“Apple”-ийн захирал Тим Кукийг хүүхдүүдийнхээ эцэг гэв

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

“Apple”-ийн захирал Тим Кукийг хүүхдүүдийнхээ эцэг гэв

“Apple”-ийн захирал Тим Кукийг хүүхдүүдийнхээ эцэг гэв

Нэгэн эмэгтэй “Apple” компанийн захирал Тим Кукийг бүтэн жил гаруй хугацаанд сэм тагнаж байсныг Санта Клара мужийн дээд шүүхээс тогтоожээ. Тэр эмэгтэй Тим Кукийг хүүхдүүдийнхээ аав гэж хэлсэн бөгөөд түүнд цахим шуудан илгээж, гэрт нь нэвтрэхийг завдсан хэргээр буруутгагдаад байна.

“Apple” компани тус эмэгтэйг зэвсэглэсэн байж болзошгүй, 45 настай эмэгтэй гэж мэдүүлжээ. Шүүхээс шийдвэрлэсэн таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эмэгтэйг галт зэвсэг эзэмших, Куктэй өөрийн биеэр ойртох, цахим шуудан болон бусад олон нийтийн сүлжээгээр холбогдохыг нь хориглосон байна.

Эмэгтэй анх 2020 оны аравдугаар сард ихэр хүүхдийнхээ зургийг цахим сүлжээнд нийтлэхдээ Кукийн нэрийг дурджээ. “Apple” энэ явдлаас улбаатайгаар сэм тагнах үйл ажиллагааг сэжиглэж эхэлсэн байна. Улмаар аравдугаар сарын сүүлээс эхлээд арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл 200 гаруй удаа Кук руу цахим шуудан илгээжээ. Цахим шуудандаа буу, сумны зурагтай заналхийллийн утга агуулсан байсан. Сүүлдээ 500 сая ам.доллар нэхэмжилжээ.

Ингээд зогсохгүй 2021 оны турш Кукийн нэр, хувийн хаяг, “Apple" компанийн нэрийг барьж олон тооны хуурамч компани нээхийг оролдсон байна. Улмаар аравдугаар сард Кукийн гэрт нэвтрэхийг удаа дараа оролдож, хамгаалалтын ажилтнууд түүнийг оруулаагүй ажээ. Уг хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 29-нд болно.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж