Энэ долоо хоногийн VS буландаа Сангийн сайд болон УИХ-ын дарга Г.Занданшатарын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Инфляци 13.4 хувьд хүрч иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа энэ цаг үед өндөр настнуудын тэтгэврийн хүрэлцээ анхаарал татахуйц асуудлын нэг болоод буй. Сангийн сайдын зүгээс хүүхдийн мөнгө, тэтгэмжийг хасвал тэтгэвэр нэмэх боломжтойг хэлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийг 2022 онд багтаан нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа гэсэн юм.
Г.Занданшатар
УИХ-ын дарга
-Ирэх 2022 он бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн чухал цаг хугацаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд хийх эрх зүйн шинэтгэлд ч шинэ он чухал байр суурь эзэлнэ. Иймд эдийн засаг, нийгэм, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газар онцгой анхаарч, нэг зүгт, нэг байр сууринаас, идэвх санаачлагатай хандах зүй ёсны шаардлага тулгарч байна. Гадаад, дотоодын төдийгүй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үнийн өсөлт суурь шинжтэй болсноор дэлхийн олон оронд хямралын байдал үүсгэж байна. Ийм хүнд цаг үед УИХ, Засгийн газар нягт хамтран ажиллаж, хүндрэлийг даван туулахын төлөө, иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, тэтгэвэр тэтгэмжийг боломжит түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллаж байна.
Б.Жавхлан
Сангийн сайд
-2022 оны төсвийн гүйцэтгэл, эдийн засгийн амьдралын өрнөлд чанга сорилт дагуулсан жил болохоор байна. Өнгөрсөн оны эцсээр батлагдсан шинэ сэргэлтийн бодлого бол дунд, урт хугацааны томоохон зорилт тавьсан эдийн засгийн цогц бодлогын арга хэмжээ юм. Ойрын хугацаанд Covid-19-ийн үеийн "шок"-ноос гарах нь дэлхийн улс орнуудын тулгамдсан зорилго болоод байна. Тэр ч утгаараа Covid-19 бол нэг улсын инфляци гэж байдаггүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн инфляци л гэж байгааг харуулж байгаа юм. Гадаадаас бараа авахад, импортлоход ч инфляци яригдаж байна. Энэ үед эдийн засгаа хумьж биш, тэлж байж хүндрэлийг даван туулах бодлоготой ажиллана.
Төсвийн тодотголыг хуулийн хүрээнд тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд хийнэ. Харин тэтгэвэр, тэтгэмж нэмэх эсэх тухайд халамжийн бодлоготой уялдуулж явна. Өмнө нь жилд тэтгэврийг найм хүртэлх хувиар нэмдэг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэвэр гэхээс илүүтэй тэтгэмж, хүүхдийн мөнгө зэргийг наймаас илүү хувиар нэмсэн. Тэгэхээр цаашид Цар тахлын хуулийн хугацаа дуусч, тэтгэмжүүдийн нэмэгдлийг хэвэнд нь оруулахаар тэтгэвэр нэмэх тухай ярина. Тухайлбал, нийгмийн даатгалын бодлого дотор тэтгэврийн зөрүү арилгах асуудлыг төсвийн боломжийн түвшинд судлаад явна. Мөн инфляцитай уялдуулж тэтгэвэр нэмэх зайлшгүй шаардлага ч үүснэ. Тэгэхээр тухай бүрд нь төсвийн боломжид тохируулан судална.
Зочин 2022-01-26 192.82.92.201
нэм нэм нэм,бас дахин нэм, гүйцээ: зоосгүй үхлээ
Зочин 2022-01-26 202.126.89.84
20 иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байж тэтгэвэр тогтоолгосон байдлыг өөрчлөх хэрэгтэй.Нийгмийн даатгалын сангийн орлогыг арилжааны банкаар дамжуулан үрэн таран хийдэг асуудлыг даруй цэгцэлж, тэтгэвэрийн доод хэмжээг 500 болгомоор юм.Төсөвийн хөрөнгийг арай л хайр,гарамгүй хийсгэж….
Зочин 2022-01-26 192.82.92.201
яг зөв
Зочин 2022-01-26 59.153.115.126
Тэтгэвэр бол тэтгэмж биш, Тиймээс хүүхдийн мөнгөтэй хольж хутгах хэрэггүй.
Зочин 2022-01-26 66.181.187.90
Энэ төрийн хулгайч нарынхаа хөрөнгийг хураагаад тэтгэвэр цалингаа нэмээч энэнд чинь толгой өвдөөд байх юм юу байна аа…
Зочин 2022-01-26 64.119.26.134
Тэтгэвэр нэмэнгүүт нөгөө хэдэн хувалзууд юмныхаа үнийг тэнгэрт тултал өсгөнө дөө.
Зочин 2022-01-26 90.196.191.207
ЖАВХЛАН НЭГ Л БИШ ЭЭ. ДАНДАА БАЙХГҮЙ БАЙХГҮЙ ТАНАНА ХАСАНА ХҮЛЭЭЛГЭНЭ ГЭЭД Л ЭВЭР ХОШУУЛААД …
Зочин 2022-01-26 213.87.158.211
)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-26 202.55.188.100
Tetgeveriin zuruug 24 onii songuuliin umnu zasna. Ternees naana MANgas -iin tsaasan chihriig tsonhnii tsaanaas doloogood suuj bai daa
Зочин 2022-01-26 103.10.21.233
Тэтгэвэр нэмэх нь хамгийн түрүүнд хийх ажил яагаад зугтаад бнаа
Зочин 2022-01-26 64.119.24.21
Энэ хоёр гишүүн хоюулаа л тэтгэвэр тэтгэмж нэмэх боломжийг судлана, Имфляцтай уялдуулж шийднэ гэсэн байна. Зөв байна . Харин АН яадаг билээ.Цалин тэтгэвэр нэмэхгүй яван явсаад сонгуулийн өмнөхөн баахан нэмж, дараагийн засагт хүндрэл учруулаад алга болдог. Дараа нь бусдыг учиргүй шүүмжилж ард иргэдэд хайртай болж жүжиглэнэ.
Үл таалагч-1 2022-01-26 192.82.78.95
Төрөөс төрсөн тэрбумтангууд олширлоо. Хичнээн ч ихээр өгдөг юм бэ, эргэж төлөгддөггүй нь гайхалтай. Бас тэгээд болоогүй ээ, "дахин намайг сонгоорой" гээд авилга юугаа тараана, түүнийгээ сурталчилна. Гэтэл ард түмний амьдрал бахь байдгаараа харин ч бүр дордож бдаг. Ажилгүйдлийг арилгах талаар юу ч байхгүй. Яах гэж УИХ-д ордог юм бэ??? 33 тэрбумыг зээлж бизнесээ хамгаалах гэж үү? Өөрсдийн уул уурхайтай болох гэж үү? Ард иргэдээ боддог нь хэд бол??? Оюунлаг мэлмий хаана бна???
СОНГОГЧ 2022-01-26 202.9.46.88
УИХ-Н ГИШҮҮДЭД ТАРААЖ БАЙГАА 300,0 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨРӨӨ ТЭТГЭВЭРЭЭ НЭМ. БАС СОЁЛЫН ТӨВ МЭТИЙН ЦЕМЕНТ ОВООЛОХОО ЗОГСООЖ ТЭТГЭВРЭЭ НЭМЦГЭЭ МАЛНУУД АА!!!!!!
Зочин 2022-01-26 64.119.24.21
УИХ-ын гишүүд энэ мөнгийг хувьдаа аваагүй тухай орон нутгийн тулгамдсан асуудал шийдэхэд зориулагдаж байгаа. Монголчуудыг тэнэг гэж бүү басамжил.
И.Норовжав 2022-01-26 192.82.77.58
Оюу толгойгоос монгол улсын сан хөмрөгт оруулах үр ашгийг нэмэгдүүлэх талаар засгийн газар , УИХ зарим гишүүдийн тэмцэл үр дүнд хүрсэнд ард иргэд баяртай байгаа шүү . Эхний ээлжинд тэр өгөөжийн хөрөнгөөр тэтгэвэр , тэтгэмжийг нэмэгдүүлэх ,. Ер нь Оюу толгойн баялагын эзэн болсон ард иргэдийн тулгамдсан асуудалд Оюу толгойн уурхай Тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх , Улаанбаатарын Метрог байгуулахад улсын төсөвт оруулж байгаа хөрөнгийг зориулах, эвээн тэтгэгч байх чиглэлээр үүрэг амлалт авхуулах
Зочин 2022-01-26 202.179.24.213
НДШ насаараа төлчөөд 350к тэтгэвэр авчлаа, Харин сүүлийн 5-7 жил өндөрөөр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа нь шударга биш бна, Логик нь байнгаа тогтомол төлөх чухал биздээ, эсвэл насаараа төлөхгүй явчаад 5-7 жил төлөөл бөөн мөнгө авч бгааг хурдан өөрчлөөч,
Зочин 2022-01-26 202.21.100.210
5-7 жил өдөр татвар төлөөд тэтгэвэр их авдаг гэдэг ойлголт ташаа шүү дээ ажилласан жил буюу 38-40 жил НДШ төлж өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа зааг хүрээг сайн ялагх хэрэгтэй
Зочин 2022-01-26 202.21.100.210
Олон хүүхэд төрүүлсэн эх цэргийнхэн шүүгч нар харин тэтгэвэр тогтоолгох үеийн нэмэлт бол байдаг
их мэдэгч 2022-01-26 103.212.116.176
Тэтгэвэр нэмэхгүй ээ, цагаан сарын б**в тараана
Зочин 2022-01-26 66.181.161.7
Tetgewer hezee buuh be
зочин 2022-01-26 122.201.21.232
тараасан боовыг хогийн цэг дээр хаяна
Зочин 2022-01-26 76.126.58.204
Ulsad ajilsan jileer ni tetgever togtoohgui bol ulsad 30 jil ajlaad tetgevriin dood tuvshin togtoolgood bnashuu ene humuus chn
aa 2022-01-26 76.126.58.204
Huviin business hiigeed tetgevriin tatvariin dood tuvshin tuluud 30jil ajilsan huntei adilhan tetgever avaad bna ene muuhai tetgeveriin togtoltsoog shiideh heregtei bnadaa
Зочин 2022-01-26 66.181.161.27
ХОЁР ДОЛИР ХОЁР ТИЙШЭЭ ХАРААД ЯРИАД БАЙХ ЮМ , СУУДЛЫГ НЬ СОЛИОД СУУЛГАЧИХААЧ …
Зочин 2022-01-26 66.181.161.79
Насантуршаа махытлаа зүтгээд насны нар хэвийх үед нь жаахан ясаа тэнийлгеэ гэхээр мөнгний гачаалд орчих юм ….
Зочин 2022-01-26 202.126.89.169
Чи ч ногоортлоо архи уугаа биз
Зочин 2022-01-26 124.158.111.6
Шүүгчийн цалинг бусад төрийн албан хаагчидтай адил түвшинд болгоод 350,0 төгрөгийн Тэтгэвэр авдаг настангуудынхаа тэтгэврийг 500,0 төгрөг болгох хэрэгтэй.
Зочин 2022-01-26 202.179.31.242
оюу толгой өгөөжөө өгөжөө өгөөд нэмэх байх өө
Зочин 2022-01-26 66.181.179.137
НЭМЭХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ЕР НЬ БОЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ТАЛААР НЬ ДЭМЖИЛЭГ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЯАГ БҮТЭЭГЧИД НЬ ЦӨӨН УЧИРААС САВАЛГАА ИХ БОЛТОЙ ЮМ ӨРХ БОЛГОН АДАГЛААД ХАШААНДАА ТӨМСӨӨ ТАРИАД ХЭРЭГЛЭДЭГ БОЛ ХЯТАДААС ТӨМС ЗӨӨЖНОВШРОХГҮЙ БАЙХ
Иргэн 2022-01-26 103.212.116.121
Жавхланг зайлуулахгүй бол мөнгө хүүлэлт хирээс хэтэрлээ. Телевиз сугалаа хоёр ихэр болж , тэтгэвэр өлсгөлөн хоёр нүүрэлдэж эхэллээ. Нэг л биш шүү.
Зочин 2022-01-26 76.123.139.230
Халамжуудаа багасгах талаар улс төрийн зориг гаргаж байгаа нь сайн байна. Одоо МАН-ы авилгачид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Ойрын 30-40 жилд МАН байнга сонгуульд ялна. Иймд халамжуудаа багагаж халамжийг зөвхөн нийгмийн ядуу хэсэгт чиглүүлэн гол зогоох төдий өгөх хэрэгтэй. Энэ улс үндэстэний ирээдүйн төлөө үүнийг хийх хэрэгтэй. байна.
Зочин 2022-01-26 202.126.90.101
Argagui neg n uls torch,nogoo n sanhuuch 2-n yaridag yaria