Камерунд өрнөж буй Африкийн цомын тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа мөргөлдөөн болсны улмаас зургаан хүн нас барж, олон арван хүн шархадсан гэж мэдээллээ.
Хөл бөмбөгийн үнэнч шүтэн бишрэгчид нийслэл Яунде хотын ойролцоох Пол Бия цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх гэж оролдож буй бичлэгийг Камеруны төв бүсийн захирагч Насери Пол Бия цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр олон хүмүүс амь насаа алдаж болзошгүй гэж тайлбарласан байна.
Хөл бөмбөгийн тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэн цар тахлаас улбаалан 60 мянган суудлынхаа зөвхөн 80 хувийг нийтэд нээлттэй болгосон байна. Гэвч тус тэмцээнийг үзэх гэсэн хэдэн мянган иргэд нэвтрэх гэж дайрснаас болж хэд хэдэн бага насны хүүхэд ухаан алдсан байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн ажилчдын мэдээлснээр 60 мянган суудал дорхноо дүүрсэн бөгөөд нэмэлт 50 мянган хүн тэмцээнийг үзэх гэж нэвтрэх хаалга дээр үймээн үүсгэж байсан гэв.
Эх сурвалж: BBC NEWS