АНУ-ын иргэн эмэгтэй онц шаардлагагүй е-мэйл хадгалагддаг спам хэсгээ шалгаснаар гурван сая ам.доллар хожсон болохоо мэджээ.
55 настай Лаура Спийрс цахимаар Мичиган мужийн “Mega millions” хонжворт сугалаа худалдаж авсан байна. “Сугалаа худалдаж авснаас хэдэн өдрийн дараа танихгүй хаягнаас спам хэсэгт минь шуудан ирсэн байсан. Тэр үед би уншиж байгаа зүйлдээ итгээгүй. Тэгээд цахим шуудангаар ирсэн зааврын дагуу “Mega millions”-ийн аккаунтаа орж шалгасан” гэжээ.
Лаура Спийрс удахгүй тэтгэвэртээ гарах гэж буй бөгөөд цаашид е-мэйлээ сайн шалгаж байхаар шийдсэн гэнэ. “Би юмыг яаж мэдэх вэ гээд Мичиган лоттогийн хаягийг цахим шуудангийнхаа аюулгүй илгээгч жагсаалтанд нэмчихсэн байгаа” гэж тэрбээр хэлжээ.
“Mega millions”-ийн тасалбар АНУ-ын 45 мужид хоёр доллараар зарагддаг. Өмнөд Каролина мужийн нэгэн иргэн 2018 онд “Mega millions”-оос 1.6 тэрбум ам.доллар хожиж дээд амжилт тогтоож байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ