Нийслэлд 798 тэрбум төгрөг хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Нийслэлд 798 тэрбум төгрөг хэрэгтэй

Ирэх намрын чуулганаар 2011 оны төсвийг ярилцана. Иймээс нийслэлийн удирдлагууд тулгамдсан олон асуудлыг шийдхийн тулд эртнээс хэдийн хэмжээний хөрөнгө шаардлагатай байгааг тооцоолоод эхэлжээ. Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Б. Баатарзориг Сангий сайдтай уулзаж, ирэх жилийн төсвийн талаар саналаа танилцуулсан байна. Улаанбаатар хотод эн тэргvvнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд нийтдээ 798 тэрбум тєгрєг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Vvнээс хороодын цогцолбор барих, нийтийн орон сууцны цахилгаан шатыг солих, хєрсний ус зайлуулах шугам сvлжээ байгуулах, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дамжин єнгєрєх орон сууц барих гээд олон асуудлыг Сангийн сайдтай хєндєж ярилцсан байна. Сангийн сайд хотын ажлын явцтай биечлэн танилцсан бөгөөд хийж хэрэгжүүлэх гэж буй ажлыг нь дэмжиж буйгаа илэрхийлээд шаардлагатай хөрөнгө мөнгөн дээр анхаархаа мэдэгдлээ.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж