Жо Байден сэтгүүлчийг ёс бус үгээр хараасан нь баригджээ

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Жо Байден сэтгүүлчийг ёс бус үгээр хараасан нь баригджээ

Жо Байден сэтгүүлчийг ёс бус үгээр хараасан нь баригджээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын дараа микрофоныг нь унтраагаагүйг анзааралгүй сэтгүүлчийг ёс бус үгээр хараасан нь танхим даяар сонсогджээ. Зарим асуултдаа хариулт авч чадаагүй сэтгүүлчид танхимаас гарахдаа орилолдох үеэр Жо Байден "Fox" сувгийн сэтгүүлчийг "Ямар тэнэг …вэ!" гэж хэлсэн аж.

Тухайн сэтгүүлч Жо Байденаас  инфляцийн талаар хоёр асуулт асуусан ч хариулаагүй "бултсан" байв. Улмаар Цагаан ордны сэтгүүлч түүнээс асуултад хариулах уу гэж асуухад нь ийнхүү хэлсэн аж. АНУ-д өнгөрсөн онд инфляци өсч, сүүлийн 40 орчим жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн юм. Энэ байдалд Жо Байденаас хариулт авахыг хүссэн сэтгүүлч ийнхүү үгийн муухайгаар хараалгуулжээ.

Жо Байден сүүлийн үед сэтгүүлчдийн хэцүү асуултад уурсах, хариулахгүй байх тал ажиглагдах болжээ. Тухайлбал, сэтгүүлч түүнээс "Украины асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг түрүүлж алхам хийхийг та хүлээж байна уу" гэсэн асуултад "Ямар тэнэг асуулт вэ?" гэж уурссан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж