Орос SWIFT-ээс гарвал газрын тос, байгалийн хийгээ зарах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

Орос SWIFT-ээс гарвал газрын тос, байгалийн хийгээ зарах боломжгүй

Орос SWIFT-ээс гарвал газрын тос, байгалийн хийгээ зарах боломжгүй

ОХУ олон улсын төлбөрийн систем /SWIFT/-ээс гарсан тохиолдолд Европын орнууд тус улсаас хий, газрын тос, металл авах боломжгүй болно гэж Холбооны зөвлөлийн дэд дарга Николай Журавлев Мягмар гаригт "ТАСС" агентлагт мэдэгдэв. Тодруулбал, өмнө нь Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ "Оросын хүчин Украин руу түрэмгийлсэн байж болзошгүй тохиолдолд АНУ-тай хамтран ОХУ-ыг олон улсын төлбөрийн системээс салгах талаар хамтран ажиллана" гэжээ.

"SWIFT бол төлбөр тооцооны систем. Энэ бол үйлчилгээ. Тиймээс, Оросыг SWIFT-ээс салгавал бид гадаад валютыг хүлээн авахгүй. Харин худалдан авагчид буюу Европын орнууд манай барааг хүлээн авахгүй. Жишээ нь газрын тос, байгалийн хий, металл болон тэдгээрийн импортын бусад чухал бүрэлдэхүүн хэсгүүд. Тэдэнд хэрэгтэй юу. Би сайн мэдэхгүй л юм "гэж Журавлев хэлэв.

Хэдийгээр SWIFT нь амархан бөгөөд хурдан боловч мөнгө шилжүүлэх цорын ганц арга биш гэдгийг Журавлев онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн Их Британи, АНУ-ын хамтарсан шийдвэр нь Оросыг SWIFT-ээс салгахад хангалтгүй бөгөөд системд оролцогч бүх улс орны нэгтгэсэн шийдвэр, дүгнэлт гаргах  шаардлагатай гэлээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж