Бар жилд барын судалтай хувцас тренд болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

FASHION

Бар жилд барын судалтай хувцас тренд болох уу?

Бар жилд барын судалтай хувцас тренд болох уу?

Манай дэлхийн хүмүүсийн хоёр тэрбум гаруй нь хэдхэн хоноод цагаан сарын баяраа хийнэ. Энэ нь дорнын зурхай тооллын 12 амьтны аль нэгийг нь угтан авна гэсэн үг билээ. Үхэр жил сүүлээ шарваж, бар жил айсуй.

Зурхайн тооллын 12 амьтан тус бүртээ өөр өөр хувь тавиланг бэлгэддэг гэж үздэг. Харин дэлхийн томоохон загварын орднуудын хувьд Ази худалдан авагчдад зориулж 12 амьтны утга агуулгатай цуглуулгыг гаргах нь бий.

Жишээлбэл, “Burberry” брэндийн хувьд 2022 онд цайвар шаргал, улбар шар өнгөөр дагнасан цув, хуниастай банзал, нэхмэл хүрэм зэрэг барыг санагдуулахуйц загварын цуглуулгаа танилцуулсан. Мөн “Kenzo” брэнд барыг дүрсэлж чимэглэсэн, 565 ам.долларын үнэтэй цоо шинэ цуглуулгаа гаргажээ. Түр зуурын чиг хандлагаас аль болох татгалзаж, тогтсон хэв маягаа хадгалдаг брэндүүд хүртэл бар жилд анхаарлаа хандуулав.

Тухайлбал, “Stelle McCartney” брэнд тансаг судалтай хос цүнх гаргасан байна. “Prada” ч бас бар жилийн өнгө аясыг даавуун цүнх, утасны зүүлт, түлхүүрийн оосор зэрэг жижиг хэрэглэлүүдэд шингээж өгчээ. Эдгээр брэндүүдээс гадна спорт хувцас үйлдвэрлэгчид энэ жилийн шинэлэг зах зээлийг хэдийнэ эзэгнэжээ. “Nike”, “Reebok”, “Converse” брэндүүд бүгд л бартай пүүз үйлдвэрлэв.

Дорнын зурхай тооллыг загварын салбарт шингээх болсон нь харьцангуй сүүлийн үеийн чиг хандлага билээ. 2010 оны бар жилээр гэхэд л хятадын хэрэглэгчид тансаг хэрэглээний зах зээлийн дөнгөж 12 хувийг эзэлж байжээ. Тэгвэл 2025 он гэхэд Хятад улс энэ төрлийн зах зээлийн 40 хувийг эзлэх төлөвтэй байна гэж “McKinsey&Company” консалтингийн фирмээс мэдээлэв.

Ийм төрлийн загвар нь тухайн жилдээ л шинэлэг байна уу гэхээс удаан оршин тогтнох магадлал багатай. Энэ нь ялангуяа байгаль орчны шүүмжлэгчдийн зүгээс баярын үеэр дэлгүүр хэсч, дэмий зүйл худалдаж авч байна гэсэн шүүмжлэлийг дагуулдаг. Сүүлийн жилүүдэд гахай хэлбэртэй алтлаг гар цүнхнээс эхлээд Нью-Йоркийн алдарт пиццатай хулгана меме гээд л 12 жилийн утга агуулгатай бүтээлүүд салбар салбарт цэцэглэн хөгжих болов.

Хөгжилтэй ч гэмээр юм уу, энэ жилийн загвар харин арай удаан оршин тогтож магадгүй л юм. Яагаад гэвэл гахай, хулгана, үхэр гэсэн царай муутай амьтад биш арай хийморьтой барын загвар дээр тогтох нь. Бартай загвар дорнын зурхайтай огт хамааралгүйгээр, алт эртнээс л загвар зохион бүтээгчдийн тунд тренд болсоор ирсэн билээ. Тухайлбал, Италийн “Valentino” брэнд 1960 онд бартай загварыг цуглуулгатаа шингээж байжээ. “Balenciaga” ч мөн адил шар дээр хар судалтай даашинз, хүрэм зэрэг загваруудаараа алдартай.

Магадгүй 2034 он хүртэл эдгээр загварууд дахин гарч ирэхгүй ч байж мэднэ. Гэвч, Ази хүмүүс тэр дундаа хятадуудын дунд түгсэн амьтдын тухай домог яриа, бэлгэдэлүүд бартай хувцасыг загварын тайзнаас тийм амар буулгахгүй ч байж бас мэднэ. Бар бол хүч чадал, эрх мэдлийн бэлгэдэл. Нэгэн цагт Хятадад өвчин зовлонгоос гэтэлгэж, муу ёрын сүнснүүдийг зайлуулан хэмээн бэлгэдэж нялх хүүхдүүдэд хүртэл өмсгөдөг байв.

Тэгэхээр энэ жилийн цагаан сарын бэлгэнд бартай эд зүйл сонговол илүү удаан настай байж магадгүй. Бар гэдэг амьтны судал өөрчлөгдөхгүй ч, загварын салбарт барыг яаж ч өөрчилж болох юм даа.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж