Сурагчдын амралт эхэлсэн үед хүүхдүүд зам тээврийн осолд өртөх болсныг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв. Үүнтэй холбогдуулан тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.
–Зам тээврийн ослоор бэртэж гэмтсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь нийслэлд бүртгэгдэж байна. Ялангуяа сурагчдын амралт эхэлсэн ч хүүхдүүд зам тээврийн осолд өртөх боллоо?
-Зам тээврийн ослоор бэртэж гэмтсэн тохиолдол өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад буурсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022.01.22-23/ зам тээврийн осолд 11 хүн өртсөний гурав нь хүүхэд байна. Өмнөх долоо хоногт нь 14 хүн гэмтэж байсан.
Сурагчдын амралт эхэлсэн үед хүүхдүүд гэрийнхээ ойролцоох тоглоомын талбай, зам дээр осолд өртөж байна. Орон сууцны хороолол дунд болон гэрийнхээ ойролцоо зам гарч байхдаа машинд мөргүүлсэн тохиолдол гарч байна.
Эцэг эхчүүд 10 хүртэл насны хүүхдээ харгалзах хүнтэй гудамж замын хөдөлгөөнд оролцуулах ёстой. Нөгөө талд жолооч нар хурдаа тохируулах шаардлагатай байна. Гарцаар гарч буй явган зорчигчдод хурдаа сааруулж зам тавьж өгөх шаардлагатай. Иргэд гарцаар гардаг болсон ч жолооч нар зам тавьж өгөх хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөхгүй, нэгнээсээ өрсч, урдуур нь дайрч хурд хэтрүүлэн гарцаар явган зорчигч болон хүүхдийг харалгүй мөргөж гэмтээх, амь насыг нь хохироох дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Үүнд иргэд анхаарлаа хандуулах нь чухал байна.
–Цагаан сар дөхсөнтэй холбогдуулан замын ачаалал хэр нэмэгдэв?
-Засгийн газар цагаан сарыг баярын гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа ч зах худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн маш их ачаалалтай байна. Иймд орц гарц, уулзвар дээр цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнийг зохицуулж ажиллаж байгаа.
–Цагдаагийн албан хаагчид нийслэлд хоногт л согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 100 гаруй жолоочийг илрүүлж байна. Тухай бүрт нь хариуцлага тооцож байгаа юу?
-Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх заалтын дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгож нэг жил хүртэл хугацаанд эрхийг нь хасч байгаа. Хэрэв жолоо барих эрхээ хасуулсан мөртлөө замын хөдөлгөөнд оролцсон бол 70-30 хоног хүртэл баривчилна. Цагдаагийн байгууллагаас шөнийн хяналт шалгалтыг чангаруулсан. Дийлэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж байна. Ийм дуудлага мэдээлэл ч их бүртгэгддэг.
Мөн иргэд согтуугаар жолоо барьсан үедээ цар тахлын далимдуулан Covid-19 халдвар туссан гэж шалтаг тоочиж шалгуулахаас зугтах тохиолдол ч гарч байна.
Цагдаагийн байгууллагаас халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж нэг удаагийн ариутгасан хошуугаар үлээлгэж байна.
–Хариуцлага тооцож байгаа атал яагаад энэ төрлийн зөрчил буурахгүй байна вэ?
-Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ явган алхах, такси дуудах, гэр бүлийнхээ хүнээр жолоо бариулах зэргээр маш олон сонголт байгаа. Гэхдээ дийлэнх нь гэр ойрхон гэх шалтгаанаар согтуурсан үедээ жолоо барьдаг. Аль эсвэл найз нөхдийн ятгалгаар согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцож осол гаргаж байна. Өнгөрсөн онд согтуу жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс болж 95 хүний амь нас хохирсон.
Зочин 2022-01-25 122.201.22.16
Таксичид иргэдийг тонон дээрэмдэж элдвээр доромжлохыг таслан зогсоох цаг нь болсоон иргэд ээ. Үүнд хяналт тавих газар байна уу арай дэндүү таксичид ҮНЭЭ НЭМЖ БИДНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНС
зочин 2022-01-25 122.201.22.16
ХУВИАРАА ТАКСИ ЭРХЛЭГЧИД БИДНИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭХИЙГ ТАМЛАН ЗОГСООХ ЦАГ НЬ БОЛСООН.1КМТ 2500 ГАРДАГ ГАЗАРТ ШУУД 5000 НЭХЭЖ ДОРОМЖИЛЖ ХАРААЖ ЗҮХЭЖ БАРАГ ЗОДОХ ШАХАЖ БАЙНА ҮҮНИЙГ ХЭРХЭВЧ ӨӨГШҮҮЛЖ БОЛОХГҮЙ.ЕР НЬ ТУС МАШИН 1 Л бензинээр хэдэн км явдагаас хамаарч үнийн өөрчлөлт гаргах ёстой байх шүү. БОХИР ТАКСИЧИДЫГ ХАШРААХ ЦАГ НЬ БОЛСОООН ИРГЭД ЭЭ. ЯАГААД БИД БҮХИЙ Л ЗҮЙЛД ДАРЛУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ.ТАКСИЧДАД АНХААРЛАА ХАНДУУЛЦГААЯ ШАЛГАХ ГАЗАР БАЙДАГ БОЛ АЖЛАА ХИЙХ ЦЭГ ЧИНЬ ХУВИАРАА ТАКСИЧИД ШҮҮ
ЗОЧИН 2022-01-25 122.201.22.16
ЖОЛООЧ НАРТ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦ.ХУВИАРАА ТАКСИЧИД БОЛ ЁСТОЙ ХАМГИЙН ТЭНЭГ ХАМГИЙН БОХИР ХАМГИЙН ХАРГИС ХҮМҮҮС БАЙНА . 1кмт 1500-1800 гаар бодож иргэдийг маш их хохироож байна.ЭД НАРТ анхаарар хандуулна уу? БЕНЗИНЫ МӨНГӨ ХЭДЭЭР НЭМЭГДЭНЭ ЯГ ТҮҮНИЙГ ШУУД ИРГЭД ДЭЭР 100% НЭМЖ ХАЛТУУР ХИЙЖ ИРГЭДИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ЭНЭ ЛУЙВРАА ХИЙХ ГЭЖ ХҮН АЛАХААС Ч СИЙХГҮЙ БОЛЖЭЭ.1 л бензинээр тус машин хэдэн км явах ёстойгоос үйлчилгээний хөлс нэмэгдэх бус уу? ТА МИНЬ ЭЭХАРГИС ХЭРЦГИЙ ТАКСИЧДЫГ ХАШРААХ ЦАГ
Иргэн 2022-01-25 202.126.88.215
Наад үлээлгдгээс чиэь өөр илрүүлдэг юм алга уу. Согтуугаа ч илрүүлсэн юмгүй, эрүүл хүнд халдвар тараахаар сэжгийн юм байдаг биз дээ. Ийм цар тахлын үед битгий хэл жирийн үед айдастай хоцрогдсон балиар юм барьчаад зогсож байдаг арай ч дээ.
Зочин 2022-01-25 213.87.128.221
!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-25 64.119.16.95
Энэ цаг үед хүмүүсийн сэтгэл зүй тайван биш огцом цочир байгаа байх тийм болохоор машин барьж байгаа нь ч явган зорчигч ч бүгд л өөр өөрсдийгөө сайн татаж уужуу тайван байлгахгүй бол хэцүү байдалд орж юм юмаараа хохироод л үлдэхээр байна даа
Зочин 2022-01-25 103.26.195.190
орк жолооч нарт хатуу арга хэмжээ аваачээ!!! Явган хүний гарц руу улаан галзуу давхиад ороод ирэх юм!!!!