Монгол Улс 3 жил дараалан авлигын индексээр 35 оноо авлаа

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Монгол Улс 3 жил дараалан авлигын индексээр 35 оноо авлаа

Монгол Улс 3 жил дараалан авлигын индексээр 35 оноо авлаа

“Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагаас “Авилгын индекс-2021”-ийг танилцууллаа.


Германы Берлин хотод төвтэй "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр  улс орнуудын төрийн албан дахь авилгын талаар шинжээч бизнес эрхлэгчдийн судалгаан дээр үндэслэн авилгын төсөөллийн индексийг боловсруулдаг. 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-нд дэлхий нийтэд зарласан.  Харин 2021 оны авлигын индексийг өнөөдөр танилцууллаа.

2020 онд монголчууд 35 оноо авч, авлигын индексээр 180 улсаас 111-т эрэмбэлэгдсэн бол энэ онд мөн адил 35 оноо авсан байна. Энэхүү оноог нийт дөрвөн судалгааны нийт дунджаар тооцон гаргадаг. Үүнд, Олон улсын  өрсөлдөх чадварын төвийн судалгаагаар 29 , Олон улсын  эрсдэлийг үнэлгээгээр 37, Дэзформын гүйцэтгэх саналын судалгаагаар 34, Дэлхийн шударга ёсны судалгаагаар 35  оноо тус тус авч, нийлбэр дунджаар 35 оноотой гарчээ.

Ази-Номхон далайн онцлох бүс нутгуудын төрийн салбарын авилгын төсөөллийг 0-100 хүртэлх оноогоор  дүгнэдэг бөгөөд 0 бол өндөр үзүүлэлт, 100 бол маш цэвэр хэмээн тооцдог байна. Харин Монгол Улсын хувьд 35 оноог хоёр жил дараалан авсан нь өмнөх жилтэй адилхан төвшинд байгааг илтгэж байна. Ази-Номхон далайн бүс гурав дахь жилдээ дарааллаж, 45 оноог дундаж хэмээн тооцсон бөгөөд улс орнуудын 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авсан үзүүлэлт гарсан. Тухайлбал Шинэ Зеланд улс 88 оноо, Сингапур 85, Хонгконг 76 оноо авчээ. Харин Хойд Солонгос 16, Афганистан 16, Камбож 23 оноо тус тус авсан.

Өмнөх жилүүдтэй харьцуулбал 2015 онд Монгол Улс авилгын индекс буюу оноогоороо 39 оноо, 2016  онд 38  оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо авч байв. Харин 2019- 2021 онд гурван жил дараалан 35 оноо авсан нь манай улсад авилгын түвшин өндөр байгааг илтгэж байна.

Харин манай хөрш болох Хятад 2014 оноос хойш энэхүү үзүүлэлтийн есөн оноогоор нэмэгдүүлсэн нь авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулж байна.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авилга бууруулах хариу арга хэмжээ авах дараах  зөвлөмжүүдийг хүргэсэн байна. Үүнд:

  1. Хөрөнгө санхүүжилт шаардлагатай хүмүүст хүрж байгаа эсэхийг бататгахын тулд хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Мөн авилгатай тэмцэх болон аудит ба бусад  хяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт нөөцтэй байх, эрх зүйн хувьд хараат бус байхыг зөвлөж байна.
  2. Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоох  болон шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулах, ил тод байхыг зөвлөж байна.
  3. Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд ардчилал болон иргэний нийгмийн  орон зайг хамгаалах хэрэгтэй гэсэн дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Монгол Улс энэ жил мөн адил  35 оноотой 110 дугаар байранд орсон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хуульзүйн сайд Т.Нямбаатар нараар ахлуулсан авилгатай тэмцэх ажил нэг жилийн хугацаанд урагшилсан гэх мэдээлэл нь судалгааны үр дүнд хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

М.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж