News.mn “Үндэсний бичгийг дээдлэн дэлгэрүүлэгч” сайт болов

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

News.mn “Үндэсний бичгийг дээдлэн дэлгэрүүлэгч” сайт болов

News.mn “Үндэсний бичгийг дээдлэн дэлгэрүүлэгч” сайт болов

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс өнөөдөр /2022.01.26/ News.mn мэдээллийн сайтад “Үндэсний бичгийг дээдлэн дэлгэрүүлэгч” батламж гардууллаа.

Батламжид "News.mn сайтын хамт олонд үндэсний соёлын үнэт өв болсон монгол бичгийг дээдлэн дэлгэрүүлэх, сурч хэрэглэх, хүүхэд залуучуудад өвлүүлэх төр, олон нийтийн хэрэглээтэй бичиг болгохын төлөөх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буйг тань үнэлэн үндэсний монгол бичгийн дээдлэн дэлгэрүүлэгчээр батламжлав" гэжээ.

2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155 дугаар зарлиг гаргаж, уг зарлигийг Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиосон 2011 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Мөн оноос эхлэн “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах болж, үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг анх удаа монгол бичгээр хөтөлж, дэлхийн монголчуудын хүсэл тэмүүллийн цэг болсон Монгол хэмээх Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг монгол туургатан дэлхийн хаанаас ч унших боломж бүрдсэн юм.

www.News.mn сайт монгол бичгийн цахим хуудсаа 2014 оны арванхоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор ажиллуулж эхэлсэн ба 2021 онд долоон жилийн ойгоо угтсан юм. Монгол бичгийн багийн зарчим бол сар болгоны ажлын тайландаа тодорхойлсончлон Монгол Улсын тухай гэгээлэг, танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг дэлхийн монголчуудад хүргэх явдал байлаа. Бид 2014 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 10 мянга гаруй мэдээг монгол бичигт хөрвүүлж, олны хүртээл болгосон байна. Уншсан хүний тоо буюу хандалт чамлалттай ч бидний эчнээ зорилго Монголын хөрсөнд бодит байдлыг бий болгох байсан.

Монгол хэлний тухай хуульд монгол бичиг бол үндэсний бичиг гэж заасан байдаг. Магадгүй  хэзээ нэг өдөр хэн нэг хүн олон улсад монгол бичиг бол бидний үндэсний бичиг гэж маргаан үүсгэх тохиолдолд  www.News.mn сайтын бий болгосон монгол бичгийн мэдээллийн сан хангалттай гэрч баримт болж чадна гэж найдаж байна.

Гэрэл зургийг:  Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж