1,160,999 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 356,576,758 төгрөгийн үнийн дүн бүхий 1,160,999 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт ноос" ХК (ALI +15.00%), "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +14.73%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +13.22%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шилтгээн" ХК (MSH -14.44%), "Оллоо" ХК (OLL -11.37%) болон "Хай би ойл" ХК (HBO -6.62%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,701 ширхэг нэгж эрхийг 6,936,187 төгрөгөөр арилжаалсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 488 ширхэг үнэт цаасыг 48,604,800 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн бүгдийг нь биелүүлэх эсвэл үл билүүлэх дуудлага арилжаагаар "Түмэн шувуут" ХК-ийн 640 төгрөгний 390,630 ширхэг хувьцааг нийт 250,003,200 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.63 хувиар өсөж 42134.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,818,228,031,150 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж