“BMW” хөдөлгүүртэй агаарын такси явж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

“BMW” хөдөлгүүртэй агаарын такси явж эхэлнэ

“BMW” хөдөлгүүртэй агаарын такси явж эхэлнэ

160 км/цаг хурдалж, 2500 метр өндөрт нисэх чадалтай нисдэг машинд Словакийн тээврийн газраас албан ёсны гэрчилгээ олголоо. Энэхүү хайбрид машин нь “BMW” хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд ердийн шатахуунаар ажилладаг.

Энгийн автомашинаас нисдэг машинд шилжихдээ 2 мин 15 сек зарцуулах аж. Нисдэг машиныг 70 цаг туршилтаар нисгэж, 200 гаруй удаа газардуулж, буулгаж шалгасны эцэст гэрчилгээ олгосон байна. “Энэ удаад гэрчилгээ олгосноор цаашид нисдэг машиныг олноор үйлдвэрлэх боломжтой боллоо” гэж зохион бүтээгч, профессор Стефан Клейн хэллээ.

Өнгөрсөн онд уг нисдэг машин нь Словак дахь Нитра болон Братислава нисэх буудлын хооронд 35 минут нисчээ. Ойрын ирээдүйд Парис, Лондон хотуудын хооронд нисэхээр төлөвлөж байна.

Нисдэг машиныг жолоодохын тулд нисгэгчийн үнэмлэх шаардлагатай аж. Мөн уг машин нь нийт 200 кг хүртэлх жинтэй, хоёр хүнийг тээвэрлэх боломжтой.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж