Оюутолгой төслийн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлж, өчигдөр /2022.01.25/ анхны тэсэлгээг хийж буй түүхэн үйл явдал тохиолоо. Уул уурхайн салбрын мэргэжилтэй ажилчдын 32.6 хувийг "Оюутолгой" компани бэлтгэж, үүнд 26.6 сая ам.доллар зарцуулсан байна.
Тус компани 2010-2021 онд 13.4 тэрбум ам.доллар буюу 29 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн агаад өнгөрсөн 2021 онд татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.



















































































