Энэтхэгийн хос хуримаа MetaVerse-д хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн хос хуримаа MetaVerse-д хийнэ

Энэтхэгийн хос хуримаа MetaVerse-д хийнэ

Covid-19-ийн цар тахлаас үүдэн хосууд хурим найраа нижгэр хийх боломжгүй болоод буй. Тэгвэл Энэтхэгийн нэгэн хос шинэ дэвшилтэт технологийг ашиглаж MetaVerse хурим хийхээр болжээ.

Хуримын зочдын тоо цар тахлаас үүдэн 100 хүнээр хязгаарлагддаг бол  Тамил Надугийн Динеш Сивакумар Падмавати, Жанаганандини Рамасвами нар ирэх сард болох виртуал хуримдаа 2000 хүнийг урьсан байна. Өөрсдийгөө "Поттер толгойтнууд" буюу Харри Поттерын шүтэн бишрэгчид гэж өргөмжилсөн хос Хогвартсын сэдэвтэй хурим хийхээр сонгосон байна. Хуримын зочид  гар утас, таблет эсвэл зөөврийн компьютерээрээ оролцох боломжтой.

MetaVerse гэдэг нь хэрэглэгчид цугларч, харилцах боломжтой виртуал 3D орчныг тодорхойлоход хэрэглэдэг нэр томьёо юм. Блокчэйн болон криптовалют сонирхогч 24 настай сүйт  залуу "TardiVerse старт-ап" платформтой хамтран Хогвартсаас санаа авсан шилтгээн шиг дижитал орон зайг бүтээжээ. Хууль ёсны ёслол Ченнай хотоос 170 милийн зайд орших Тамил Наду мужийн Кришнагири дүүргийн Рамасвами тосгонд ойр дотнын найз нөхөд, хамаатан садан  зэрэг цөөн тооны зочидтой биечлэн хийх аж.

Харин дараа нь хос залуус өөрсдийн виртуал хүлээн авалтад оролцохоор нэвтэрч орох бөгөөд уг хүлээн авалтыг зохион бүтээх, боловсруулах, зохион байгуулахад 150 мянган энэтхэг рупи (2016 ам.доллар) шаардлагатай. Нэг цаг үргэлжлэх арга хэмжээний үеэр шинээр гэрлэсэн хос зочидтой 3D орчинд харилцаж, шилтгээнтэй танилцаж, дүр төрх, хувцасыг өөрчлөх боломжтой гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж