Хятад шинэ үеийн сансрын хөлгийн үйлдлийн систем танилцуулав

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

Хятад шинэ үеийн сансрын хөлгийн үйлдлийн систем танилцуулав

Хятад шинэ үеийн сансрын хөлгийн үйлдлийн систем танилцуулав

Хятад улс сансрын хөлгүүдэд зориулсан шинэ үеийн үйлдлийн систем болох "SpaceOS III"-ийг танилцуулав. Хятадын Сансрын технологийн академийн дэргэдэх Бээжингийн Хяналтын инженерийн хүрээлэнгийн боловсруулсан энэ үйлдлийн систем нь бие даасан оюуны чадвартай, илүү дэвшилтэт боллоо. "SpaceOS III"-ийн өмнөх хувилбаруудыг 300 гаруй сансрын хөлөгт ашиглаж байжээ.

"SpaceOS" хөгжүүлэгчдийн үзэж байгаагаар, систем нь найдвартай, аюулгүй байдлыг хангасан бөгөөд нууцлалын зэрэг өндөр юм. Шинэ систем нь багийн сансрын нислэг, хиймэл дагуулын холбоо, сансар огторгуйн гүнд судалгаа хийх, хиймэл дагуулын одны янз бүрийн шаардлагыг хангаж чадна гэлээ.

Бээжингийн Хяналтын инженерийн хүрээлэн 1970-аад оноос "SpaceOS"-ийг бүтээж, хөгжүүлж эхэлсэн байдаг. Энэ үйлдлийн системиийг  анх 2006 онд "Дунфанхон-4" холбооны хиймэл дагуулын платформ дээр ашиглаж байсан түүхтэй. Мөн  2013 онд "SpaceOS II"-ийг "Chang’e-3" сарны датчик дээр ашигласан байдаг.

Эх сурвалж: XINHUA NEWS AGENCY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж