Ерөнхийлөгч Засгийн газарт тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өглөө | News.MN

Ерөнхийлөгч Засгийн газарт тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өглөө

Ерөнхийлөгч Засгийн газарт тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өглөө

Ерөнхийлөгч Засгийн газарт тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцоллоо.

Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.

Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.

Мөн Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүслээ.

Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа, үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг дотоодоосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-26 192.82.77.58

Ерөнхийлэгчийн өгсөн чиглэл маш зөв юм шүү . Ер нь тэтгэвэрийг индекс жүүлэх хэрэгтэй . Энэ нь импляцийн төвшинтэй уяалдуулан Тэтгэврийг нэмж байхад төрөөс ямар нэгэн шийдвэрийг тухай бүр нь гаргаж байх шаардлагагүй болох юм.

Avatar

ЗОЧИН 2022-01-26 202.70.44.46

Монгол улсад олон зүйл зөв замдаа орж байгаад иргэд, албан хаагч бид нар их баяртай байгаа, Одоо цүнх баригчдыг даргын албанд томилохоо болимоор байна. Цүнх баригч гэдэг бол тухайн даргат тус болж гар хөлийн үзүүрт зарагдсан нь үнэн боловч заавал дарга хийх албагүй, Эдгээр улсуудыг энгийн тушаад ажиллуулж болохгүй юу, УБ хот, орон нутагт УИХ, ЗГ-ын гишүүдийн цүнх баригчдыг судалж даргаас нь болиулах хэрэгтэй байна. Танд амжилт хүсье

Avatar

Зочин 2022-01-26 67.247.102.58

За тэтгэвэр, тэтгэмж нэмэх ганцхан л арга байгаа. 1 долларыг 3000₮ болгох. Зөрүүгээр нь тэтгэвэр нэмнэ. Хөгшчүүд өнөөдөр Төр засагтаа баярлана. Маргааш өглөө шатахуун, цахилгаан, будаа, жимс, ногоо гээд валютаар орж ирэх барааны үнэ нэмэгдэнэ. Наймаачид алданги байхгүй. Үнээ өсгөчихнө. Ингээд л болоо. Тэтгэвэр нэмсэн үү нэмсэн. Маргааш яах нь хэнд ч хамаагүй.

Avatar

ПОП Мэдээ 2022-01-26 202.70.41.114

Сангийн Саад нь Төсөвт тэтгэвэр нэмэх мөнгө суугаагүй байхгүй гэсэн штээ. ХҮК-ийн ээлжит ПОПрол,

Avatar

Зочин 2022-01-26 103.26.195.150

БОЛОХГҮЙ!!! ЦААД СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ЧИНЬ СОНГУУЛЬ УГТСАН АВИЛГА ӨГЛӨӨ ГЭЭД БАХИРАЛДААД ЭХЛЭНЭ ШҮҮ.

Avatar

зочин 2022-01-26 192.82.77.57

ЯГ ИЖИЛ АЖИЛ МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН, АЖИЛЛАСАН ЖИЛ НЬ ХҮРТЭЛ ЗӨРӨӨГҮЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВЭР ӨДӨР ШӨНӨ ШИГ БАЙГАА ЯЛГААГ АРИЛГАХ ЧИГЛЭЛ БАРИХ, ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500 МЯНГАД ХҮРГЭХ ГЭСЭН АН-ЫН ШУДАРГА САНААЧЛАГЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

Avatar

Иргэн 2050 2022-01-26 202.126.89.71

1 саяас дээш тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг нэмж хэрэггүй. Багабанди зэрэг зарим хүмүүс хуулийн цоорхой ашиглан 5-6 саяын тэтгэвэртэй гэж сонссон. Тэгсэн мөртлөө тэтгэвэрт гарахгүй ОТ мөнгө цуслаад суугаад байгаа шдэ.

Avatar

Ингэж амьдармааргүй байна... Монголчуудаа... 2022-01-26 119.40.98.106

Эцэг эхээс үлдээсэн өв хөрөнгийг үрэн таран хийж буй архичин шиг амьдрахаа болъё тэгэх үү. Зүгээр л амьдармаар бна. 600 тэрбумын ордын 400 тэрбум буюу 66 хувийг зүв зүгээр хүнд бэлэглээд, болоогүй өөрсдийн хувьд ноогдох зардлаа өөрсдөө бүрэн хариуцаад, тэгээд татвараа бараг 10 дахин хөнгөлчихдөг ийм төсөл, ийм гайхамшиг бидэнд хэрэггүй ээ. Гадаадууд ирж монголын баялгийг ухаж аваад татвараа хөнгөлүүлээд явдаг ийм байж таарахгүй. Өөрсдийн хувьд ноогдох зардлаа өөрсдөө гаргаж бгаа шд.

Avatar

Зочин 2022-01-26 213.87.158.211

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-26 203.91.115.54

Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгох нь зөв Дараа нь тэтгэвэр тэтгэмж цалин нэмэх тухай ярих хэрэгтэй

Avatar

Ахмад настан 2022-01-26 139.5.219.42

Ахмад настныг ялгалгүйгээр тэтгэврийг нэмэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-01-26 66.181.188.171

Баярлалаа ерөнхийлөгчөө! Гишүүд тойрогтоо хуваарилуулж бгаа нэрээр авдаг олон тэрбум төгрөгийг болиул. Өөр ч олон эх үүсвэр байгаа. Шинээр нэмж байгуулаад байгаа хэдэн яам агентлаг тийм их хэрэгтэй юму?

Avatar

иргэн 2022-01-26 76.123.139.230

Тархины тураалтануудын ПОП удирдагч УХНА-н үгэнд орж тэтгэвэр нэмсэний хэрэггүй.Эхлээд хүүхдийн мөнгийг буцаагаад 20 мянга болго. Энэ муу ПОПОРСОН УХНА ерөнхийлөгч болохын тулд 20 мянгыг коронагаар далимдуулан 100 мянга болгосон. Одоо гөлөн гөлөн гээд өөр поп юм яриад сууж л байна. Ажил хөдөлмөр хийж үзээгүй, дандаа луйвраар мөнгө олж байсан энэ УХНА мөнгөний үнэ цэнэ мэдэхгүй. Монгол шиг гуйлгачин ядуу улсад иймэрхүү хэмжээний тэтгвэр өгч байгаа нь их юм.

Avatar

Зочин 2022-01-26 203.91.115.54

Tetgbere 900 blgo urgun heregleenii baraa asar ih ussun bn shude

Avatar

Зочин 2022-01-26 202.9.46.112

Данх дотороо хүн жаахан мөнгө хийх гэж байхад энэ муу юуч билээ гэж бодож байгаа ш дээ.

Avatar

Зочин 2022-01-26 64.119.24.21

Чам шиг ардчилагч нэртэй хулгайчид биш.Нийгмийн өмчид шунагч, ард иргэдийг мөлжихыг хүсэгч шуналтангууд чононууд биш.Өөрсөдтэйгээ бүү зүйрлэ.Та нарын дэргэд эх орон ард иргэдийнхээ төлөө зүтгэгсэд. Юм бүтээхийг эрмэлзэгсэд.Нийгмийн сайн сайхны төлөө тэмцэгсэд

Avatar

улаанбаатарын ах 2022-01-26 90.196.191.207

одоо тэтгэврийн доод хэмжээг 500- 600 мянга болгоод ч үнийн өсөлтийн хурдыг гүйцэхээсээ өнгөрлөө… бурхан минь намайг муу амлаж байна гэж нүглийг минь бүү нэмээрээ хөгшид өндөр настаны төлөө хэлэхээс өөр алга … зайлуул тэдний минь цаашдын амьдралын хурд нь энэ үнийн өсөлтөөс хэр байх юм бол доо. Бид ч бас тэдэндээ туслах дэмжих маань энэ үнийн өсөлтөнд дарамтлагдаад хэцүүхэн болоод ирлээ дээ.!!!

Avatar

Зочин 2022-01-26 203.91.115.54

Saraas umnu tetgber nembel sain l bn ahmaduud bayrlanda

Avatar

Зочин 2022-01-26 64.119.23.67

Ашгүй дээ 120 мянга гэдэг чинь бас л мбнгө шүү дээ нэмээд өгвөл маш их баярлахаар байна даа.

Avatar

Зочин 2022-01-26 66.181.161.35

Ter tsomiin tsahilgaan stantsiig hurdan bariadhaachee jild 120 say dollar toldog gj bnshdee.

Avatar

Зочин 2022-01-26 103.57.93.25

Луйварчин ардын намыхныг бүгдийнх нь толгойг тайрвал таарна

Avatar

Зочин 2022-01-26 202.179.27.22

Энэ хүмүүсийг харахаас ой гутах боллоо . Уул нь сонгосон юмсан .Гуравхан сая хүнээ ингэж амьдруулж байгаа нь эдгээр хүмүүстэй шууд хамааралтай

Avatar

Зочин 2022-01-26 64.119.24.21

Ардчилагч нэртэй хэдэн луйварчдад яаж хууртан, нийгмийн гэх хөрөнгөө тэдэнд яаж алдсанаа бүү март.Тэд ямар нэг дутагдал дээр дөрөөж,төрийн нэр хүндийг иргэдийн дунд бууруулж байж,төрийн эрхэд санаархаж, луйвраа дахин давтахыг байнга хичээнэ

Avatar

Зочин 2022-01-26 43.242.242.59

Улс орны эдийн засгийн хүчин чадал нөөц бололцооноос хамаарна даа. Тэтгэвэрийг нэм гэж шууд үүрэгдэж болохгүй.

Avatar

Зочин 2022-01-26 103.26.194.169

Hiin hoolion tehnik ediin zasgiin undesleliig bolovsruulj ehleh sanamj bichig bn lee sh dee,ta nar yaagaad ard irgeddee uneniig heldeggui hudal yarij baidag yam bee,iim uchraas irged chini ta buhend itgehee baij bn tegeed l eldev tsuurhal yavgan yarind itgej ,avtaj eheldeg

Avatar

Зочин 2022-01-26 64.119.23.102

Наад хонгио толгой Данхаа солиочээ. Яваандаа наадах чинь чамайг дарж унах ви дээр Хүрэлсүх ээ

Avatar

Иргэн 2022-01-26 103.229.120.4

Гэгээн Төр минь тэтгэвэрээ нэмээч дээ 350.000 цаас бол ихэс дээдэс Та нарын минь үдийн хоолны л мөнгө

Avatar

Зочин 2022-01-26 90.196.191.207

udiin hoolon deer ni daruuldag 100gm iih ni unend ch hurehgui dee chaavaas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж