Гүний уурхайг 2023 онд бүрэн ашиглалтад оруулах хариуцлага ирлээ | News.MN

Гүний уурхайг 2023 онд бүрэн ашиглалтад оруулах хариуцлага ирлээ

Гүний уурхайг 2023 онд бүрэн ашиглалтад оруулах хариуцлага ирлээ

Гүний уурхайг 2023 онд бүрэн ашиглалтад оруулах хариуцлага ирлээ

Мягмар гаригийн өглөөг "Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталсан сайн мэдээтэй угтлаа. Монгол Улсын эрдэс баялгийн салбарын түүхэн үйл явдлыг түүхэнд мөнхлөхөөр хэвлэл мэдээллийн салбарын 100 орчим төлөөлөгч “Баянгол” зочид буудлын өмнө эртлэн цугларч, автобусандаа суун, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг зорин хөдөллөө.

Ашиглалтад орсноос нь хойш анх удаа зочилсон “Чингис хаан” нисэх онгоцны буудал “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалтай харьцуулбал илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй, орчин үеийн болж өөрчлөгджээ. Гадаад нислэгийн танхим нэг дор хоёр, гурван онгоцны зорчигчдыг угтан авч, үднэ гэж бодоход арай “жижиг” санагдсаныг нуух юун.

Онгоц Өмнөговь аймгийн Ханбогд сум руу 11.00 цагт нисэх хуваарьтай, бид бүртгэлээ хийлгэж, хүлээлгийн танхим руу орлоо. Удалгүй Монголын агаарын тээврийн “МИАТ” ХК-ийн ОМ7071 дугаартай агаарын хөлөг “аялал”-даа гарав. Онгоцны багийн гишүүн чанга яригчаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид зорчин явааг дуулгаж, улмаар онгоц 52 минут орчмын дараа биднийг хүссэн газартаа хүрэхийг мэдээллээ. Цар тахал эхэлснээс хойш онгоцонд суугаагүй тул агаарын аялал “сонихон” байв. Нийслэлд энэ жил цас бага орсныг хэлэх үү. Орон нутагт чамлахааргүй их цас орсныг онгоцны цонхоор харж явах таатай байлаа.

Бидний суусан агаарын хөлөг удалгүй Ханбогдын нисэх онгоцны буудалд газардав. Тэнгэрт бүртийх ч үүлгүй, тэнд хаврын урь хэдийнэ оржээ. Агаар гэж эм. Хотын бид утаанд дарлуулсан уушгиа баярлуулж, хөдөөний эрүүл агаараар дүүргээд, хоёр автобусанд хуваагдан сууж, “Оюутолгой”-н ордыг чиглэн хөдөллөө. Тэндээс 40 км орчим яваад, Оюутолгой компанийн уурхайн цогцолборт хүрэв.

Дотогш орвол “Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн ёслол” хэмээн монгол, англиар бичсэн самбарууд нүдэнд тод туссан юм. Дэлгэцээр Оюутолгой төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажил, амжилт бүтээлийн танилцуулгууд хөвөрнө. Танхимд цар тахлын халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг хатуу баримтлан байрлуулсан сандлууд дээр “Бид Оюутолгойнхон” гэж хэлэх шиг улбар шар, цагаан өнгө хосолсон хувцсаараа ижилссэн уурхайн дарга даамлууд, шилдэг ажилчид суужээ.

Хэвлэлийнхэн бид зохион байгуулагчдын зааварчилгаа ёсоор дүрс бичлэгийн камер, аппарат хэрэгслээ нээлтийн ёслолын тайзны өөдөөс харуулан байрлууллаа.

Үдийн 14.00 цагт Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн ёслол эхэллээ. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Тогтохсүрэн, "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, Зэсийн групийн захирал Б.Болд, "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нар болон бусад зочид, төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүний уурхайн нээлтийн ёслолын эхэнд хэлсэн үгэндээ Монгол Улс Оюутолгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн тэрбээр “Харамсалтай нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Оюутолгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсч, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсноор хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, урам хугарч, Оюутолгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь бодит үнэн билээ.

Энэ нөхцөл байдлаас гарахын тулд 2019 онд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжиллээ.

Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүсэн 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил  ийнхүү эхэлж байна” гэв.

Энэ үеэр “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүний хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюутолгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрсөн. Оюутолгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай юм. Өнөөдрийн арга хэмжээ Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо” гэж онцоллоо.

Оюутолгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой юм.

Оюутолгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюутолгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарчээ.

Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх юм. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болох билээ.

Түүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх анхны тэсэлгээний командыг “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын хамт өгч, уурхайчид амжилттай гүйцэтгэв. Танхимд цугласан хүн бүр түүхэн энэ үйл явдлын гэрч болсондоо сэтгэл таатай байгаагаа илэрхийлж, гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны шанг татсан хамт олон, зочид төлөөлөгчдөд алга нижигнүүлэн ташиж, баяр хүргэв.

Энд бидний 100 жил ашиглахаар төлөвлөсөн Оюутолгойн ордыг нээн илрүүлсэн геологич Д.Гарамжавыг дурсах хүн олон байлаа. Тэрбээр 1983 онд анх Оюутолгойд очиж, Ханбогд суманд том хуйлрал илрүүлэн судалж байжээ. Улмаар Оюутолгойн зэсийн эрдэсжилтийн илэрцийг анх судалж, тэмдэглэсэн гавьяатан юм.

Дэлхийн хамгийн том ордыг нээсний үр дүнд тэрбээр 2004 онд хамтран зүтгэгч Чарли Форстер, Дуглас Кервин нарын хамт Тейер Линдслийн нэрэмжит олон улсын шилдэг нээлтийн шагнал хүртжээ.

Танхимд цугларсан хүмүүс дэлхийн хэмжээний энэхүү том төслийг эхлүүлсэн үе үеийн засгийн газар, УИХ-ын гишүүд болон гар бие оролцсон бусад хүмүүсийн гавьяаг дурдахаа ч мартаагүй юм.

Ёслолын ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Эрдэнэс Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат болон "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, Зэсийн групийн захирал Б.Болд, "Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Тэд Оюутолгой төслийн үйл ажиллагаанд гар бие оролцож, санаа тавьж, сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн бүх хүнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”-г ойлголцлын түвшинд хүргэх хамгийн чухал үүрэг хүлээсэн хүн бол “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд. Тэрбээр “Монгол хүний хувьд сэтгэл догдолсон өдөр байлаа. Ялангуяа 14600 монголчууд маань гүний уурхайн түүхэн тэсэлгээгээр анхны олборлолтын ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж байна. Энэ бол монгол ажилтнууд, гаднын мэргэжилтнүүд гээд асар олон хүний 10 гаруй жилийн нөр их хөдөлмөр. Тийм учраас сэтгэл их догдолж, маш их баяртай байна. Гэвч нөгөө талаас маш их хариуцлага ирж байна. Хэлсэндээ үнэнч байх, хийх ажлаа чанартай гүйцэтгэх, 2023 оны нэгдүгээр хагаст уурхайгаа бүтэн ашиглалтад оруулах ийм том хариуцлагатай мөч ирж байгаа учраас нөгөө талаас бас жаахан түгшүүр байна. Гэхдээ баярлаж буй нь их байна.

Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн өгөөж маш олон хэлбэрээр орж ирсэн. Мэдээж АМНАТ, бусад төрлийн гааль, НӨАТ гээд. Өнөөдөр гэхэд Монгол Улсын 2021 оны төсвийн 20 хувийг Оюутолгой бүрдүүлсэн. Бараг 700-гаад сая ам.доллар. Энэ нь бараг хоёр их наяд төгрөг юм. Тиймээс Оюутолгой төсөл Монгол Улсад өгөөжөө өгч байна. Хоёрдугаарт, монгол мэргэжлийн боловсон хүчин дэлхийд гарч байна. Энэ уурхайгаас “Рио Тинто” дотор маш олон мэргэжлийн удирдах түвшний баг төрөн гарч байна. Мэдээж, манай ханган нийлүүлэгч нар байна. Та бүхэн бүгдээрээ мэдэх байх. Дэлхийн хэмжээний хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг Монголд нэвтрүүлсэн. Өнөөдөр талбай дээр явж байхад засварын ажилтан хүртэл гэрэлтдэг хувцас өмсдөг болсон байна. Хөдөлмөр аюулгүй байдлын наад захын дүрэм баримталдаг болсон байна. Энэ утгаараа Оюутолгойгоор дамжиж, дэлхийн соёл Монголд нэвтэрч байна.

Ашгийн тухайд ярихад, хөрөнгө оруулагч энэ төсөл рүү дандаа мөнгө оруулж байна. Өнөөдөр Оюутолгойгоос авсан ашиг байхгүй. Хөрөнгө оруулагч тал мөнгөө гаргаж, хийж яваа. Ил уурхай ашиглалтад ороод явж байна. Түүний хажуугаар маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учраас түүнтэй холбогдуулаад, мөнгөний урсгалаа бодвол дандаа хасахтай яваа. Тэгэхээр ирээдүйд ашгаа яаж олох вэ гэхээр гүний уурхай дөрөв дахин өсөөд, борлуулалтын орлогоосоо зардлаа хасаад, хангалттай ашиг үлдэнэ гэж бодож байна. Мэдээж үлдэх учраас л энэ хөрөнгө оруулалтыг хийж байгаа шүү дээ. Ямар ч хөрөнгө оруулагч ашиггүй бизнест хөрөнгө оруулна гэж байхгүй. Анхны тооцоолсноос хөрөнгө оруулагчийн ашиг буурсан. Монголын засгийн газрын хувьд ч гэсэн. Монголын талын өгөөжийг харвал сүүлийн арван жилд 3.8 тэрбум ам.долларыг Монгол Улсад эдийн засгийн шууд тавтараар төлсөн. Энэ бүхнээр багш, эмч нарын цалин, та бидний хүүхдийн сургуулийн зардал зэрэг зүйлүүдийг санхүүжүүлж байгаа учраас Монголд өгөөжтэй” гэв.

Ийнхүү Оюутолгойн гүний уурхайн огтлох малтлагын гараа амжилттай эхэлж, энэхүү түүхэн үйл ажиллагааны гэрчүүд болсон зочид, төлөөлөгчид, уурхайчид зураг авахуулснаар, ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм.

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын түүхэн үйл явдлын гэрч болсон бидний Ханбогдод саатсан хагас өдрийн “аялал” өндөрлөж, автобусандаа суун, нисэх онгоцны буудалд очив. Улмаар МИАТ компанийн н.Лхамсүрэн ахлагчтай ОМ7072 дугаартай агаарын хөлгөөр зорчин, улсын нийслэлдээ газардлаа.

Бид Хөшигийн хөндийд хүргээд, үлдсэн хоёр автобусандаа хуваагдан сууж, хотын стресст амьдралдаа шилжив. Ай, утаат Улаанбаатар минь, бачимдам их түгжрэл минь.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-26 103.26.195.7

Цаашдаа маш сайн хяналт тавиад явах хэрэгтэй! Сайн байна болж байна. Ашиг орлого ил байх ёстой.

Avatar

Зочин 2022-01-26 66.181.189.217

Эзэн нь монголчууд тул 54%-аас дээш авах, хөрөнгө оруулагч 46%-аас доошхийг авна гээд ГЭРЭЭгээ шинэчлэх удирдлагатай ч болоосой монголчууд минь

Avatar

Зочин 2022-01-26 213.87.158.211

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-26 89.159.58.245

Heden hun buun bayar bolood saihan hulgai hiihee Bodon untah zavgui

Avatar

РИО-ийн боол босгоны шороонуудаа...ОТ шиг гадаадад дансаа байрлуулдаг өөр ямар компани байдгийн? гараад ир л дээ... 2022-01-26 119.40.98.106

Оюу Толгой-гоос өөр аль нэг улсад үйл ажиллагаа явуулаад өөр улсад дансаа байрлуулаад бүх гэрээ хэлцлээ нуугаад явдаг ямар компани байдгийн. та нар гаргаад ир. Гаргаад ирвэл шууд итгэе. Гаргаад ир чадах уу… танай РИО чинь дор нь олоод гаргаад ирнэ дээ.

Avatar

Монголчууд бол Африкийн ширэнгэд байгаа отог омгуудаас 7 дор эргүү улс... танай банкууд жижигхэн гэхээр аа тийм үү гэдэг... 2022-01-26 119.40.98.106

Монголчууд дэлхийн аль нэг улсад хөрөнгө оруулчихаад за бид дансаа монголд байрлуулнаа. Танай банкууд найдваргүй юм билээ гэвэл зөвшөөрөх улс байх уу? Өөрийн нутаг дэвсгэр дээрх аж ахуйн нэгжүүдээс татвар авах нь тухайн улсын онцгой бүрэн эрх. Хятад ЕС Давост хэлэхдээ, хятадын нутаг дээр ажиллаж байгаа бол хятадын компани, тэнд ямар нэг ялгаварлал үйлчилэхгүй гэх жишээний. ОТ монголын компани мөн үү? монголын баялгийг ухдаг ч гадаадад зардаг, данс нь гадаадад, хэдээр зардаг нь нууц.

Avatar

Оноч 2022-01-26 119.40.98.106

Монголын татварын алба ОТ-ыг хянаж чадахгүй. ОТ юу гэж тайлан өгнө түүгээр баримжаалт татвараа боддог. Яагаад гэвэл данс нь ОФФШОРТ. хэрэв данс нь ОФФШОРТ байвал түүнийг ОФФШОР компани гэдэг. Дэлхий дээр ОТ-оос ийм компани байдаг юм уу? Аль нэг улсад үйл ажиллагаа явуулаад дансаа өөр улсад байрлуулчихсан. Тайлбар нь танай банкууд жижигхэн учраас бид танайд данс нээхгүй. Монгол улс тусгаар улс мөн үү? Би бол эргэлзэж байна. Тусгаар улсын үндсэн шинж нь юу вэ?

Avatar

3-т данс нь ОФФШОРТ байдаг тул монголын татварын алба хянах боломжгүй... 2022-01-26 119.40.98.106

Тусгаар улсын үндсэн шинж нь 1-т хууль дүрмээ өөрөө тогтоодог, мөрдүүлдэг. 2-т аливаа хэрэг маргааныг шүүн тасалдаг өөрийн шүүхтэй байх. 3-т өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа компанийг татварын алба нь хянаж, татвар авч чаддаг байх. Энэ 3 шинж ОТ дээр алдагдсан. байхад ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ дээр ч асуудал нь очихгүй байгаа. 1-т ОТ бол РИО-ийн 100% хараат, ТУЗ нь ч мэдэхгүй, энд монгол улсын ямар хууль яаж үйлчилдэг юм? 2-т бүх хэрэг маргааныг зөвхөн Лондонгийн Арбитр дээр шийддэг, МУ-н шүүх NO

Avatar

xldx 2022-01-26 216.38.195.77

-mbzcn

Avatar

Зочин 2022-01-26 103.111.68.3

Том бүтээн байгуулалт явж байгаа нь сайн хэрэг. Монголд ашигтай байна гэж найдхаас. Хамгийн гол нь гаргаж байгаа ашигт малтмалаас хэдий хэмжээний ашиг олж байгааг тооцож хянаж байгаа 1 ч байгууллага алга. Батэрдэнэ математикчийг тооцохгүй бол. Мөн Рио Тинто мөнгөний урсгалаа Монгол улсын банкуудаар яагаад дамжуулахгүй байна гэдэг маш их хардлагыг дагуулж байна.

Avatar

Зочин 2022-01-26 64.119.20.83

Монголын банкууд найдваргүй, хэт их мөнгөний ачаалал даахгүй гэж үздэг юм гэсэн!!

Avatar

Оноч 2022-01-26 119.40.98.106

Шаагаад байгаачээ… хэт их мөнгөний урсгал даахгүй ч гэх шиг. Монголд байгаа дансаар дамжиж байж татвар хянана. Тэрнээс тэр мөнгийг монголд шууд гаргаад эмисслээд монголын эдийн засагт 1 ч доллар орохгүй, дансанд тоо байж байгаад гадагшаа өөр банкруу шилжээд тэрнээс цаашаа бидэнд хамаа байхгүй. Яаж ийм хачин юм яриад итгээд суудаг юм бэ.

Avatar

Оноч 2022-01-26 119.40.98.106

бас дээр нь thumb up дараад рио-ийн тролл гэдгээ батлаад байх болтой юмаа… эргүү юман дээр ингэдэг эрүүл монгол хүн баймааргүй юм. гэхдээ, байдаг байхоо… энэ ТВИТТЕР эд нар дээр ийм эргүү юмнууд битүү л байх юм.

Avatar

болдоо 2022-01-26 66.181.187.27

сайн бна, монголдоо ашигтай болж байгаа нь үнэхээр том ялалт….. энэ ялалтын төлөө ухаан чадвар хүч хөдөлмөрөө зориулсан бүх хүмүүстээ баярлалаа …..

Avatar

Хятад РИО-ийн баяжмалыг авахгүй гэвэл РИО монголыг минь хамгаалахгүй харин ч монгол яах вэ...баяжмалаа л авч байвал гэх байхдаа.. 2022-01-26 119.40.98.106

Стратегич Баяр, боловсролтой Баярцогт, шийдэмгий Сайханбилэг нарт бүр илүү баярлалаа… Тэд минь монголыгоо зарсаны хүчинд өнөөдөр 3-дагч хөршийн ХО монголд ороод гарчилгүй байж байна. Ашиг алдагдал хамаагүй ээ…монгол минь ядуу байлаа гээд бид сураагүй юм биш. Гол юм 3-дагч хөршийн ХО. Монголд 3-дагч хөрш байхтай зэрэг л бид чинь 2 хөршөөс хараат бус болоод том дуугарч болно ш дээ. 3-дагч хөрш чинь хөрөнгө хамгаалаад 2 хөрштэй дайтахад бэлэн байгаа.

Avatar

Аа бас татвар гэж юм байгаа... түүнийг дэлхийн жишгээс 10 дахин багасгана...Энэ бүхэн монголд ямар ашиг бнаа...ГХО шүү дээ... 2022-01-26 119.40.98.106

РИО монгол 2 САРАН дээрх уурхай эзэмших гэрээ хийжээ. За хамтраад ухъя. РИО баялгийн 66%-ийг авна. Монгол 34%-ийг авна. Яагаад гэвэл РИО гадаадын хөрөнгө оруулагч (ГХО тал нь их хувь авна, яагад гэвэл мөнгө). За нэгэнт ашгийн хувиа тохирсон юм чинь гаргах зардлаа мөн 66:34-өөр хуваанаа (учир нь саран дээрх орд шүү дээ). Монгол нь мөнгө зээлж гаргана. РИО банкаар дамжуулан 7.8%-ийн нийлмэл хүүтэй зээллээ. Оронд нь 34-ийн шороог РИО авна. Ингээд 12 жилийн дараа…хүү бодогдсоор монгол ашиг авахгү

Avatar

Зочин 2022-01-26 64.119.20.83

Ойрын 30 жилд ОТ шиг барууны том хөрөнгө оруулалт Монголд орж ирэхгүй!! Манай төр засгийн тэргүүнүүд ОТ талаар нааштай үг хэлдэг болмоор байна шүү!!! Гадны гар хөл болсон өвчтэй популистуудаас айгаад гөлөгнөөд дуугүй суудгаа болих хэрэгтэй!!! Төр засаг нь ил дэмжээд эхэлбэл ард иргэд ч дагах, эерэг хандлагатай болох ёстой!!! Сүүлийн 20 шахам жил ОТ-н эсрэг дан хор цацлаа шдээ!!!

Avatar

Энэ барууны хөрөнгө оруулалтаа аваад зайл... 2022-01-26 119.40.98.106

Энэ барууны хөрөнгө оруулалт гэхээр яадгийн? эдийн засгийн өр өгөөжтэй байх нь 1-р асуудал биш юм уу? Монголын баялгийг ухаж бизнес хийж мөнгө олох гэж байж эгээ л Саран дээрх уурхайг монголчуудтай хамт ухах гэж байгаа юм шиг гэрээ хийчээд Барууны хөрөнгө оруулалт гэх юм. Барууны хөрөнгө оруулалт гэхээр Бороо шиг монголын баялгийг ухаж аваад явахыг хэлдэг юм уу. 3.2 тэрбум буюу 57 тонн алтыг 13 жилд ухаад явсан. Монголд 200 сая долларын цалин, татвар хураамж хэлбэрээр НИЙТ үлдээсэн байдаг.

Avatar

Оноч 2022-01-26 119.40.98.106

10 жилийг нь татвараар хөнгөлүүлэх гэрээ хийгээд монголчуудад 30 жил ажиллах уурхай гэж хэлсэн байдаг байхгүй юу. Бороо гоулд. Бас болоогүй ээ… Ноён уулруу дайрсан. Босоо хөх-үүд шүүхдэж байж зогсоолгосон. Тэгэнгүүт нь монголчуудад лицензээ зараад алга болсон. Ашгүй… төрийн тахилгат болж дууслаа.

Avatar

K.G. (Canadian investor Entrée Resources and Turquoise Hill Resources) 2022-01-26 142.160.175.204

CURRENTLY Rio holds 50.8% interest in Turquoise Hill which owns 2/3 of O.T. LLC so when you say " Rio will get 66% of the wealth." perhaps when Rio buys out the other 49% of Turquoise Hill it does now own , then you could say Rio gets 66% of the project… but right now they own only approx. 34% of the project

Avatar

Туркойз бол РИО-ын луйврыг халхлах зориулалттай ХАЛХАВЧ компани... өөр юу ч биш... 2022-01-26 119.40.98.106

Энэ одоо өөрийгөө их ухаантай л гэж бодоод байгаа юм байхдаа…Англишаар бичиж бариад алиа гар вэ. Туркойз чинь Нью-Иорк, Торонто-ийн хөрөнгийн бирж дээр гарчихсан компани тус биржүүдийн хөрөнгө оруулагч нараас мөнгө татаад РИО авчихсан. Монголоос авсан баялгийнхаа хэсгийг бирж дээр гаргаад зарчихсан гэж ойлгож ч болно. Ирээдүйд олох ашгаа хуваалцаж буй хэлбэр юм. Цааш нь ОТ гэдэг луйврын компаниа дэлхийд нээлттэй компани гэж харуулах гэж байгаа махинаци луйвраа далдлах зориулалттай компани.

Avatar

Зочин 2022-01-26 192.82.77.58

Оюу толгойгоос орж ирэх нэмэгдэл хөрөнгөөр зөвхөн эхний ээлжинд тэтгэвэр , тэтгэмжийг нэмэгдүүлэх болон Улаанбаатар хотын нийтийн тээвэр – метрог байгуулах ажлыг санхүүжүүлэхэд зориулах хэрэгтэй, Тэгэхгүй бол элдэв бурханы хөшөө ордон барих зэрэг т зарцуулах болно, Энэ талаар Оюу толгойн уурхайгаар оюу толгойн уулын баялагын эзэн Монголын ард түмний төлөө үүрэг авхуулах хэрэгтэй . Энэ талаар ард түмний санал сэтгэгдлийг өрнүүлцгээе

Avatar

Тэдний оруулсан гэх хөрөнгө анх 4.5 тэрбум... одоо бол 15 тэрбум гээд бгаа...тэрэн дотор нь хөнгөлсөн гэх 2.3 тэрбум нь бас яваа... 2022-01-26 119.40.98.106

600 тэрбумын ордын 400 тэрбум буюу 66-г нь РИО-д өгчихсөн. Юунд өгч байгаа юм. Тэд хөрөнгө оруулж энэ уурхайг ажиллуулах учраас. Гэтэл дээр нь тэд ажиллуулах зардлаа хуваана гэсэн. Яаж байгаа юм. Хамтарсан компани зардлаа хуваадаг юмаа. Тэгээд би яасан гэж чамд 400 тэрбумын баялаг зүгээр өгөөд бгаа юм. Тэр хамаагүй. Газар доорх баялаг үнэлж болохгүй, учир нь капитал биш. Дээр нь хамтарсан юм чинь татвараа багасганаа. 10 дахин багасга. За. Аа бас, чиний оруулсан хөрөнгө нийлмэл хүүтэй шүү.

Avatar

Монгол дахиад яллаа... 2022-01-26 119.40.98.106

Ингээд нийлмэл хүү бодоод оронд нь монголын баялгийг тооцоод зөөгөөд байгаа. Харин нийлмэл хүү өссөөр монгол ашиг авахгүй болох нь тодорсон. ө.х. монголын 34-ийг луйвардаад авчихсан байсан. Хэрүүл боллоо. Тэд харин заза тоглосийн. тэр нийлмэл хүүгээр бодсон өрөө тэглэчихий. Баярлаж байна уу. Монголчууд үнэхээр баярлалаа. Ийм буянтан байх уу. Өргүй бол баян. болоо болоо. Ийм л юм боллоо доо. Аа тийм стратегич Баяр, боловсролтой Баярцогт, шийдэмгий Сайханбилэгийн ач… үе үеийн ЕС-үүд нийлсээр…

Avatar

Зочин 2022-01-26 192.82.90.20

Ашиглалтад түргэн орвол Монголд их л хэрэг болох бхйдаа одоо эрхбиш хуурагдахгүй биз дээ

Avatar

Гуйлгачин бол гуйлгачин л байдаг... 2022-01-26 119.40.98.106

Аль хэдийн хуурагдаад энэ ордоос монгол баганх хувийг нь авах гэрээ хийсээн. Анх талх зурж байгаад та нар 70 хувийг нь авна гэж монголыг хуурсан байдгийн. Одоо бол монголчуудын 34 хувийг бас луйвардаж авснаа буцаагаад өгөнгүүт монголчууд баярлаад сүйд. Учир нь жижигхэн монголд таарсан мөнгийг нь чулуудчихаад эд амь зуугаад байна. Гол юм ядуу хэвээр нь байлгана шүү. Ард нь зүв зүгээр сая сая жил газар дор хэвтэж байсан дэлхийн баялгийг ганц монголчууд эзэмшиж ашгийг нь хүртэнэ гэж байдаггүй юмаа.

Avatar

ХАХА 2022-01-26 66.181.178.89

ХҮМҮҮСИЙН ТАРХИ УГААГААД ЭХЭЛЛЭЭ

Avatar

Зочин 2022-01-26 66.181.189.254

Ажилгүй худалч хулгайч намчирхсан эргүү сдакууд ингээд солиордог юмдаа

Avatar

Хөдөөний өвгөн... 2022-01-26 119.40.98.106

Энэ ажилгүй худалч хулгайч гээд байгаа улс чинь харин овоо баримжаатай юм яриад байх шиг санагдах юм. Үгүй юу?

Avatar

Zochin 2022-01-26 192.82.65.103

ашгүй дэ ганц ч болов барууны хөрөнгө оруулалттай төсөл хоёр хөршийн шидсэн булуунаас үүдэлтэй улс төржилтөөс салж зах зээлийнхээ жамаар ажиллаад явуул аштай юу. манай хаяа муутай хоёр хөрш ч барууны хөрөнгө оруулагчдыг монголоос шахах, энэ төслийг гацаах гэж их оролдож байна да.

Avatar

Зочин 2022-01-26 202.179.31.242

энэ чинь зэсийн орд биш алтны орд

Avatar

Zochin 2022-01-26 192.82.65.103

явж хонио хариулаа

Avatar

Оноч 2022-01-26 119.40.98.106

Үнэн, алт-зэсийн орд л доо. 1000 тонн-ын алтны нөөц маш томдоо орно. мөнгө бусад дагалдах металл.

Avatar

Зочин 2022-01-26 103.111.68.3

Хамгийн гол нь бодитой тоо дээр нь манай талаас хяналт байна уу. Уурхай эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл асар их баяжмал гаргасан атлаа ашиггүй ажилласан юм яриад байх юм.

Avatar

Мэдээж шүү дээ 2022-01-26 202.179.25.82

Ашигтай ажиллаж эхлэх яагаа ч үгүй ээ, гүний уурхай нээнэ гээд бөөн зардал байгаа биз дээ

Avatar

Оноч 2022-01-26 119.40.98.106

Бөөн зардал бөөн бөөн шүү. Харин монголоос ачаад гарч байгаа тэр бол зүгээр шороо.

Avatar

Зочин 2022-01-26 202.126.90.110

Сайханбилэг, Баярцогт нар юм хэлэхгүй юм байх даа
Өр тэглэхийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахгүй юм уу
20000 хувьсагч хаачсан бэ

Avatar

Зочин 2022-01-26 202.126.88.150

Худлаа захиалгат мэдээ байна. news.mn үргэлж иймэрхүү гадныхныг дэмждэг.

Avatar

Zochin 2022-01-26 192.82.65.103

тархи чин жижигхэн байна явж хонио хариул

Avatar

эрдэнээ 2022-01-26 202.9.46.118

энэ хэд дандаа гадаад боовнд үйлчилнээ

Avatar

Зочин 2022-01-26 202.179.15.114

ккк ..хэдэн нөхдүүд гэнэт ийм болгосон юм шиг л бичих юм, аль 2016-2019 оны хямралын үед энэ төсөл эрдэнэтийн хамт манай эдийн засгийг чирч гарсан биз дэ

Avatar

Оноч 2022-01-26 119.40.98.106

Тийм байхоо. Мэдээж монголд 100 сая доллар ороод ирэхэд л ийм жижигхэн эдийн засагт эерэгээр нөлөөлөх л байх. Гэхдээ, эргээд 1 тэрбумыг ачаад явчихаар том балансаараа монголд ашиггүй яваад байгаа юм. Түүнийг газар доороос аваад явчихаар чамд бол хоногийн хоолтой гоё л байгаа байх. За тэгээд чам шиг иймэрхүү эрх ашигт дөрлүүлсэн нөхдөд бол нөгөө илжигний чихэнт алт хийсэн шиг сэгсрэхээс хойно, яалтай билээ.

Avatar

Зочин 2022-01-26 202.21.116.66

Алтаа өгөөд өрөнд орно, дараа нь өр тэглэлээ гэж тэнэгтэнэ, бас дахиад алтаа өгнөө гээд сүржигнэнэ, ийм тэнэг болохоор гадаадын луйварчид баярладаг биз. Тэнэгтэж байгаагийн үр дүнд ард түмэн ядуурч, улсын баялаг алга болсоор байна.
Энэ засгийн газрынхан бас л хахууль авчихсан юм шигээ…

Avatar

Зочин 2022-01-26 72.196.192.250

Ai chi mini yasan teneg tolgoitoi hvn be ?! Argagvi l Orosiin troll yum daa ! Jenko, Davaasvren ta 3 booj vhev dee !!!

Avatar

Zochin 2022-01-26 192.82.65.103

тархи чин жижигхэн байна явж хонио хариул

Avatar

эрдэнээ 2022-01-26 202.9.46.118

Май шүү гадаад б**в хөхөгчөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж