Амьтны хүрээлэнгийн захирал Реймонд Б.Кинг хэлэхдээ "Бид энэ өдөр ирэхийг мэдэж байсан ч домгоо алдсандаа маш их харамсч байна" гэж мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Оззигийн хоолны дуршил нь буурч байгаа нь ажигласан амьтны хүрээлэнгийн ажилчид түүнд илүү анхаарал хандуулж, хооллож ундлах бүхий л аргыг хэрэглэсэн гэнэ.
Оззи 1988 онд Атланта хотод ирсэн бөгөөд гориллагийн цусны даралтыг унших туршилтын хүрээнд авчирсан анхны эрэгчин байв. Оззи амьтны хүрээлэнд ирснээсээ хойш гурван эр, нэг эм төлтэй болсон ба тэд нь үржсээр "өвөг эцэг" болжээ. Түүний үр төлүүд АНУ, Канад улсын амьтны хүрээлэнгүүдэд амьдарч буй.
Оззи дэлхийн хамгийн хөгшин эр горилла байсан бол эм нь Берлин хотын амьтны хүрээлэнд байгаа 64 настай Фатоу гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: TMZ
Холбоотой мэдээ