Хятадад суугаа АНУ-ын дипломатчид нутаг буцна

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

Хятадад суугаа АНУ-ын дипломатчид нутаг буцна

Хятадад суугаа АНУ-ын дипломатчид нутаг буцна

АНУ-ын Төрийн департментаас өөрийн улсын дипломатууд болон тэдний гэр бүлийнхэнийг Хятадаас гаргах зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улс удахгүй болох Бээжингийн олимпийн нээлтийн өмнө Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яам Вашингтон руу хүсэлт илгээжээ. Уг хүсэлтийг Вашингтоноос албан ёсоор зөвшөөрснөөр АНУ-ын дипломатчид нутаг буцах боломжтой болох юм.

Элчин сайдын яамны зарим ажилтнууд АНУ-ын засгийн газар албан тушаалтнуудаа хорио цээрийн хатуу дэглэмтэй үед Хятадаас гаргах арга хэмжээ аваагүйд бухимдалтай байгаа аж. Одоогийн байдлаар элчин сайдын яамны үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэж АНУ-ын төрийн департментээс мэдэгдэв.

Хятад дахь АНУ-ын Элчин сайдын яамны дотооддоо хийсэн судалгааны дүнгээр нийт ажилтан болон гэр бүлийн гишүүдийн 25 хувь нь Хятадаас аль болох хурдан явахыг хүсч буйгаа илэрхийлжээ. Цар тахал анх дэлгэрч байхад АНУ-ын засгийн газар дипломатчид болон тэдний гэр бүлийн гишүүд гээд нийт 1300 орчим хүнийг Хятадаас нүүлгэн шилжүүлж байсан.

Одоогоор Хятадын Гадаад хэргийн яамнаас энэ тал дээр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж