АНУ-ын тагнуулын төв газрын түр хорих баазыг зарна

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

АНУ-ын тагнуулын төв газрын түр хорих баазыг зарна

АНУ-ын тагнуулын төв газрын түр хорих баазыг зарна

Литва улсын нийслэлээс холгүй байрлах, нэгэн цагт Тагнуулын төв газрын баривчлах газрын үүрэг гүйцэтгэж байсан асар том ган баазыг удахгүй худалдах гэж байна. Энэхүү бааз нь урт коридор, цонхгүй өрөөнүүдтэй бөгөөд хивсэнцэрээр бүрсэн, дуу чимээ нэвтэрдэггүй хаалгануудтай.

Афганистан, Ирак дахь мөргөлдөөнд оролцсон исламын дайчдыг АНУ-ын харьяаллын бус шоронд хорьдог "харилцан шилжүүлэх хөтөлбөр" дууссанаас хойш энэхүү бааз 10 гаруй жил хоосон байжээ. Энэхүү шоронд шинэ эзэн хайхаар болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

Европын хүний эрхийн шүүхээс хэлэхдээ, Вильнюс хотын гаднах Антавилай тосгон дахь цаст нарсан ойд байрлах 10 өрөөтэй баазыг Тагнуулын төв газар 2005-2006 оны хооронд террорист сэжигтнүүдийг саатуулахад ашиглаж байсныг баталжээ. Вильнюс хотын төвд байх хуучин ЗХУ-ын эсрэг бослогын үеэр 767 хүнийг цаазалж, олон мянган хүнийг тамласан Оросын КГБ-ын шорон нь жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газар юм. Гэвч тус муж КГБ-ын шоронгийн адил  Тагнуулын төв газрын хуучин байгууламжийг музей болгох тийм төлөвлөгөөгүй байна.

Эх сурвалж: sightmagazine

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж