Индонезийн нийслэл Жакарта түгжрэл ихтэй, хөрсний бохирдол их, газар хөдлөлтөд өртөмтгий хот. Жакарта Ява тэнгист хурдацтайгаар, бага багаар живж байна. Үүнээс улбаалан засгийн газраас улсын нийслэлийг Борнео арал руу нүүлгэж байна. Ерөнхийлөгч Жоко Видодо Жакартад тулгараад буй бэрхшээлийг даван туулах, хүн амын нийслэлд олширч байгаатай холбогдуулан нийтийн тээвэр сайтай, байгаль орчинтойгоо уялдаатай, “тогтвортой хот”-ыг шинээр эхлүүлэх төлөвлөгөө гаргажээ.
Тодруулбал, шинэ нийслэлийг барьж байгуулан, байгалийн гамшиг, бохирдолтой хуучин хотоос шилжих юм. "Шинэ нийслэл, хотыг барьж байгуулах нь зөвхөн төрийн байгууллагуудын нүүдэл биш" гэж Видодо өнгөрсөн долоо хоногт парламентын төлөвлөгөөг батлахын өмнө хэлжээ.
"Гол зорилго нь ухаалаг шинэ хотыг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц байгуулах, ногоон эдийн засагт, технологид суурилсан Индонез улсыг цогцлоох шинэ зүтгүүрийг бүтээнэ" гэж Видодо хэллээ. Индонез 17 мянга гаруй аралтай, архипелаг улс боловч одоогийн байдлаар тус улсын 270 сая гаруй хүн амын 54 хувь нь хамгийн нягтаршилтай хот болох Жакартад амьдардаг.
Эх сурвалж: abcnews