Индонезийн засгийн газар нийслэлээ нүүлгэн шилжүүлнэ | News.MN

Индонезийн засгийн газар нийслэлээ нүүлгэн шилжүүлнэ

Индонезийн засгийн газар нийслэлээ нүүлгэн шилжүүлнэ

Индонезийн засгийн газар нийслэлээ нүүлгэн шилжүүлнэ

Индонезийн нийслэл Жакарта түгжрэл ихтэй, хөрсний бохирдол их, газар хөдлөлтөд өртөмтгий хот. Жакарта Ява тэнгист хурдацтайгаар, бага багаар живж байна. Үүнээс улбаалан засгийн газраас улсын нийслэлийг Борнео арал руу нүүлгэж байна. Ерөнхийлөгч Жоко Видодо Жакартад тулгараад буй бэрхшээлийг даван туулах, хүн амын нийслэлд олширч байгаатай холбогдуулан нийтийн тээвэр сайтай, байгаль орчинтойгоо уялдаатай, “тогтвортой хот”-ыг  шинээр эхлүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Тодруулбал, шинэ нийслэлийг барьж байгуулан, байгалийн гамшиг, бохирдолтой хуучин хотоос шилжих юм. "Шинэ нийслэл, хотыг барьж байгуулах нь зөвхөн төрийн байгууллагуудын нүүдэл биш" гэж Видодо өнгөрсөн долоо хоногт парламентын төлөвлөгөөг батлахын өмнө хэлжээ.

"Гол зорилго нь ухаалаг шинэ хотыг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц байгуулах, ногоон эдийн засагт, технологид суурилсан Индонез улсыг цогцлоох шинэ зүтгүүрийг бүтээнэ" гэж Видодо хэллээ. Индонез 17 мянга гаруй аралтай,  архипелаг улс боловч одоогийн байдлаар тус улсын 270 сая гаруй хүн амын 54 хувь  нь хамгийн нягтаршилтай хот  болох Жакартад амьдардаг.

Эх сурвалж: abcnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-26 213.87.158.211

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-26 202.55.188.100

Тэнэ.г сэтгүүлч юу оруулж бгаагаа ч үл мэднэ. Жакарта хот бдаг Ява аралд 147сая хүн амьдардаг нь дэлхийн хамгийн шигүү суурьшилтай арал болохоос Жакартад 147 сая хүн амьдардаггүй бөлгөө! Жакартад 2021 онд 35 сая хүн амьдарч байна.

Avatar

зочин 2022-01-26 192.82.68.10

Манай УБ энэ Жакартын араас орно шүү, манай улстөрчид түгжрэл, утаагаар далимдуулж жаал идэж аваад нэг л өдөр за больёо нийслэлээ нүүлгэе гэх байх даа, одоо ч Хархорин гээл үе үе цухаллзуулаад л бэлдээд л байгаа

Avatar

Зочин 2022-01-26 66.181.186.69

ЖАКАРТАД 140 САЯ ХҮН АМЬДАРДАГ ГЭХ ГЭЭ ЮУ

Avatar

Зочин 2022-01-26 64.119.24.21

Төр засгийн байгууллага нь л өөр хотод шилжинэ биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж