Канад ОХУ-ыг кибер халдлагад сэжиглэв

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

Канад ОХУ-ыг кибер халдлагад сэжиглэв

Канад ОХУ-ыг кибер халдлагад сэжиглэв

Канадын сангийн яамны сайд өнгөрсөн долоо хоногт болсон засгийн газрын кибер халдлагын ард Орос байж болзошгүй учир шалгалт явуулж байна гэв. Өнгөрсөн долоо хоногт Канадын Глобал хэрэг эрхлэх газрын компьютерын системд халдсаны улмаас, зарим дипломатууд онлайн функцэд нэвтрэх боломжгүй болсон гэж мэдэгдэв. Удирдах зөвлөл Мягмар гаригт мэдээлэхдээ "Өнөөдрийг хүртэл програмистууд ажиллаж байгаа ч зарим сайтад холбогдож чадахгүй хэвээр байна” гэлээ.

Тус цахим халдлага нэгдүгээр сарын 19-нд болсон гэх бөгөөд хэргийн эзэн нь тодорхойгүй юм.

Украинтай хиллэдэг хил дээр Орос цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Москва одоогоор NATO-той, тэр дундаа Канадтай цэргийн сөргөлдөөнтэй байгаа юм. Канадын засгийн газраас нэгдүгээр  сарын 16-нд мэдээлсний дагуу Орос улс цахим хуудасны халдлагын ард байгаа бололтой гэж зарласан боловч Оросын тал үгүйсгэсэн юм.

Эх сурвалж: HINDUSTAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж