Минжнээс наалддаггүй хайруулын таваг, хүнсний сав баглаа боодол хийхэд ашигладаг химийн хорт бодис илэрчээ. Тэдгээр минж нь Их Британи болон Уэльст байсныг судлаачид олж тогтоов.
“PFASs” гэж тэмдэглэгддэг тус бодисыг усны хамгаалалттай гутал хувцас, зэврэлтэд тэсвэртэй эд зүйлс, галд тэсвэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашигладаг байна. Мөн жирэмсний хүндрэл, элэгний эмгэг, хорт хавдар болон бусад өвчлөлүүдийг үүсгэх шалтгаан болдог ажээ.
Минж гэх амьтнаас ийнхүү химийн хорт бодис илэрч буй нь байгаль орчны бохирдол ямар түвшинд байгааг илэрхийлнэ гэж эрдэмтэд онцлов. Энэ бодис нь тариалангийн талбайн лаганд их хэмжээгээр агуулагддаг аж. Үүнээс гадна үйлдвэрүүд болон хогийн цэгүүд нь химийн бодисын эх үүсвэр болдог.
Судлаачид анх 2007 онд амьгүй болсон 50 минжин дээр туршилт хийхэд бүгдэд нь “PFASs” илэрч байсан. Тэдний элгэнд дор хаяж 12 төрлийн химийн бодис агуулагдаж байжээ. Эндээс улбаатайгаар “Минжний төсөл” нэртэй судалгааны ажил эхэлсэн байна.
Их Британи болон Уэльс дэх минжнүүдийн биед байгаа химийн бодисын агууламж нь хор хөнөөл учруулахуйц хэмжээний өндөр эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ