Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1978 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 1232 нь нийслэл Улаанбаатарт, 746 нь орон нутагт илэрчээ.
Харамсалтай нь, өнгөрсөн хоногт 20 хүртэлх насны нэг, 61-80 насны хоёр, 81-ээс дээш насны нэг , нийт дөрвөн хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас баржээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11341 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 55358 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтсэн 936 хүний биеийн байдал хүнд, 77 хүний биеийн байдал нэн хүнд байна. Түүнчлэн 2727 хүүхэд, 1339 жирэмсэн эмэгтэй халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ