АН-ын ҮБХ дотоод сонгуулийн асуудлаар хуралдав

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

АН-ын ҮБХ дотоод сонгуулийн асуудлаар хуралдав

АН-ын ҮБХ дотоод сонгуулийн асуудлаар хуралдав

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2022.01.25/ цахимаар 67 хувийн ирцтэйгээр хуралджээ. Тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өчигдөр “Улсын дээд шүүхийн шийдвэрт нийцүүлж, АН-ын даргын сонгуулийг дахин зарлана” гэж  мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр С.Эрдэнийн талаас тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г хуралдуулж, намын дотоод сонгуулийн асуудлаар хэлэлцсэн талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээллээ. Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Улсын дээд шүүхийн шийдвэр арванхоёрдугаар сарын 20-нд 38 дугаар тогтоолоор гарсан. Ардчилсан намынхан нэг байр суурьтай байгаа. Улсын дээд шүүхийн тогтоолоор өнөөдөр Ардчилсан намыг итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй. Намын дарга мөн, биш гэдэг маргаан байх ёсгүй. Учир нь Улсын дээд шүүхийн тайлбар дээр "Өнөөдрийн байдлаар Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй. Тэгэхээр С.Эрдэнэ, О.Цогтгэрэл, М.Тулгат нарын аль нэг нь намын дарга гэж байхгүй. УДШ сая хийсэн намын их хурал чинь хүчинтэй, Үндэсний бодлогын хороо хүчинтэй гэсэн. Мөн О.Цогтгэрэл, М.Тулгатын намын даргаар бүртгэхээс татгалзсан. Одоо дүрмийнхээ дагуу намынхаа даргыг сонгуулийн дахин зохион байгуулж, хандах нь нээлттэй" гэсэн хариуг өгсөн.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хоёрдугаар сарын 9-нд хуралдаж, дотоод сонгуулийн товыг зарлана.

УИХ дахь Ардчилсан намын гишүүд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өнгөрсөн долоо хоногт УДШ-ийн тогтоолыг олон нийтэд мэдээлсэн. Энэ тогтоолд тодорхой зааснаар АН-ын маргаантай асуудал шийдэгдсэн. АН-ын онц Их хурлыг зохион байгуулсан ажлын хэсгийг ҮБХ төв байгууллага, УДШ хууль ёсны  болохыг тогтоосон. Ийм учраас АН-ын маргаан гэж байхгүй. Нөгөө тал гэж ярьж  буй нөхдүүд Улсын дээд шүүхийн шийдвэрт  тулгуурлаж   хариулт аваарай. Намайг УДШ-ын тогтоолыг гуйвууллаа гэж байна. Гэхдээ хар дээр цагаанаар тодорхой биччихсэн байгаа. Намын үйл ажиллагаа шийдэгдчихсэн" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж