3,9 тэрбум долларын өвлийн олимпийн бүтээн байгуулалт | News.MN

3,9 тэрбум долларын өвлийн олимпийн бүтээн байгуулалт

3,9 тэрбум долларын өвлийн олимпийн бүтээн байгуулалт

3,9 тэрбум долларын өвлийн олимпийн бүтээн байгуулалт

Өвлийн 24 дэх олимп эхлэхэд есөн өдөр үлдлээ. Хятадын засгийн газраас энэхүү наадамд зориулж, 3.9 тэрбум ам.доллар төсөвлөсөн. 2008 оны зуны олимпийн наадамд зориулж барьсан барилга, байгууламж, цэнгэлдэх хүрээлэнгүүд байгаа учир дэд бүтэц, байгууламж тал дээр Хятадууд санаа зовсонгүй. Харин баг тамирчдын байрлах бага хэмжээний олимпийн тосгон барих хэрэгтэй болов. Учир нь өмнөх 2008 оны олимпод зориулан барьсан олимпийн тосгоноо ард иргэддээ хувьчилжээ. Ингээд үндэсний олимпийн спортын төвийн ойролцоо ногоон бүсэд олимпийн тосгон болон 12 мянган хүний суудалтай тэшүүрийн зууван ордон барих ажлаа эхлүүлжээ.

2008 оны зуны олимп 43 тэрбум ам.долларын өртөгтэй байв.

Олимпийн тосгоноос гадна Бээжин хотын Шижиншан дүүрэгт снөүборд, чөлөөт цанын төрлүүдэд зориулсан байгууламж, Янчин дүүрэгт бобслей, скелетон, тобогтан чаргад зориулсан 5000 хүний суудалтай цэнгэлдэх тус тус барьжээ. Мөн зам тээвэрт багагүй анхаарлаа хандуулсан. Өвлийн олимп болох Бээжин болон Жанчхүү хотуудын хооронд шинэ төмөр зам тавьжээ. Энэхүү төмөр замаар 350 км/цагийн хурдтай хурдны галт тэрэг 50 минутын дотор үзэгчдийг зорьсон газарт нь хүргэнэ. Мөн Бээжин хотын метрог өргөтгөх ажил эхэлж, метроныхоо нийт уртыг 1000 км болгохоор ажиллаж байна.

2019 оны есдүгээр сард нээлтээ хийсэн Бээжингийн Дашин шинэ нисэх онгоцны буудал нь Хэбэй муж, Тяньжинь хот болон Бээжин хотын нутаг дэвсгэрт дамнан оршдог.

Та бүхэндээ олимпийн тэмцээн уралдаан болох газруудыг танилцуулъя. 

 

Бээжингийн бүс нутагт

Бээжин-2022 олимпийн үеэр ашиглагдах 26 цэнгэлдэх, барилга байгууламж, бэлтгэлийн талбай нь бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гэнэ.

  • Бээжингийн үндэсний цэнгэлдэх хүрээлэн: нээлт, хаалт, шагнал гардуулах ёслол / 80 мянган хүний суудалтай – дахин ашиглаж байгаа
  • Бээжингийн үндэсний усан спортын төв: көрлинг / 4 мянган хүний суудалтай – шинэчлэн засварласан
  • Бээжингийн үндэсний битүү дээвэртэй цэнгэлдэх: хоккей / 18 мянган хүний суудалтай – дахин ашиглаж байгаа
  • Үндэсний тэшүүрийн зууван ордон: тэшүүр / 12 мянган хүний суудалтай – шинээр барьсан
  • Нийслэлийн битүү дээвэртэй цэнгэлдэх: уран гулгалт, шорт трейк / 15 мянган хүний суудалтай – дахин ашиглаж байгаа
  • Уксон спорт төв: хоккей / 9 мянган хүний суудалтай – дахин ашиглаж байгаа
  • “Big Air Shougang”: снөүборд, чөлөөт цана / шинээр барьсан
  • Бээжин-2022 олимпийн тосгон: шинээр барьсан

Янчиний бүс нутагт

Бээжингийн хойд хэсгийн захын энэ бүс нутагт цас бага ордог учир хиймэл цас ашиглаж байгаа гэнэ.

  • Үндэсний уулын цанын төв: уулын цана – 15 мянган хүний суудалтай
  • Үндэсний гулгалтын төв: бобслей, тобогтан чарга, скелетон / 5 мянган хүний суудалтай – шинээр барьсан
  • Янчин олимпийн тосгон: шинээр барьсан

Жанчхүүгийн бүс нутагт

Цанын бусад бүхий л тэмцээнүүд энэ хотын Тайзичэн дүүрэгт болно. Энэ дүүрэгт байрлах цанын бааз жуулчдын хамгийн их очдог газруудын нэг бөгөөд 2015-2016 оны хооронд нийтдээ 1.54 тэрбум юанийн ашиг олсон нь өнгөрсөн оныхоосоо 31.6 хувиар өссөн үзүүлэлт байжээ. Тус газар олимпийн болно гэх мэдээний дараа нийтдээ 2.185 сая жуулчин хүлээн авсан аж.

  • Үндэсний цанын харайлтын төв: цанын харайлт, цанын хос төрөл(цанын харайлт) / 10 мянган хүний суудалтай
  • Биатлоны үндэсний төв: биатлон / 15 мянган хүний суудалтай
  • Гентлин цасны парк: снөүборд (слоупстайл, халфпайп), чөлөөт цана / 5 мянган хүний суудалтай
  • Үндэсний кросс-каунтри төв: цанын хос төрөл(кросс-каунтри), кросс-краунтри / 10 мянган хүний суудалтай
  • Жанчхүү олимпийн тосгон
  • Жанчхүү медаль плаза
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Rush Qin 2022-01-26 159.223.153.203

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.
Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

Avatar

Зочин 2022-01-26 213.87.158.211

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-26 202.9.46.65

Хог вирус хятад устаж задрах болтугай.

Avatar

🌷🌷🌷 2022-01-26 202.126.89.214

АГУУ ХЯТАД ГҮРЭН МАНДТУГАЙ. ХЯТАД ХӨРШ МАНЬ СҮҮЛИЙН 100 ЖИЛ МОНГОЛЫН Э/З-Н ТОМООХОН ХУВИЙГ НУРУУНДАА ҮҮРЭЛЦЭЖ ИРСЭНД ТАЛАРХААД БАРАМГҮЙ 👌👌👌
МУУ ХҮНИЙ ЗАЯА ЗАВАГТ ГЭГЧЭР МОНГОЛЧУУД БИД НЬ ЮУ Ч ХИЙХГҮЙ САНААЧЛАХГҮЙ ЗАЛХУУРСААР Л ХЭВТЭНЭ ДЭЭ ЯАНА ДААА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж