Их сургуулиуд танхимаар орохоор хичээл сонголтоо нээжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

Их сургуулиуд танхимаар орохоор хичээл сонголтоо нээжээ

Их сургуулиуд танхимаар орохоор хичээл сонголтоо нээжээ

Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээл сонголт өнөөдрөөс /2022.01.26/ эхэлж байна. Тухайлбал, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль болон бусад сургуулийн хичээл сонголтууд нээгджээ. Хичээл сонголттой холбоотойгоор сургалтын журмын хүрээнд заасан зайлшгүй анхаарах зүйлсийг оюутнууд мэдэх ёстойгоор гадна, төлбөрийн үлдэгдэлгүй байхыг их сургуулиуд шаардаж буй аж.

Их, дээд сургуулиудын хувьд танхимаар хичээллэх төлөвлөгөөтэй бэлтгэл ажлыг хангаж байгаа учраас багш, оюутнууд заавал вакцины бүрэн болон нэмэлт тунг хийлгэсэн байх ёстойг анхааруулжээ.

Бакалаврын түвшний нийт оюутнуудын хувьд хамгийн багадаа нийт 121-124 багц цаг цуглуулсан байх ба үүн дотор заавал судлах хичээлүүдийг үзэж судалсан байхаар тусгасан байна. Нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын хувьд ерөнхий суурийн хичээлүүд нь ур чадвар, мэдлэг олж аван мэргэжлээ сонгож амжилттай суралцах суурь болох хичээлүүд учраас заавал сонгох сонголттой байдаг. Үүнийг зарим сургууль сонголтгүйгээр хуваарилалт хийдэг бол зарим томоохон их сургуулиуд оюутнуудад нээлттэй сонгох боломж олгодог билээ.

Үүнээс болж их сургуулиудын оюутны веб, сиси системд их ачаалал үүсдэг. Гэсэн ч олон мянган оюутантай сургуульд цахим сонголтоос өөр гаргалгаа боломжгүй. Тиймээс оюутнууд хичээл сонголтоо хийхээр сургуулийн цахим хуудастаа олноор хандаж ачааллыг нэмж байгаа учир хүлээцтэй байхыг хүссэн албан мэдэгдлүүдийг сургуулиудын цахим хуудаст байршуулжээ. Ямартай ч хичээл сонголт эхэлсэн. Харин төлбөрийн үлдэгдэлтэй болон төрийн сангаар суралцдаг хүүхдүүдэд сургуулийн захиргаанаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Боловсролын яамнаас асуухад “Их дээд сургуульд суралцаж буй төлбөрийн үлдэгдэлтэй оюутны асуудлыг тухайн сургууль шийднэ. Яамнаас энэ тал дээр ямар нэгэн бодлого баримтлаагүй.

Төрийн сан болон буцалтгүй тусламж, зээл санхүүгээр суралцаж буй оюутнуудын хувьд сургуулийнхаа хөтөлбөрийн албанд өргөдөл гаргаад хичээл сонголтоо нээлгэнэ. Түүнээс бусад суралцагчдын хувьд төлбөртэй холбоотой асуудлаар сургуулийн захиргаандаа л хандана.

Хичээл сонголт хийж, баталгаажуулах тохиолдолд оюутнуудаас сургалтын төлбөр нэхэхгүй байх нь зүйтэй гэдэг байр суурийг өнгөрсөн жил гаргасан. Энэ жил цар тахлаас шалтгаалсан зарим онцгой нөхцөл цуцлагдсан учир энэ бол их, дээд сургуулийн дотооддоо шийдвэрлэх зүйл” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж