Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэргэжилтнүүд ээлжит мэдээлэл хийлээ.
Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:
-Хамгийн түрүүнд Зам-Үүдэд халдварын тохиолдол нэмэгдэхгүй байх ажлыг Улсын онцгой комисс, эрүүл мэндийн ажилтнуудтай хамтран зохион байгуулж байна. Дорноговь аймгийн хатуу хөл хорионы үед хэрэгжүүлсэн “Смарт Дорноговь” веб сайтыг ажиллуулж байна. Улаанбаатар болон бусад чиглэлээс Замын-Үүд рүү орох зорчигч нарт тавигдах шаардлагыг нэмэгдүүллээ. Хилийн хамгаалалтын бүстэй холбоотой халдвар хамгааллын дэглэм, тусгаарлалтын арга хэмжээг авч байна. Өдөр болгон ерөнхий зохицуулагч томилсон бөгөөд бүх шатны үйл ажилгааг хянаж, цаг тутам мэдээлэлж байна.
Одоогоор Замын-Үүдэд тээвэр зохион байгуулалт, халдвар хамгаалалттай холбоотой асуудал үүсээгүй. Цаашдаа Хятад улстай бараа бүтээгдэхүүн, тээвэр зуучын үнэ өртөгтэй холбоотой асуудлыг хоёр талдаа нээлттэй платформ байгуулах замаар шийдье гэж ярилцаж байна. Энэхүү нээлттэй платформд бүртгэгдсэн карго тээврийн зуучлагч нар ажиллана. Одоогоор 985 чингэлгээс 767 чингэлгийг татсан. Өдөрт 50-70 чингэлэг хүлээж авч байна.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар:
-Замын-Үүд дэх бүс нутгийн ложистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийж буулгасан чингэлэг, ачааны эздээс авч байсан хураамж Шадар сайдын шийдвэрээр өнгөрсөн Пүрэв гаригт цуцалсан. Ингэснээр ачаа барааны өртөг нэмэгдэхэд тодорхой байдлаар нөлөөлж байсан үнийн асуудал арилсан гэж үзэж байна. Хятад улсын Эрээн хотын авто замын боомтоор гарч буй чингэлгийн дарааллыг ил тод болгох бүртгэлийг онлайн хэлбэр рүү шилжүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт ачаа барааны үнэ метр квадрат нь 1800-2000 юань байсан бол энэ долоо хоногт 1600-1800 юань болж буурсан. Цаашдаа ч буруурах боломжтой гэж үзэж байна. Энэ долоо хоногийн сүүлээр чингэлгүүдийг шат дараатай буцааж эхэлнэ.
- Манай талаас тэг цэгээс тээвэр ложистикийн төв рүү чингэлэг таталтын үнэ 40 тонн ачаанд 75мянга төгрөг, 20 тонн ачаа 55 мянга төгрөг. Машинаар бүс нутагт ачаа буулгахад мөн ижил үнэтэй.
- Гаалийн бүрдүүлэлт хийгдсэний дараа хот руу төмөр замаар тээвэрлэхэд 40 тонн контейнер 2.6 сая гаруй төгрөг 20 тонн контейнер 1.5 сая төгрөг. Машинаар тээвэрлэхэд 2-3.5 сая төгрөг
- Хятадын талаас 40 тонн чингэлэгт метр кубаар бодоход 65 метр куб ачаа багтдаг.
- Гаалийн хашаанаас ачааны үйлчилгээний хөлс нэг чингэлэгт 3000 юань
- Гаалийн хашаанаас хил дундын тэг цэг хүртэлх тээврийн зардал 4000 юань
- Чингэлэгт ачих метр куб ачааны үнэ 1600-188 юань байна.
Улаанбаатар төмөр замын орлогч дарга Амарбаясгалан:
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хилийн боомтын үйл ажилгааг сайжруулах ажлын хүрээнд үүрэг чиглэл өгсний дагуу бид Хятадын төмөр замтай холбогдон ажиллаж байна. Эрээн өртөөнд буулгалтаас суларсан вагонд Монгол Улс руу орж ирж байгаа импортын ачааг ачих ажлыг зохион байгуулалттай явуулж байгаа.
Ц.ХОНГОР
Холбоотой мэдээ