Боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий газрыг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн /2022.01.26/ Засгийн газрын хуралдаанаар Боловсролын ерөнхий газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томиллоо.
Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр дүүрэг, нийслэлийн боловсролын газар, БШУЯ-д шатлан дэвшиж ажилласан туршлагатай аж. Төрийн албаны мерит зарчимд тулгуурласан шийдвэрийн дагуу түүнийг Боловсролын ерөнхий газарт томилон ажиллуулахаар болжээ.
Тэрбээр,
- 2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн гуравдугаар дунд сургуульд химийн багш;
- 2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн;
- 2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
- 2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн;
- 2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга;
- 2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга;
- 2017-2018 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн хэлтсийн дарга;
- 2018 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.
Өнгөрсөн онд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын багц хуулийн төсөлд санал авах цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгуулсан. Энэ хүрээнд Боловсролын ерөнхий газар байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн билээ.
2020-2021 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 1454 цэцэрлэг, 839 ерөнхий боловсролын сургууль, 88 их, дээд сургуульд нийт нэг сая 75 мянга 170 суралцагч суралцаж, 50 мянга 43 багш ажиллаж байна. Энэ нь нийт хүн амын 32 хувийг эзэлж байна. Боловсрол эзэмших нь хүний амьдралын туршид явагддаг тасралтгүй үйл явц бөгөөд уг эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д “Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” хэмээн зааж баталгаажуулсан байдаг. Тиймээс Боловсролын ерөнхий газар нь чиг үүргийн хувьд заавал байх нэгж юм.
Зочин 2022-01-26 203.91.115.52
Боловсролын байгууллагад ажиллах ёстой бэлтгэгдсэн боловсон хүчин гэж бодож байгаа. Гэхдээ багийн журам дүрмийг
дагах ,нийцэж ажиллах гэсэн амаргүй тэвчээр шаардсан зүйлүүд байдаг болох нь мэдээж. Юутай ч Амжилт хүсье ээ.
Зочин 2022-01-26 139.5.216.177
100 yamaand 60 uhna bas yun gazar ve Yamnii hajuugaar hairan tusviin mungu
Зочин 2022-01-26 64.119.29.63
Яамаа татан буулгах гэж байгаа юм уу. Энэ яг юу хийх газар вэ.
Зочин 2022-01-26 72.196.192.250
Za yamai Zasgiin gazar maani shineer ajliin bair bii bolgoj l baigaam bnoo ! Kh kh kh
Зочин 2022-01-26 213.87.158.211
!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
ЦО авгай 2022-01-26 66.181.185.150
Цогцолмаагийн цүнхний оосор. Энх-Амгалан яагаад ийм хүмүүсийг дэмжээд байдаг юм болоо. Гайхмаар.
Зочин 2022-01-26 202.9.46.38
Энэ одоо монгол төрийн байгууллага төрийн албан хаагчид нь илүүдээд зуун ямаанд жаран ухна болчихсон бас нэг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгэсэн ажилгүй хүнд суртал болсон төрийн байгууллага л нэмэгдлээ ОюунЭрдэнэ усантолгойт байхад хэдэн яам хэдэн газар нэмэхээс өөр шинэчлэл дэвшил хөгжил хүсээд нэмэргүй МАНын МОНГОЛ сөнөтүгэй
ҮНЭН 2022-01-26 66.181.178.89
ЯАДАГ, ЮУНД ХЭРЭГТЭЙ НОВШИЙН ГАЗАР ВЭ
Зочин 2022-01-26 66.181.185.160
Бас нэг цүнх баригч МАН-ын торой юу?
Зочин 2022-01-26 66.181.187.116
Ховдоос Цогзолмаа авгайг дагаж ирээд нийслэлд байхад нь цүнхийг нь барьж байгаад сайд болоход нь дарга болсон далдгануур байна.
Зочин 2022-01-26 66.181.176.248
Энэ хүн чинь багшаас эхлээд системдээ бараг 20 жил ажилласанхүн байна. Ямар сургууль төгссөнийг нь мэдэхгүй юм. Гэвч хэн нэгэн гишүүн даргын цүнх барьж 2 жил гүйгээд дарга болдог хүмүүсээс тэс өөр замаар явсан хүн шиг байх юм. Энэ хүнд баяр хүргэе, Хөвсгөлөөс нэг цүнх баригч томилоогүй сайдад баяр хүргэе. Олон байгууллага байна гэдэг хүмүүст хэлэхэд: Боловсролын салбар энэулсын хамгийн чухал салбар, гэтэл ганц агентлаг байж болноо доо. Харин ч бага байна. Боловсролоороо энэ хүмүүсээөөрчлөхгүй
Зочин 2022-01-26 66.181.176.248
бол бүгд харанхуй оркууд боллоо. Нэг бөх барилддаг л байвал өоллоо, допинг хэрэглэсэн ч яадаг юм, цагдаа зодсон ч яадаг юм гэж бодсон, амьдарсан хүмүүс боллоо. Тэгээд удахгүйӨмнөговь аймагтгазар хувьчилжаваад, тэрийгээ зарна гэж мэдэх юм шүү. Ингээднэг мэдэхэд л улс маань гакаргүй болвол яах вэ? Энэнээс гарах ганц гарц бол сайн боловсрол гэдгийг 20 дугаар зужн харуулсан бус уу?
Зочин 2022-01-26 202.126.94.99
Яасан олон газар байгуулах юм?! Мэргэжсэн боловсролтой хун байхгуй баахан сул цалинтангууд л байх
зочин 2022-01-26 192.82.68.224
2525
Цүнх баригчдын өсөлтийн тод жишээ энэ хүн. Хүн чанаргүй хүний араас хутгалж, хувиа хичээсэн тун хүний үнэргүй новшнууд л дээшээ дарга болоод байдаг болжээ. Асар их ашиг сонирхлын бүлэглэлийн санаа муутай хүмүүс дээшлээд хаа ч хүрэх вэ????
зочин 2022-01-26 66.181.183.153
Давхардал. Яам, аймаг8 нийслэлийн боловсролын газар гээд босоо тогтолцоотой төрийн захиргаан ыолон байгууллага байхад яахаараа татварын мөнгийг үрэн таран хийх бодлого агуулж давхардсан бүтэц бий болгож байнаа. Болиоч ээ.
Энэ шүүмж НямОсорт хандаагүй. Ийм бүтэц бий болгож буй Засгийн газар, УИХ-д хандаж байна
Зочин 2022-01-26 202.9.47.28
Бас л нэг ард түмний татварын мөнгийг үр дүнгүй зарцуулах нэг арга заль. Яаманд газрын дарга хийгээд ямар үр дүн гаргасан юм бэ? Олон агентлаг, газар нээлээ гээд үргүй зардал гарах болно.
Иргэн 2022-01-26 64.119.27.147
Хүн нь болжил байна. Гаагүй сайн залуу яг л мерит зарчим утгаараа л да. Угаас яамандаа газрын дарга хийдэг шдээ. Нэг юмыг ойлгосонгүй яам нь байгаад яамандаа газар байсан давхардуулж агентлаг байсны ялгаа байгаан болов даа жинхэн давхардаад л байх шиг байхын
Зочин 2022-01-26 66.181.177.73
МАНын далдаак. Намын типикал цүнхчин Олигтой хийсэн ажил алга. Ямар шинэ төсөл хийж ямар нийтлэл судалгаа хэвлүүлж явсаа юм вэ юу ч алга даргын суудлын мөрөөс болж намаар бамбай хийсэн арчаагүй новшнууд Монголыг сүйрүүлж дууслаа Ховдын балайнууд улаан намчид УБын сургууль боловсролыг дүүргэсээн угаас
М eрит гэдэг чинь дан даргын суудлаар мацахыг хэлдэггүй юм. Нэмж сурсан эрдэм судалгаа хийсэн шинэчлэл шинэ мэдлэг мэдээлэл эзэмосэн т үгээсэн ажлуудыг хэлдэг юм л дха сайдаа. Улаан намчдаа
Багш 2022-01-26 202.179.26.137
Дүүргийн боловсролын газар, нийслэлийн боловсролын газар, боловсролын хүрээлэн, багшийн мэргэжил дээшлүүлжх институт, боловсролын яам, одоо боловсролын газар. Арай их даргатай газартай болж бна шүү. Аймгийн боловсролын газар байхад нийслэлийнх энэ олон газар харъяалагдах. Заримыг нь татан буулга. Чиг үүргийг нарийн тодорхойлж чадсан юмуу.
Зочин 2022-01-26 203.23.49.49
Агентлаг юм уу