63 мянган хүүхдийн мөнгийг хуримтлалд шилжүүлжээ | News.MN

63 мянган хүүхдийн мөнгийг хуримтлалд шилжүүлжээ

63 мянган хүүхдийн мөнгийг хуримтлалд шилжүүлжээ

Эцэг эхчүүд хүсэлт гаргаснаар сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болсон. Иймд хүсэлт гаргасан эцэг эхчүүдийн дансанд энэ сарын 20-иос мөнгөн дэмжлэгийг нь олгож эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар 1.1 сая хүүхдэд 116 тэрбум төгрөгийн  мөнгөн дэмжлэг олгосныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мэдэгдсэн. Одоогоор 63 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлээгүй болохыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.

Тус газраас “Өнөөдрийн байдлаар 63 мянган хүүхдийн мөнгийг олгоогүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдаж байна. Энэ нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаагүй, 20-ноос хойш хүсэлт гаргасан,  өмнө нь хүсэлтээ өгсөн ч алдаа заасан зэрэг шалтгаанаар хойшилсон шалтгаантай байна. Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг эцэг эх, асран хамгаалагч нар хуримтлал хэлбэрээр хадгалж болно. Мөн бэлэн мөнгөөр авах боломжтой. Нөхөн олголтын маргаашнаас дансанд нь шилжүүлж эхэлнэ” гэлээ.

Үүнээс гадна “насны хишиг”-ийн мөнгөө авч чадаагүй  65-аас дээш насны ахмадууд хүсэлтээ гаргасан тохиолдолд ирэх сард нөхөн олгох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхээ 2022-01-25 64.119.25.244

Юун хуримтлал вэ? Болиод өгөөч, иргэд ийм санал гаргаагүй, дурын нэг өөрийн эрх ашгийг хайж дуртай шийдвэрээ гаргахаа болиоч, Монголын төр арай хэтэрхий байна аа, иргэд ээ, улс орноо мөлжиж мөнгө олъё л гэж боддог хүмүүс байх юм аа.

Avatar

Зочин 2022-01-25 103.80.210.183

банкнууд хүүхдийн мөнгөний бичилтийг чөлөөтэй хиймээр байна даа. заавал хүндрэл учируулахаар зорьж байх юм.

Avatar

Зочин 2022-01-25 213.87.128.221

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-25 202.179.24.128

ЗА ТЭГЭЭД АМЬДРАЛ ИЙМ Л БАЙНА Ш ДЭЭ. 1,1 САЯ ХҮҮХДИЙН 63 МЯНГАН ХҮҮХЭД МӨНГӨӨ АВААГҮЙ. ГЭХДЭЭ ҮҮНД ХҮСЭЛТ ГАРГААД АЛДАА ЗААСАН БОЛОН 20-ООС ХОЙШ ХҮСЭЛТ ГАРГАСАН ГЭДГИЙГ ХАСВАЛ ЯГ ХАДГАЛАХ ХҮСЭЛТЭЙ ҮЛДЭЭХ ХҮСЭЛТЭЙ ХЭДЭН ЭЦЭГ ЭХ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ. ХҮЧЭЭР ХУРИМТЛАЛД ШИЛЖҮҮЛЭХ ГЭДЭГ УТГАГҮЙ ЗҮЙЛ БАЙСАН НЬ ХАРАГДАНА. ЮУН 30% НЬ ХАДГАЛАХЫГ ХҮСДЭГ БОЛОМЖТОЙ ХЭСЭГ. ДУНД ДАВХАРГА ЧИНЬ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС БОЛООД ШУУД ЯДУУЧУУДЫН ТООНД ОРЧИХЛОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР.

Avatar

яджжж 2022-01-25 202.9.46.26

монголчууд нийтдээ ядуу бна, хүүхдийн мөнгө авахгүй гэсэн айл ердөө 3-хан хувь бна. 63 мянгын тал нь гээд тооцоход.

Avatar

Зочин 2022-01-25 202.9.46.253

Хүсэлт гаргаад хүүхдийн мөнгө, насны хишиг хоёрыг хоёуланг нь авч болох уу. Ариунзаяа сайд танаа, иргэн Буянтогтоход хүүхдийн мөнгө, насны хишиг хоёуланг нь олгож өгнө үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж