Оюутолгойд 10 тэрбум долларын уурхайн өргөтгөл хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Оюутолгойд 10 тэрбум долларын уурхайн өргөтгөл хийнэ

Оюутолгойд 10 тэрбум долларын уурхайн өргөтгөл хийнэ

Оюунтолгойн зэсийн уурхайн өргөтгөлийн ажилд саад болж байсан маргааныг шийдвэрлэхээр Рио Тинто болон Монголын Засгийн газар харилцан тохиролцсоны эцэст уурхайн өргөтгөлийн хамгийн чухал төсөл дахин эхлэх боллоо.

Үүний хариуд Монгол Улс хэд хэдэн асуудал дээр байр сууриа зөөлрүүлсэн. Тухайлбал, Рио Тинто 2023 оны долдугаар сар гэхэд уурхайн бүх эрчим хүчний эх үүсгүүрийг Монголоос авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл, Монголын Засгийн газар Хятадтай байгуулсан эрчим хүчний гэрээгээ Рио Тинтод зориулж сунгах болж байна.

Уурхайн үйл ажиллагааг ахиулахын тулд Рио Тинто “дутуу зүсэлт” гэж нэрлэгддэг чухал бөгөөд өндөр өртөгтэй олборлолтын ажлыг эхлүүлэхээр тохиролцов. Рио Тинтогийн зүгээс санхүү, татвар, уурхайн төлөвлөлттэй холбоотой маргаануудыг шийдвэрлэх хүртэл “дутуу зүсэлт”-ийн ажлыг эхлүүлэхээс татгалзаж байсан.

Зэс болон бусад металын үйлдвэрлэл 2023 оны эхний хагасаас тогтворжсоноор Оюутолгой 2030 он гэхэд дэлхийн хамгийн том таван зэс үйлдвэрлэгчийн нэг болох юм. Мөн уг төсөл урт хугацаанд үргэлжилж чадвал Рио Тинто болон Монголын Засгийн газар хоорондын харилцаа сэргэж, түүхэн асуудлууд шийдвэрлэгдэнэ гэдгийг Риогийн шинэ гүйцэтгэх захирал Якоб Стаушолм онцоллоо.

Эх сурвалж: FINANCIAL REVIEW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж