Хоёр сумын дайтай иргэдээ хорт хавдраар алдаж байна | News.MN

Хоёр сумын дайтай иргэдээ хорт хавдраар алдаж байна

Хоёр сумын дайтай иргэдээ хорт хавдраар алдаж байна

Хоёр сумын дайтай иргэдээ хорт хавдраар алдаж байна

“Та ходоодны хорт хавдартай байна. Яаралтай мэс засалд ор” гэсэн эмчийн үгийг Д.Оюунтунгалаг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Ёстой л хад мөргөсөн юм шиг санагдаж “Яагаад би гэж” гэсэн асуулт бодлыг нь ээрч, нүдэндээ нулимстай эмнэлгийн коридорт хаачихаа мэдэхгүй зогсч байсан үе түүнд бий. Ходоодныхоо тэн хагасыг тайруулсан ч амьдралд бууж өгөөгүй. Тэрбээр одоо ч хорт хавдартай тэмцэж явна. Ходоодоо тайруулсныхаа дараа өөрийгөө бүрэн эдгэлээ гэж итгэсэн баяр хөөр нь удаан үргэлжилсэнгүй. Харамсалтай нь, эмнэлгээс гараад удаагүй байхад шинжилгээний хариугаар “Ходоодны хорт хавдар дөрөвдүгээр шатандаа орсон” гэсэн таагүй мэдээг сонсчээ. Энэ нь Д.Оюунтунгалагийн хувьд  амьдралын төгсгөл юм шиг санагдаж. Одоо 53 настай гурван хүүхдийн ээж, айл гэрийн эзэгтэй болсон энэ эмэгтэй хорт хавдартай тэмцэж яваа мянга мянган иргэний төлөөлөл юм.

Тэрбээр “Ходоодны хорт хавдар эцсийн шатандаа орсон. Хэдий оройтсон ч мэс засалд орсноос хойш эмч нарын ачаар амьд явна. Одоо ч эрүүл мэндийн зарим асуудал, бэрхшээл гардаг учраас эмнэлгээр байнга явах шаардлагатай байдаг. Даанч эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил эмнэлгийн байнгын хяналтад орох, эмчтэйгээ уулзах хүндхэн асуудлууд тулгарч байсан. Миний хувьд ганц зүйлд маш их харамсдаг. “Хэрэв би хорт хавдартай гэдгээ эрт мэдсэн бол” “Хэрэв би эрт оношоо тодруулсан бол ийм байдалд хүрэхгүй байсан” гэсэн бодол салдаггүй. 2020 онд хорт хавдрын оноштой гэдгээ мэдэхээс өмнө олон ч эмнэлгээр төрөл бүрийн шинжилгээ өгч байсан ч ямар нэгэн асуудал гарч байгаагүй болохоор тайвширсан. Эмчид үзүүлэхээр “Бамбай булчирхайгаа үзүүл”, “Мэдрэлд үзүүл”  гэдэг. Гэтэл би ходоод гэдэг эрхтэнээ “мартсан” байсан. Нэгэн танил маань надад ходоодоо дурандуулаад үз гэж зөвлөснөөр нь дурандуулахад эмч шархтай байна,  эм уу гэхэд тор дүүрэн эм аваад л гарч явлаа. Ингэж хугацаа алдсан. Дараа нь дахин ходоод дурандуулахад хавдар болсон байсан. Ердөө шарх төдий бодож, өөрийгөө эрүүл гэж итгэж явсан хүн хорт хавдар гэсэн онош сонсохоор балмагддаг юм билээ.  Одоо бол бусдад зөвлөгөө өгч, аль болох сэтгэл зүйгээрээ тайван байхыг хичээдэг” гэсэн юм.

Түүнтэй адил маш олон хүн ходоод, элэгний хорт хавдраар шаналж байна. Энэ төрлийн өвчний шалтгаант нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлж байгааг Хавдар судлалын үндэсний төвийнхөн хэлж байлаа.

Хорт хавдрын улмаас өдөрт хоёр хүн нас барж, 15-16 хүн хорт хавдар гэсэн онош сонсдог. Жил бүр хоёр сумын дайтай буюу 4000 орчим иргэнээ алдаж байгаад эмч нар халаглаж сууна.

Өдөрт хоёр хүн хорт хавдраар нас барж, 15-16 хүн хорт хавдар гэсэн онош сонсч байгаа нь Цаашид хорт хавдраар шаналах хүний тоо буурахгүй нэмэгдэх хандлагатай байгаа нь тэдний санааг зовоох болжээ.

ЭРТ ИЛРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧРААС ЭМЧИЛСЭН Ч НАС БАРЖ БАЙНА

ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.БАЯРСАЙХАН: 

-Хорт хавдрын өвчлөл цаашид улам ихэснэ. Өвчлөлийг багасгах ямар ч бодит арга зүй байхгүй. Жил бүр өвчлөл тогтмол ихэсч байна. 6000 хүн хорт хавдараар шинээр өвдөж байгаа бол 2030 он гэхэд 11 мянган хүн өвдөх магадлалтай. Хорт хавдраар өвдсөн хүний тоо нэг дахин ихэснэ гэсэн судалгаа нь гарсан. Нийгэм, эдийн засаг, экологийн асуудал хорт хавдарт хүргэж байгаа. Тэгэхээр эрт илрүүлэг чухал. Жилдэ 4000 гаруй иргэнээ хорт хавдараар алдаж байгаа нь хоёр сум Монгол Улсын газар нутгаас арчигдаж алга болж байгаатай адил. Бид хорт хавдрыг бууруулах биш хорт хавдраар иргэнээ алддаггүй, нас баралтгүй улс болохын төлөө зорих ёстой. Өндөр хөгжилтэй улс орнуудад  хорт хавдар архаг хууч өвчин шиг эмчилж эдгэрдэг болсон. Яагаад гэвэл эрт үед нь илрүүлж эмчилж байгаа учраас эдгэж байна.

Монгол Улс элэг, ходоодны нас баралтаар тэргүүлж байгаа нь эрт илрүүлж чадахгүй, эмчилж чадахгүй байна. Хожуу шатанд нь илрүүлж эмчилсэн бүхэн нь нас барж байгаа нь л асуудал.

Гэтэл дэлхийд ходоодны хорт хавдрын нас баралт маш бага. Энэ өвчлөл БНСУ-д маш их. Өвчлөлийн шалтгаанаар дэлхийд тэргүүлдэг ч нас баралт маш бага. Уг өвчний шалтгаантай нас баралтаар дэлхийд 50 дугаарт ч жагсдаггүй. Яагаад гэвэл эрт илрүүлдэг учраас тэр. Харин Монгол Улс хорт хавдрыг эрт илрүүлж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ асуудлыг Хавдар судлалын үндэсний төв дангаараа шийдэж чадахгүй гэдгийг сүүлийн 30 жил харууллаа.  Уг нь хорт хавдарыг эрт үед нь илрүүлж эмчилбэл Хавдар судлалын үндэсний төв рүү очих шаардлагагүй. Гэтэл эрт илрүүлэх үйлчилгээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт үндсэндээ байхгүй. Завтай боломжтой, мөнгөтэй, малыг нь хариулах хүнтэй хүмүүс л цаг хугацаа, мөнгө зарцуулж Хавдар судлалын үндэсний төвд урт дарааллын дараа нь л эмчид үзүүлж байна гэлээ.

ЦАР ТАХЛЫН УЛМААС ХАВДАРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХАЯГДЖЭЭ 

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Засгийн газар, Эрүүл мэндийн яам Covid-19 халдварын өвчлөлд анхаарал хандуулж үндсэн тусламж үйлчилгээг орхигдуулсныг салбарынхан шүүмжилж байна. Үүний нэг нь эрт илрүүлгийн тусламж үйлчилгээ орхигдсон асуудал гэж Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэв. Тус төвийн албаны дарга Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа “2018 оноос Эрүүл мэндийн сайдын А/400 буюу хүн амын нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан тушаал гарч байв. Энэ хүрээнд насны бүлгээр нь ангилж дөрвөн багцад хамруулж хэрэгжсэн байдаг.

2018 онд 18-аас дээш насны 2.5 сая иргэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой гэсэн тооцоолол гарсан. Үүний 2.5 хувь нь л эрт илрүүлэгт хамрагдсан. 2019 онд 2.1 сая хүн эрт илрүүлэгт хамрагдах ёстой байсан ч 4.9 хувь нь л хамрагдсан. Харин 2020 онд 1.8 хувь, 2021 онд зорилтот бүлгийн 1.3 хувь нь хамрагдсан байгаа юм. Цар тахлын улмаас эрт илрүүлгийн тусламж үйлчилгээ орхигдсон. Эрүүл мэндийн яам ч анхаараагүй. Гэтэл Covid-19 халдварын хүндрэлээр архаг хууч өвчтэй, хорт хавдартай хүмүүс нас барж байна. Хүн амыг  эрүүлжүүлэх чиглэлд анхаарч ажиллахгүй бол бид мөсөн уулын оройтой л тулалдаж байгаагаас ялгаагүй ” гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-01-26 79.98.213.82

Ийм хүнд өвчнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтанд оруулаагүй. Оруулахыг ч хүсдэггүй юм билээ. Уг нь тэр жагсаалтанд нь оруулбал иргэд гадаадад төлбөргүй эмчилгээ, хагалгаанд орох боломжтой болох ба эмч нарч мөн адил эндээ сайн эмчлэхийг эрмэлзэх болно. Үгүй бол энэ олон өвдөж, үхэж байгаа энгийн иргэд Халдвар судлалын хэдхэн эмчид л мөнгөө өгч байгаа.
Хэдхэн эмч хүний зовлонгоор зоолж байгаа шүүүүү

Avatar

зочин 2022-01-26 79.98.213.82

Би мөн энэ өвчнөөр өвдөөд гадаадад очиж хагалгаа хийлгээд эдгэрсэн. Монгол эмч нар зүгээр д мөнгө нэхсэн. Гэхдээ бас зүгээр хэлэхгүй "ганц машины мөнгө" л байна шүү дээ гэх мэт ярьж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр хүн бол Халдвар судлалын төвийн их нэр хүндтэй эмч нь юм гэсэн. Яаж эмчлэх вэ гэдгээ боддоггүй харин яаж мөнгө салгах вэ гэж л боддог хүмүүс. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлж,эрт илрүүлж болдог юм билээ. Даан ч манай эмч нар үүнийг хүсэхгүй байна.

Avatar

Энэ хүмүүсийн амийг аврах боломж уг нь байсан юм... 2022-01-26 119.40.98.106

Эцэг эхээс үлдээсэн өв хөрөнгийг үрэн таран хийж буй архичин шиг амьдрахаа болъё тэгэх үү. Зүгээр л амьдармаар бна. 600 тэрбумын ордын 400 тэрбум буюу 66 хувийг зүв зүгээр хүнд бэлэглээд, болоогүй өөрсдийн хувьд ноогдох зардлаа өөрсдөө бүрэн хариуцаад, тэгээд татвараа бараг 10 дахин хөнгөлчихдөг ийм төсөл, ийм гайхамшиг бидэнд хэрэггүй ээ. Гадаадууд ирж монголын баялгийг ухаж аваад татвараа хөнгөлүүлээд явдаг ийм байж таарахгүй. Өөрсдийн хувьд ноогдох зардлаа өөрсдөө гаргаж бгаа шд

Avatar

Зочин 2022-01-26 213.87.158.211

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ХАВДАР СУДЛАЛ ГЭЖ ХҮНИЙ АМИАР БИЗНЕС ХИЙСЭН ГАЗАР Л БНА 2022-01-26 103.57.92.23

Хавдар судлал гэж арга ядсан иргэдэд үйлчлэх дургүй яах гэж тэнд суугаагаа мартсан хүний мөсгүй эмч нараар дүүрсэн ялзарсан газар бна. Мөнгө төгрөг өгвөл эсвэл ар тал харвал арай гайгүй үйлчлэх маягтай. Хүмүүсийн амиар бизнес хийдэг хогын улс бна лээ. Нарантуул зах дээр бдаггүй тооны хүн тэр хавдар дотор бна. Улсын гэсэн тодотголтой бүх зүйлийг үнэгүйдүүлж арчаагүй болгосон энэ үе үеийн луйварчин эрх баригчидын хийсэн зүйлс. Бид хэзээ сэхэж хэзээ бурууг нь буруутанд нь үүрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж сурах вэ.

Avatar

Ганга 2022-01-26 66.181.183.232

Газраа ухаад л бай, лусын өвчин улсаар нь ч хороож магад

Avatar

Зочин 2022-01-26 43.242.242.59

Өвчнөөр далимдуулж эсрэг намаа гутаах гэсэн оролдлогууд яасан их явагдаж байнаа. сөрөг намын дэмжигчид нь ч гэсэн тэнэг тэнэг юм яриад л . таарчихсан шуудайнууд юмдаа. Иргэдээ үхүүлье гэж боддог ажилладаг төр засаг байхгүй. Харин олон зүйлээс шалтгаалаад хүчин мөхөсдөж байгаа

Avatar

Батбаяр 2022-01-26 202.9.41.15

Эмч нар бол үнэхээр хүчин мөхөсддөг юм билээ зайлуул… Залуухан сайхан дүүгээ энэ аюулт өвчний улмаас алдаж билээ.. Мөн ч олон хүн зовж шаналж байхыг харсандаа.. Улс эх орон минь энэ тал дээр тун сайн анхаарч ард түмэндээ анхаарал хандуулахгүй бол маш их олон хүн хорвоог орхиж байгаа даа …

Avatar

Зочин 2022-01-26 66.181.181.166

Хавдраас сэргийлэх талаар төрийн бодлого байхгүй

Avatar

Зочин 2022-01-26 122.201.21.177

Bvh ymand tir gdge bolison tsagt uwduhu bolih bhda ooriin eruul mendee ooroo l anhaarah yostoi bizde

Avatar

Зочин 2022-01-26 202.131.225.150

Mah idhee bagasga 7 honogiin 24 tsagiin tursh mah idne arhi uuna yaj hodood teshewde

Avatar

Үнэн 2022-01-26 103.212.116.121

МАН түүний гишүүд яаж баяжих вэ гэдгээ бодож байгаа. Иргэдээ эрүүлжүүлэх гэдгийг даанч тоохгүй.
Эмнэлэг барихгүй , бурхан , хөшөө , хаалга барих хүсэлтэй тэд.

Avatar

зочин 2022-01-26 66.181.161.37

МАНам 1937 онд ганцхан жилийн дотор 100,0 мянган иргэнээ буудан алж чадсан вм чинь огт тоохгүй харин жилд нэг аймгийн хүний тоотой хүн үхүүлж байж ойр зуурбн арга хэмжээ авч чадах байх

Avatar

zol 2022-01-26 202.21.105.186

"2 сумын дайтай иргэд" гэснийг ойлгоход хэцүү ч "2 сумын иргэдийн тоотой тэнцэхүйц тооны иргэд" гэж махчилж ойлголоо. . Хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний зөв найруулага, хэллэгийг эрхэмлэж тууштай ажиллавал төрөлх хэлнийхээ мөн чанарыг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулнадаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж