АНУ-ын тагнуулын төв газрын түр хорих баазыг зарна | News.MN

АНУ-ын тагнуулын төв газрын түр хорих баазыг зарна

АНУ-ын тагнуулын төв газрын түр хорих баазыг зарна

АНУ-ын тагнуулын төв газрын түр хорих баазыг зарна

Литва улсын нийслэлээс холгүй байрлах, нэгэн цагт Тагнуулын төв газрын баривчлах газрын үүрэг гүйцэтгэж байсан асар том ган баазыг удахгүй худалдах гэж байна. Энэхүү бааз нь урт коридор, цонхгүй өрөөнүүдтэй бөгөөд хивсэнцэрээр бүрсэн, дуу чимээ нэвтэрдэггүй хаалгануудтай.

Афганистан, Ирак дахь мөргөлдөөнд оролцсон исламын дайчдыг АНУ-ын харьяаллын бус шоронд хорьдог "харилцан шилжүүлэх хөтөлбөр" дууссанаас хойш энэхүү бааз 10 гаруй жил хоосон байжээ. Энэхүү шоронд шинэ эзэн хайхаар болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

Европын хүний эрхийн шүүхээс хэлэхдээ, Вильнюс хотын гаднах Антавилай тосгон дахь цаст нарсан ойд байрлах 10 өрөөтэй баазыг Тагнуулын төв газар 2005-2006 оны хооронд террорист сэжигтнүүдийг саатуулахад ашиглаж байсныг баталжээ. Вильнюс хотын төвд байх хуучин ЗХУ-ын эсрэг бослогын үеэр 767 хүнийг цаазалж, олон мянган хүнийг тамласан Оросын КГБ-ын шорон нь жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газар юм. Гэвч тус муж КГБ-ын шоронгийн адил  Тагнуулын төв газрын хуучин байгууламжийг музей болгох тийм төлөвлөгөөгүй байна.

Эх сурвалж: sightmagazine

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-25 213.87.128.221

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Sad 2022-01-25 172.58.24.63

Хүн гэж бас новшийн амьтан шүү. Нэг хэсэг хүнээ нөгөө хэсэг нь барьж идэж үйл тамыг нь үзэх гэж бүхэл бүтэн байгууламжууд бариж л байдаг. Зүгээр л өөрөөс нь өөр бодолтой байдагийнх нь төлөө нэг нь нөгөөгөө тамлан зовоох. Хүчтэй нь хүчгүйгээ янз бүрээр нэрлээд ангуучлаад бусад нь хүлцэнгүй хүчтэйг нь балиашигдаад харж суух.

Avatar

Хотын уугуул иргэн 2022-01-25 150.129.140.249

Энэ Америкийн шоронгийн түүхийг ISUU ямар сайн мэдэж байх юм. "767 хүнийг цаазалж, олон мянган хүнийг тамласан" гэж ёстой ш**.ж байнаа Чи тэр 767 хүнийг цаазалж байхад дэргэд нь хараад зогсож байсан юм уу

Avatar

Зочин 2022-01-25 207.183.244.30

Вильнюс хотын төвд байх хуучин ЗХУ-ын эсрэг бослогын үеэр 767 хүнийг цаазалж, олон мянган хүнийг тамласан Оросын КГБ-ын шорон нь жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газар юм.
Gej bn shuu dee

Avatar

Зочин 2022-01-25 64.119.24.204

yrganii gazar bsan biz

Avatar

Зочин 2022-01-25 202.9.46.106

Америк тугаа буулгаж байна.

Avatar

Зочин 2022-01-25 66.181.180.42

Чөтгөртэй болсон байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж