Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлнэ

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлнэ

"Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргажээ. Удаан хугацааны турш үргэлжилсэн хэлцлийн үр дүнд талууд нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Тодруулбал, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталсан бөгөөд энэ талаар Туркойс Хилл Ресурс компаниас мэдэгдэл гаргажээ.

Гүний уурхай олборлолтыг эхлүүлэх шийдвэр гаргаснаар 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж тооцоолжээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэрэгцээг хангахад чиглэсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан санхүүжилтийн гэрээг байгуулахаар тохиролцсон талаар мэдэгдэлд дурдсан байна.

Мөн энэхүү гүний уурхайг эхлүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүний уурхайн үйл ажиллагааны нээлтэд оролцох аж. Нээлтийн ажиллагааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  уурхайн гүний олборлолтын анхны тэсэлгээг хийхээр болсныг албаныхан мэдэгдлээ.

Оюутолгой нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших зэс, алт, мөнгө, молибден зэрэг ашигт малтмал бүхий томоохон уурхай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж