Тайваньчууд хамар залгиурын дуран хандивлав | News.MN

Тайваньчууд хамар залгиурын дуран хандивлав

Тайваньчууд хамар залгиурын дуран хандивлав

Тайванийн Ноордхоффын сангаас нэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 11 мянган ам.долларын үнэ өртөг бүхий хамар залгиурын дуранг хандивласан ба ингэснээр Монгол орны эрүү нүүрний гажиг заслын эмчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Энэ нь Тайванийн Ноордхоффын сангаас 2021 оны 5-р сард Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмнэлгийн зориулалттай бээлий, халдвар хамгааллын хувцас, нүүрний хаалт зэргийг хандивласнаас хойш дахин нэг удаа тайваньчуудын халуун сэтгэл хил хязгааргүй төдийгүй хоёр орны эрүүл мэндийн салбарынхан цар тахлын эсрэг нягт хамтран ажиллаж буйг илтгэн харуулав.

Дээр дурьдсан Хамар залгиурын дуранг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн ба энэ үеэр тус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, 4 орлогч захирал, Эрүү нүүрний мэс заслын тасгийн эмч н.Эрдэнэцогт нар байлцав. Эрүү нүүрний мэс заслын тасгийн эмч н.Эрдэнэцогтхэлсэн үгэндээ “Тайванийн Ноордхоффын сангаас энэхүү хамар залгиуорын дуранг хандивлаж буйд гүнээ талархаж байна. Сүүлийн жилүүдэд Тайваний Чангэн эмнэлэг нь ЭХЭМҮТ-ын Эрүү нүүрний мэс заслын тасгийн багийг мэргэжлийн сургалтагд хамруулсаар ирсэн.” гэв.

Тус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяагйин зүгээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол орны хамгийн томоохон эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлэг бөгөөд тайваньчуудын зүгээс олон жилийн турш Монгол Улсын эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эмчилгээ, оношилгооны чанарыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр цааш хэлсэн үгэндээ “Бид эмчилгээний шинэ технологи, эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэх, Тайванийн холбогдох эмнэлэг, судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгаа хийх, боловсон хүчин чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна.” гэв.

Тайванийн Ноордхоффын сангийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ли Шан Лин хэлсэн үгэндээ “Хамар залгиурын дуран нь Эрүүл нүүрний мэс заслын багийн хувьд маш чухал оношилгооны багаж хэрэгсэл бөгөөд энэхүү дурангийн тусламжтайгаар  эрүү нүүрний гажиг бүхий өвчтөнгийн хэл яриа, авиа дуудлага зэрэгт оновчтой үнэлгээ өгөх боломжтой. Ийнхүү үнэн зөв үнэлгээ хийснээр хэл яриа заслын эмчилгээ хийх болон мэс ажилбар хийж, өвчтөний хэл ярианы бэрхшээлийг арилгадаг болно. Ковид-19 цар тахал дэгдэхээс өмнө Тайванийн Ноордхоффын сан болон Чангэн эмнэлгийн эмч нарын хамтарсан баг Монгол оронд хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй эмчилгээ оношилгооны үйлчилгээ үзүүлдэг байсан хэдийч 2020, 2021 онуудад цар тахлын улмаас эмнэлгийн баг хүрэлцэн ирэх боломжгүй байсан. Тайванийн Ноордхоффын сан болон Чангэн эмнэлгийн зүгээс энэхүү хамар залгиурын дуранг Монгол оронд хүргэж ажилд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Тайванийн Ноордхоффын сан болон Чангэн эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 2009 оноос хойш нийт 10 удаа Монгол Улсад хүрэлцэн ирж, уруул тагнайн сэтэрхийн төрөлхийн гажигтай хүүхэд багачуудад үнэ төлбөргүй мэс ажилбар хийсэн төдийгүй ЭХЭМҮТ-д Эрүү нүүрний мэс заслын тасгийн мэдээгүйжүүлэлтийн эмч, хэл ярианы засалч бэлтгэх зэрэгт дэмжлэг үзүүлсэн. Тайвань эмч нарын баг нийт 450 гаруй хүүхэд багачууд уруул тагнайн сэтэрхий нөхөх мэс ажилбар хийсэн нь хоёр талын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Энэ удаад Тайваниас хандивласан оношилгооны багаж нь ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эмчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тайвань -Монгол хоёр орон цар тахлын аюулыг даван гарч, энгийн амьдралын хэв маягтаа удахгүй шилжэнэ гэдэгт итгэлтэй байна. Тайванийн Ноордхоффын сан болон Чангэн эмнэлгийн хамтарсан баг энэ оны сүүлийн хагаст Монгол оронд  дахин ирж туршлагаасаа хуваалцах боломжтой гэж найдаж байна.” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь Тайванийн Ноордхоффын санг төлөөлөн Хамар залгиурын дуранг Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяад хүлээлгэн өгөв. Энэхүү хамар залгиурын дуран нь 11 мянган ам.долларын өртөгтэй бөгөөд эрүү нүүрний мэс ажилбарын дараа үнэлгээ хийхэд ашигладаг болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж