Митакэүми: Хүрэх дахиад нэг шат байна

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Митакэүми: Хүрэх дахиад нэг шат байна

Митакэүми: Хүрэх дахиад нэг шат байна

Мэргэжлийн сүмогийн Хацү башё өндөрлөж, сэкивакэ Митакэүми гурав дахь түрүүгээ хүртээд зогсохгүй, озэки цолны болзол хангасан билээ. Өдгөө 29 настай түүний хувьд башёгийн сүүлийн өдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давж, түрүүлсэн юм.

Митакэүми түрүүлснийхээ дараа онлайн хэвлэл бага хуралд оролцож, дараах зүйлсийг ярьжээ. Тэрбээр “Би урьд өмнө нь байгаагүй урам зоригтойгоор өнгөрөгч башёд барилдаж чадлаа. Озэки болно ч гэж өөртөө итгэлтэй байсан. Энэ цолонд хүрэх амар биш учир хүрсэндээ баяртай байна” гэв.

Сүмогийн холбооны мэдээлснээр Митакэүми нь сүүлийн 227 жилийн хугацаанд Нагона мужаас мэндэлж буй анхны озэки гэжээ. Хамгийн сүүлд тус мужаас Эдогийн эринд агуу Райдэн энэхүү цолыг эзэмшиж байсан аж.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлсны дараа Тэрүнофүжи ганцаараа тодорч, озэки цолтнууд сайн барилдаан үзүүлэхгүй байсан. Харин Митакэүми гарч ирэн өрсөлдөөнийг ширүүн болголоо. Одоогийн озэки нар болох Такакэйшо, Шодай нар өнгөрөгч башёд тун хангалтгүй барилдаж, цолоо хураалгах эрсдэлд ороод буй.

Митакэүми өмнө нь 2018 онд башёд түрүүлснийхээ дараа озэки цол хүртэх боломжтой болсон хэдий ч хангалтгүй барилдаж, улмаар боломжоо алдаж байв. Тэрбээр дахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж, “Хүрэх дахиад нэг шат байна. Би үүнийг зорилгоо болгоно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж