Баянчандмань, Борнуур сумдын маргаантай газар талбай засчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Баянчандмань, Борнуур сумдын маргаантай газар талбай засчээ

Баянчандмань, Борнуур сумдын маргаантай газар талбай засчээ

Монголын цанын холбоо Төв аймагт төвийн бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Тэгвэл өчигдөр/2021.01.24/ олон нийтийн цахим сүлжээнд Баянчандмань сумын албаны хүмүүс тэмцээн болж буй газар ирж, хориг тавьж буй бичлэг түгсэн. Учрыг тодруулбал, тэмцээн болж буй газар нь Баянчандмань болон Борнуур сумдын залгаа, маргаантай газар аж.

Энэ талаар Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од “Газар нутгийн маргаантай газар дээр нь бид талбайгаа засчихсан юм байна лээ. Элдэв асуудал гараагүй тэмцээн уралдаанаа зохион байгуулж байна. Олон улсын жишигт нийцсэн цанын бааз баригдаж байгаа талбайгаас арай доод талд нь талбай зассан юм. Цанын баазын газар бол асуудалгүй. Дээшээ модтой учир талбай засахад хүндрэлтэй байдаг. Бид бэлтгэл ажлаа хангаад талбайгаа засчихсан байсан. Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан задгай, цастай газар талбай зассан ч маргаан дагууллаа. Одоо тэмцээн хэвийн, халдварын хамгааллын дэглэм дор зохион байгуулагдаж байна” гэв.

Төвийн бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах цанын тэмцээнд Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Дархан, Булган, Орхон, Хэнтий, Төв, Улаанбаатар хотоос нийт 11 клубын 70 гаруй тамирчид оролцож байна.

Монголын цанын холбоо Борнуур сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр болох “Шарын ам” хэмээх газарт олон улсын цанын бааз барих билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж