Хамгийн хурдан компьютерийг “Meta” үйлдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Хамгийн хурдан компьютерийг “Meta” үйлдвэрлэв

Хамгийн хурдан компьютерийг “Meta” үйлдвэрлэв

Олон нийтийн сүлжээ "Facebook" сайтын толгой компани болох “Meta”-ийн судалгааны баг цоо шинэ хиймэл оюун ухаант компьютер зохион бүтээснээ өчигдөр мэдээллээ. Энэхүү супер компьютер нь 2022 оны дунд үед бүрэн ашиглагтанд орох ба дэлхийн хамгийн хурдан компьютер болно гэв.

Тэдний хиймэл оюун ухаан судалгааны цоо шинэ кластер нь цахим орчинд хэдэн их наяд жишээнээс суралцаж, хэдэн зуун хэлээр ажиллах боломжийг бий болгоно. Мөн аливаа контент аюултай эсэхийг тодорхойлохын тулд тухайн контент дахь текст, зураг, бичлэг бүгдэд нь дүн шинжилгээ хийх юм.

Facebook компани метаверс технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлэхээр өнгөрсөн аравдугаар сараас нэрээ “Meta” болгож өөрчилсөн билээ. Метаверс технологи нь ирээдүйд гар утасны интернетийн залгамж халаа болох юм.

“Метаверс технологи дээр суурилсан шинэ үйлдлийн систем нь асар их хэмжээний тооцооллын хүч шаарддаг. Тодруулбал, нэг секундэд хэчнээн квинтиллон үйлдлийн тооцооллын хүч шаардагдана” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг цахим сүлжээндээ бичжээ. Квинтиллон гэдэг нь арвын арван найман зэрэгтэй тэнцэх хэмжээний тоо юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж