Төв Азийн гурван том оронд тог тасрав

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

Төв Азийн гурван том оронд тог тасрав

Төв Азийн гурван том оронд тог тасрав

Төв Азийн гурван том оронд өчигдөр /2022.01.25/ цахилгаан тасарч, сая гаруй хүн тоггүй хэдэн цаг болов. Тодруулбал дундын цахилгаан сүлжээтэй Кыргызстан, Казахстан, Узбекстан орнуудад өчигдөр өглөө тог тасраад бүтэн өдөр болсон байна.

Тог тасарснаар авто зам түгжирч, нислэгүүд хойшлогдож, нийтийн тээвэр явах боломжгүй болжээ. Гурван улсын эрчим хүчний сүлжээ хоорондоо холбоотой бөгөөд ЗХУ-ын үед барьсан цахилгаан шугамаар Оросын сүлжээнд холбогддог. Энэ нь гэнэтийн асуудал үүссэн үед Оросоос цахилгаан татах боломжтой юм. Гэвч өчигдөр эрчим хүчний ачаалал огцом нэмэгдсэнээр ийнхүү цахилгаан тасарчээ.

Байршлын хувьд Казахстаны нийслэл Алматы болон Узбекстан, Кыргызстаны хэд хэдэн хотод тасарсан байна. Мэдээж тухайн бүс нутагт байсан сая гаруй иргэн халаалт, шатахуун, интернетгүй бүтэн өдөр болсон. Харин эмнэлэгүүд генератор ашиглан шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ ажиллуулсан байна. Мөн газар доогуур явдаг галт тэрэгнүүд туннел дотроо гацжээ. Узбекстаны хамгийн том цанын баазад цаначид дүүжин тээвэр дээр гацсан гэх мэдээлэл байна.

Энэ удаагийн явдал нь 1970-аад онд баригдсан цахилгааны шугам хэчнээн эмзэг болохыг дахин сануулав.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж