НЭМЭЛТ:
Цар тахлын халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхээр болжээ. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хичээлийн сурагчид 60 хувьтай байгаа бөгөөд тэр дундаа 1-3 ангийн сурагчид хоцрогдол ихтэй байна гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан онцлов.
"МОНГОЛЫН УР ЧАДВАРТАЙ БАГШ НАРЫН ХИЧЭЭЛИЙГ ХУДАЛДАН АВНА"
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Нэг өдөр болтугай танхимаар хичээллэх боломж олгох ёстой гэж харж байна. Иймд, ирэх сарын 14-нөөс хичээлийг эхлүүлж, цахим, танхим хослуулж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлнэ. Омикроны оргил үе таарч байгаа учраас бид нэг долоо хоног сунгах шаардлагатай болж байна. Хэрэв хичээл сургуулийг нээхийг хүсч байгаа бол цагаан сарыг гэр бүлийн орчинд тэмдэглэхийг уриалъя. Их дээд сургууль, МСҮТ-ийн хичээл хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ. Цэцэрлэг өнөөдөр ч гэсэн нээлттэй байгаа. Цаашдаа хоёрдугаар сарын 14-нөөс эхлээд 3-5 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулна. Одоо бид хичээл бүрээр хоцрогдлоо нөхөхөөр төлөвлөж байна. Энэ хүрээнд Монголын ур чадвартай, туршлагатай багш нарын хичээлийг худалдан авч medlee.mn вэб сайтад байршуулна. Сурагчид цахимаар дуртай хичээлээ заалгах боломж олгож байгаа. Хөдөө орон нутагт цахим хичээлийн хүртээмж муу байгаа учраас 45 лаборатори сургуулиа түшиглэн цахим хичээлийг бэлтгэх, видео студи байгуулсан.
"БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН ТЭЗҮ-Г БАТАЛГААЖУУЛЖ, ҮНДСЭН АЖИЛДАА ОРНО"
Шадар сайд С.Амарсайхан:
-Засгийн газар байгалийн хийн хоолойн ТЭЗҮ батлагдсаныг хүлээн зөвшөөрч, 2023 болон 2024 он хүртэл дараагийн шатны ажлын зургийг хийж боловсруулах, цаг алдалгүй ажиллах үүрэг даалгаврыг өглөө. Цар тахлын үед хоёр талын ажлын хэсэг гурван удаа уулзаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Тэр дагуу ТЭЗҮ арванхоёрдугаар сарын 25-ны өдөр дууссан. Цаашдаа ажил эрчимтэй үргэлжилнэ. Төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, ТЭЗҮ-г баталгаажуулсан тул үндсэн ажилдаа орно. ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Ши Жинпинь дарга нартай Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөгч долдугаар сард утсаар ярихдаа санал солилцсон. Хоёр улсын төрийн тэргүүн ажлыг эрчимжүүлэх саналыг нааштай хүлээн авсан. Мөн хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хүрээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Бид 2024 он хүртэл төслийн бэлтгэл ажил хийнэ. 2024-2027 оны хооронд бүтээн байгуулалтын ажил хийж дуусна гэсэн урьдчилсан төлөвтэй байгаа. Монгол Улс хийн хэрэглээ хэвшсэн улс биш учраас ойрын хугацаанд хэрэгцээ шаардлагатай хийн хэрэглээг хангах, хийн хэрэглээнд аажмаар шилжих суурийг тавих үүднээс эхний ээлжид дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станцыг хийгээр хангах боломж байна гэж үзэж байна. Шинээр бий болох хот суурин газруудынхаа хэрэглээг хий рүү шилжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, аж үйлдвэрийн хэрэглээнд хийн хэрэглээг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Тооцоо судалгаа Эрчим хүчний яаманд хийж байна. Тоо судалгааны дууссаны дараа ОХУ-ын талд хүргүүлж аль чиглэлээр нь ямар үе шаттай эхлүүлэхээ эцэслэнэ. Хийн хоолой тавигдсанаар хэрэглээгээ хангах гаргалгаа гаргах урьдчилж яригдаж, хоёр тал зөвшилцсөн.Төмөр зам дагасан хот суурин газрыг хийгээр хангахаар ярилцаж байна.
"ОЮУТОЛГОЙ" КОМПАНИТАЙ 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ БАЙГУУЛСАН"
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн эрчим, хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг хэлэлцэж дэмжлээ. Гэрээний төсөл дэмжигдсэн учир бид өнөөдөр "Оюутолгой" компанитай ярьж, 16.00 цагт Эрчим хүчний яаманд "Оюутолгой"-н цахилгаан эрчим хүчний үнэлгээг дотоодоос хангах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг албажуулахаар тохироод байна. Уг гэрээ албажвал дор хаяж жилдээ Хятадаас импортоор авч буй "Оюутолгой"-н цахилгаан эрчим хүчний төлбөр 120 сая ам.доллартой тэнцэхүйц борлуулалтыг Монгол Улсын эрчим хүчний салбарт авч үлдэх боломж бүрдэнэ. Гэрээний хэлцлийг хоёр ажлын хэсэг багагүй хугацаанд хэлэлцсэн. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, дэмжлэг боллоо гэж үзэж байна.
Гэрээг 20 жилийн хугацаатай байгуулсан. Нэгж бүтээгдэхүүний үнийг эцэслэн тогтоосон. Гэрээнд нэр дурдсан тоон үзүүлэлтийг тогтоож чадсанаар Монголын эрчим хүчний салбарт санхүүгийн дэмжлэг болохоор тоон үзүүлэлт болсон. Оюутолгой өнөөдөр 170 мегаватт буюу жилд дунджаар 1.3 тэрбум кв/цаг эрчим хүчийг худалдан авч хэрэгцээгээ хангаж байна.
ЗГ: ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛНЭ
Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2022.01.26/ сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм. Тодруулбал, халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөл зэрэг байгууллага өөрсдийн санал, үндэслэлүүдийг боловсруулснаар Улсын Онцгой комисст хүргүүлжээ.
Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчны сайд асан Н.Уртнасанг чөлөөлж, зарим яам, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хийсэн билээ.
Зочин 2022-01-26 213.87.158.211
!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-26 202.131.238.114
odoo l medej baigaa mal uu ? hicheelee tanhimaar oruul huuhduud hicheeliin hotsrogdol gej hetsuudlee mal min
Зочин 2022-01-26 192.82.77.90
багш нар нь хичээлээ заахгүй, мөнгөөр давтлага орж байгаам чинь хоцролгүй яах вэ
Зочин 2022-01-26 202.126.89.161
сайн муу багшийн тухай ЭНХАМГАЛАН гуай их ярих боллоо. одоо нэг үгээр medlee дээр тавьсан материалаас бусад нь муу багшш болчихлхх. эцэг эхчүүд ч тэгж байна
Зочин 2022-01-26 103.26.194.88
хүүхдүүд амарч байгаа биз дээ? Гэтэл 1 дүгээр ангийн хүүхдийг даалгавараар дараад ядраад байнаа!!!
Зочин 2022-01-26 103.80.210.183
хичээлийг нь хийлгээ. чамайг хөгшрихөд хэрэг болно.
Зочин 2022-01-26 103.229.179.2
huuhdeeree tejeelgene l gene shuu!
Зочин 2022-01-26 103.80.210.183
яи их тэнэг луухаан байна.
-oyn?OB 2022-01-26 216.38.195.77
workers+###@!
Зочин 2022-01-26 192.82.70.242
Shiidveree haraahee enkh_amgalan hulgaichaa
Зочин 2022-01-26 104.205.131.167
Хөгжлийн банкны асуудлаар хөндөөд, давхар өөр сэдэв оруулж эсрэг комментоос болгоомжилж байхав шив дээ.
zov 2022-01-26 122.201.26.172
yostoi zov shuu
Зочин 2022-01-26 202.126.89.94
Tanximaap n opuulyaaa
Зочин 2022-01-26 178.239.198.100
Яг ийм нөхцөлд танхимаар хичээл орох юм бол. Хүүхдүүд бөөн бөөнөөр өвдөх бно. Та бүхэнд хүүхдийн эрүүл мэнд чухал уу, хичээлийн хоцрогдол чухал уу гэдгийг бодох хэрэгтэй. Хүүхдээ танхимаар явуулий гээд орилоод байгаа хүмүүс дэндүү хувиа хичээсэн арчаагүй гарууд бна даа. Танхимаар орлоо гээд юу сурдаг юм.. манай боловсролын систем дампуурсан даа.
Зочин 2022-01-26 202.126.88.134
Uupuu xvvxdee yvuulxq bxad l boloo ym bishuu
yjes 2022-01-26 216.38.195.77
– downc
Зочин 2022-01-26 64.119.20.83
Засгийн газар 2 сарын 28 гэхэд ковид намжаад 100% танхимаар хичээллэх боломжтой болно гэж хаанаас, яаж мэдсэн юм бэ??
Иргэн 2022-01-26 202.131.235.242
Хүүхдүүдээ өвтгөж байсанаас бүрэн цахимд шилжсэн нь дээрдээ. Томчууд нь ихэнхи нь цахимд шилжиж байхад.
Зочин 2022-01-26 150.129.142.103
Чи нэг өдөр хүүхдээ цахимд шилжүүлэн нийгмийн хог шаар болгохын оронд эрсдэлтэй ч хамаагүй сургуульд нь явуулдаг байж дээ гэж харуусна даа.
Зочин 2022-01-26 103.26.194.88
оркоо хүүхэд өвдөх ямар хэцүүг мэднэ биз дээ? Өрх, дүүргийн эмнэлгийн ачаалал ямар их билээ!!!!
Орк өл*гчин минь би хүссэн хүсээгүй дасан зохицож амьдран. 2022-01-26 103.26.193.192
Хүсэхгүй байвал чи л чам шиг л хүмүүс хүүхдээ явуулах хэрэггүй миний хүүхэд 3 жил цахимаар ямарч юм сурсангүй. За тэр 3 жилийн мэдлэг яахав гэхэд ирээдүйд нийгэмд хэтэрхий олон нийгэмшээгүй хүмүүс бий бол улмаар эдийн засаг соёл урлаг … гээд янз бүрийн салбар асар их хохирол амсах болно. Хүссэн ч Хүсээгүй ч бид нь өвчинтэй хэдэн мянган жил хамт амьдрах учир дасан зохицхоос өөр сонголтгүй. Чи хөл хорио хүүхдийг чинь аварч байна гэж бодож байна у үгэй эсрэгээрээ хүүхдийг чинь улсыг чинь алж байн
Зочин 2022-01-26 202.126.89.214
УЛС ДАЯАР НЭГМӨСӨН 3 САРЫН 15 БОЛГОЧИХГҮЙДЭЭ 🙏🙏🙏
Зочин 2022-01-26 24.64.117.191
Хэрэв АН ын нөхдүүд МАН ын коммунистууд шиг сүргээрээ ЖДҮ дэж улсыг ийм өрөнд оруулж ингэж дээр дооргүй Хөгжлийн банкыг самарч идсэн бол иргэд нь аль хэзээ эсэргүүцээд бөөн жагсаал цуглаан эсэргүүцэл болоод улс төрчид ард нь гал өрдөөд яаж байгаа болдоо, тэгэхлээр ядуу байлгах боовоор угжиж байлгах нь эрх баригчдын хар хайрцагны бодлого л юм даа, иргэд сонгогчдын байдал ч хөөрхийлтэй!
Зочин 2022-01-26 103.212.119.109
Ганц өгүүлбэр уншаад утгыг нь ойлгохгүй ,баахан цүнх баригч нараар төрийн байгууллагууд дүүрчихсэн байна. Боловсон хүчний бодлого огт байхгүй болжээ. Бас болоогүй бүгдээрээ хуулийн хэлтэстэй, хуульчтай гээд байгаан. Хуульгүй, хулгайч дээрэмчдийн баг бүлэглэлүүдийн бөөгнөрөл юм бол ТӨР байхгүй болсоноос ялгаагүй
Зочин 2022-01-26 64.119.20.83
Үүнийг оросоор ШАЙКА гэдэг юм!!
Zochin 2022-01-26 202.126.88.150
Za ter Tavantolgoi tylshiig odoo bolivol taarna. Khichneen ikh mungu yren taran khiiv dee. Ekhnii khiisen yumnuudaa saijruulbal taarna. Uchnuun mungu yrchikheed dakhiad yildver yariad baikh um.
Зочин 2022-01-26 192.82.70.242
Энх-Амгалан Лувсанцэрэн их дээд сургуулийг цахимаар хичээлүүлэх,ЕБС 2 долоо хоног хойшлуулах, 12-р ангийг танхимаар, цэцэрлэгийг бүр мөсөн хаасан нь зөв шүү
Зочин 2022-01-26 202.126.88.207
14х хойшлуулсан дээр дээ. Баярын дараа дэгдэлт нилээн үргэлжлэх биз. Гэхдээ цахим хичээл гэж үр дүнгүй зүйл хийж багш өөрөө өөртөө хичээл зааснаас тв хичээлээ 7х явуулсан нь дээр. Хавар өдрийн уртад 7х хичээлийг нөхөх боломж гарна.
Зочин 2022-01-26 103.80.210.183
тэгээд бас бүгдээрээ лам хар сүм мүм гээд шавааралдаад эхэлнэ. бас хойшлуул.