Хийн хоолойн ТЭЗҮ батлах ёслол болно

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Хийн хоолойн ТЭЗҮ батлах ёслол болно

Хийн хоолойн ТЭЗҮ батлах ёслол болно

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан Хятад улс руу татах байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлах ёслол өнөөдөр /2022.01.25/ болно. Урьдчилсан байдлаар 16:00 цагт болох товтой байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ Монголын нутгаар дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр тусгай зориулалтын компанийг байгуулж ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн.

Эргэн сануулахад, 2021 оны гуравдугаар сарын 12-нд "Газпром" компанийн ТУЗ-ийн гишүүд ирж, Шадар сайд тэргүүтэй удирдлагуудтай уулзаж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталжээ.

Одоогоор хийн хоолойн  960.5 км маршрутын зураг тодорхой болсон байна.  ТЭЗҮ боловсруулах ажил дууссан бөгөөд инженер техникийн ажилтнууд нарийвчилсан ажилдаа орж бэлтгэлийг хоёр жилийн хугацаанд хангагдах ёстой аж. Ингээд 2024 оноос төслийн ажил албан ёсоор эхлэх юм.

ТЭЗҮ баталснаар гурван улсын Засгийн газар хооронд тариф, үнийн зохицуулалттай холбоотой хэлэлцээр байгуулна. Мөн манай улс байгалийн хийн хоолойтой холбоотой хуулийн төслүүдийг боловсруулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж