С.Баяр Э.Бат-Үүлийг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

С.Баяр Э.Бат-Үүлийг өмөөрөв

С.Баяр Э.Бат-Үүлийг өмөөрөв

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон.  Түүнийг улс төрийн хилс хэргээр яллан хорьсон асуудлаар хүү Б.Чулуудай нэгдүгээр сарын 21-нд НҮБ-д хандсан билээ. Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болсон гэж зарим улстөрчид дүгнэж буй. Хотын даргаар ажиллаж байхдаа Э.Бат-Үүл гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь, шүүх түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Шүүхийн тогтоол өнөөг хүртэл Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид өгөөгүй байгаа нь түүнийг улс төрийн хилс хэрэгт ялласан гэх хардлагыг улам бататгаж буй юм.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаар дамжуулан Э.Бат-Үүлийг өмөөрч, нүүр номдоо байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Үүл шоронд хэвээрээ. Цагаан сараар хар гэрт сууж байх шиг гунигтай юм үгүй. Дээр нь үг хэлэх, нийтлэх эрхийг нь хасч. ОХУ-д шоронд буй Навальный хүртэл гадаадын "Тайм" сэтгүүлд ярилцлага өгч болоод байна. Манайх чинь ардчиллын индекс энэ тэрээрээ ОХУ-ын урд нь алхдаг биш билүү" хэмээн жиргэсэн байна.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд хорих ангиас захидал бичсэн.  Тэрбээр захиандаа "АН-ын гишүүдэд  шуналт  олигархиудын эсрэг, ардчилал, эрх чөлөөний төлөө намаа нэгтгэхийг уриалсан" байдаг.  Үүний дараа Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хорих ангийн удирдлагууд хаасан юм.

Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам "Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл Э.Бат-Үүл баатрын энэ эрхийг 409 дүгээр хорих ангийн удирдлагууд хаажээ. Энэ зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүний асуудал биш. Дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүс хоригддог. Түүний нэг нь Э.Бат-Үүл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэвлэн нийтлэх эрхийг хориглож хязгаарласан заалт байхгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг. Бат-Үүлийн хорих ангиас бичсэн нийтлэлүүдэд хорих ангитай холбоотой эсвэл хорих үйл ажиллагаатай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл хорих ангийн удирдлагууд Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож байна. Нийгмийн зүтгэлтэн хүн бол хаана ч, ямар ч газар байгаагаас үл хамааран нийгмийн зүтгэлтэн хэвээр байдаг ба дарга сайд болохоороо л нийгмийн зүтгэлтэн гэсэн үг биш. Хүний хэвлэн нийтлэх эрхэд халдаж, үзэл санааны хоригдол болгож буй энэ үйлдлийн эсрэг тэмцэх болно. Учир нь энэ бол дан ганц Э.Бат-Үүлийн асуудал бус хүний жам ёсны онцгой эрх" гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
117
ТэнэглэлТэнэглэл
27
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж