АНУ-аас илгээсэн жавелин пуужин Украинд буув

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

АНУ-аас илгээсэн жавелин пуужин Украинд буув

АНУ-аас илгээсэн жавелин пуужин Украинд буув

АНУ-ын онгоц өчигдөр танк эсэргүүцэгч жавелин пуужин, хөөргөгч болон бусад цэргийн зэвсэг хэрэгслийг Киевт авчирлаа. Энэ нь 200 сая ам.долларын батлан хамгаалахын тусламжийн гуравдугаар ээлж болж байна.

“Жавелин пуужин Киевт! Нийт 80 гаруй тонн жинтэй зэвсэг хэрэгсэл ирэв. Бид удахгүй ирэх дөрөвдүгээр ээлжээ хүлээж байна. Стратегийн түншдээ баярлалаа” гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников жиргэжээ.

АНУ нь Украиныг Оросын дайралтаас хамгаалах хамгийн том ар тал болсоор ирсэн билээ. 2020 онд АНУ-аас 650 сая ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлсэн бөгөөд 2014 оноос хойшхи нийт тусламжийн хэмжээ 2.7 тэрбум ам.доллараас давах юм. 2014 онд оросууд Украины Крымын хойгийг өөртөө нэгтгэсэн үеэс энэхүү тусламжийн эхлэл тавигджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж