Дэлхийн хамгийн том, хүчирхэг дуран гариг эрхэс, сансрын эхлэлийг олж мэдэхээр хөөрснөөс сая милийн зайг туулж, эцсийн зогсоолдоо өчигдөр хүрсэн гэж мэдээллээ. NASA-гаас өгсөн командын дагуу Жеймс Уэбб сансрын дуран нь пуужингийн түлхэгчээ нарны тойрог замд заасан газартаа оруулахын тулд бараг таван минутын турш харвасан ба энэ ажиллагаа төлөвлөсний дагуу явагдсаныг баталжээ.
Төвийн толин тусгалуудыг зургадугаар сард шинжлэх ухааны ажиглалт эхлэхээс өмнө нарийн тохируулж, хэт улаан туяаны мэдрэгчийг хангалттай хэмжээгээр нь хөөргөх шаардлагатай хэвээр байна. Гэвч АНУ-ын Балтимор хотын нислэгийн хянагч нар амжилттайгаар эцсийн зогсоолдоо хүрсэнд баяр хөөртэй байлаа.
“Бид орчлон ертөнцийн нууцыг нээхэд нэг алхам ойртлоо. Мөн энэ зун Уэббийн орчлон ертөнцийн анхны шинэ үзүүлэлтийг харахыг тэсэн ядан хүлээж байна!" хэмээн NASA-гийн администратор Билл Нелсон мэдэгдэл хийжээ. Тус телескоп нь одон орон судлаачдад 13.7 тэрбум жилийн өмнө анхны одод болон галактикууд үүсч байсан үеийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр эргэж харах боломжийг олгох юм. Энэ бол орчлон ертөнц үүссэн их тэсрэлтээс хойш ердөө 100 сая жилийн дараа, анх удаа өнгөрсөн үеийг харах нээлт билээ.
Эх сурвалж:ALJAZEERA
Холбоотой мэдээ