Их цас орсноос Истанбул хот нисэх онгоцны буудлаа хаалаа

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Их цас орсноос Истанбул хот нисэх онгоцны буудлаа хаалаа

Их цас орсноос Истанбул хот нисэх онгоцны буудлаа хаалаа

Европын хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудлын нэг болох Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсолоо. Тус нисэх онгоцны буудлын ачааны терминалуудын нэгний дээврээс өчигдөр их хэмжээний цас нуран унажээ. Азаар хүн бэртэж, гэмтээгүй аж. Үйл ажиллагааг хаасны улмаас Ойрх Дорнод, Африк тивээс Европ, Ази руу чиглэсэн нислэгүүд зогссон байна.

Газар дундын тэнгисийн зүүн хэсгийг хамарсан цасан шуурганы улмаас Афинд сургууль, вакцинжуулалтын төвүүд хаагдаж, гэрэл цахилгаан тасарч, замын хөдөлгөөнд хүндрэл учруулав.

Аялал жуулчлалын албаны хүмүүс Франс Пресс агентлагт хэлэхдээ,  Туркийн агаарын тээврийн шинэ төв 2019 онд Истанбулын хуучин Ататурк нисэх онгоцны буудлыг сольсноос хойш гялалзсан шил, ган байгууламж болох нисэх буудал хаалгаа барьсан анхны тохиолдол боллоо. Их цас орсноос нисэх буудал хаагдаад зогсохгүй  Истамбул хотын  16 сая иргэний хөл хөдөлгөөнийг зогсоосон байна. Мөн Истанбул хотын захирагчийн албанаас жолооч нарт хандан Турк улсын Фраки мужаас хот руу чиглэсэн зам хаагдаж, нэвтрэх боломжгүйг анхааруулав. Тус зам нь Европын хэсгийг дамнан Болгар, Гректэй баруун хил хүртэл үргэлжилдэг аж.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж