Монголын стандарт буюу МАН | News.MN

Монголын стандарт буюу МАН

Монголын стандарт буюу МАН

Монголын стандарт буюу МАН

Зуун жилийн ойгоо намчид сүр дуулиантай тэмдэглэж байтал зуун жилийн өмнөх асуудал өвлийн хүйтнээр өндийн босч ирсэн нь утаа байв. Монголыг үсрэнгүй хөгжүүлэхийн тулд урвасан хулгай нарыг буудан хороож, алж, алуулан цусаа урсгасаар өнөөгийн өндөрлөгт хүргэсэн нь яруу алдарт намын минь гавъяа гээд байдаг. Бүх юм намаас, нар хүртэл намаас үүсгэлтэй. Намыг харин Ленин багш бүтээсэн гээд дуулдаг хойно, арга ч үгүй юм даа хө.

-…Хоймор залахад хийморь болж

Айл гэр тэтгэх Ленин багш минь

Хосгүй эрдэнийн суут их нар аа хө… гэж.

Гэтэл намаас өмнө, хүн үүсэхэд л байсан өвөл үнэнийг өчив. Монголчуудад нам гээч нар тусахаас өмнө байсан модон жорлон, яндан яг хэвээрээ, бахь байдагтаа байгаад зогсохгүй зуун жилийн өмнөхөөс хэдэн арав дахин тоо нь олширчээ. Яндан 300 мянга хол давсан бол ухсан, булсан шорлонгийн тоо сая илүү гарсан гэдэг нь ойлгомжтой. Асуудлыг шийдэх ёстой. Салбарын сайд бодит байдалтай халтайтлаа танилцаад орчин үеийн ололт нээлтийг ашиглах “хүүхдийн” мөрөөдлөө ярьсан нь сэлэм гялс, толгой бөндгөс гээч болов. Ленинтэй өөрийн биеэр уулзаж явсан /баримт байхгүй л дээ/ Сүх, Данзан нар хийж чадаагүй зүйлийг яаж барах вэ дээ.

Удаах нь утаанд стандарт тогтоож, соёлын хувьсгал хийх гэнэ. Чадна л даа. Айл болгоны цагаан хэрэглэлийг шалгаж байсан туршлага намынх нь авдарт бий. Өөрөө ч “Хүчит шонхор”-ын авгай нарын “махыг идсэн”,  “Түмэн шувуут”-ын тахиаг өндөгтэй нь тоолсон туршлага бий. Тиймээс яндан бүрээс гарч буй утаанд стандарт тогтоох гэнэ. Үнэрлэх юм уу, багаж тавих уу, цагдааг дайчлах уу, бүү мэд. Михиалд нэг санаа байгаа л даа. Гээд юу өөрчлөгдөх юм бэ? Зуун жилийн өмнө бид тэнэг л байсан. Одоо ч тиймээрээ л байна. Утаанд биш, утаа гаргаад буй түлшиндээ ч биш, бидэнд асуудал бий аж. МАН гээч байгууллага өөрөө Монголын стандарт /стандарт бус ч үүнд хамаарна/ болж иржээ. Хойно хоцорсон он тооллынх нь 101 жилээс 89 жилд нь энэ нам эрх барьж ирсэн байх юм. Энэ бүх дампуурал ардчиллаас хойш бий болсон гэж хөлчүүрхэгчдэд 32 жилийн чинь 20 жилд дангаараа, 4-т нь хамтарч/С.Баярын стандарт бус Засгийн газар/ зуун настай намынхан эрх барьсан гэдгийг хэлээд ч нэмэргүй л дээ. Энэ хугацаанд тэд  стандарт стандартдаа давхар стандарт бий болгосон гэж залуус жагсаад буй. Жаргаана аа гээд зовоодог, үнэнч байхаа амлаад араар нь тавьдаг нөхөр шиг нам, зодуулж, нүдүүлж, хоригдож, хууртчихаад хэзээ нэгэн цагт засарна гэсэн горьдлого тээсээр  насыг барах эхнэр шиг сонгогчдод бас учир бий.

МОНГОЛ СТАНДАРТ 

Монголд 1923 онд анх стандартын байгууллага бий болжээ. 2016 оны долдугаар сарын 1-ний байдлаар 6199 стандарт цахим санд байна. Энэ хооронд бид хэдэн мянган стандарт бий болгосныг бүү мэд. Хоттой холбоотой, тэр дундаа бидний орших суугаа байр, барилгатай холбоотой үй олон стандарт бий. Гэтэл өнөөдөр нийслэл цементэн жунгли шиг болоод зогсохгүй, тэр хэрээр бидний амьдралын боломж үгүй болжээ. Барилга хоорондын зай, эрүүл аюулгүй орчны, хүн амьдрах стандарт цаасан дээр дурайдаг ч мөргөлдөх нь шахуу барьсан барилгыг хэн дуртай нь бариад, бүр сүндэрлээд байдаг нь стандарт тогтоох нэг хэрэг. Түүнийг мөрдүүлэх нь өөр хэрэг болжээ. Энэ бүхний буруутан нь иргэд гэхээс илүү төрийн эрхийг баригчид, тэр дундаа одоогийн эрх барьж буй намтай холбогдоно. Газрын наймааг хэн гааруулсан, хэн хүүхдийн тоглоомын талбайг булаах зөвшөөрөл өгсөн гээд бодвол тэд л нүдэнд харагдах авай.

УРИА ҮГ УЧИРТАЙ

Уриа үгэнд намчид хамгийн их анхаарал тавьдаг төдийгүй түүнийгээ ямагт утга, агуулгыг нь алдагдуулалгүй шинэчилж, зүлгэж байх ёстой аж. Хээгүйгээрээ алдартай Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг уриа үгээр нь л унагаачихсан түүх МАН-д бий. Урианых нь “хээгүй” гэх үгний эсрэг “хийгүй” гэж сурталчлаад Н.Багабанди ялсан түүх бий. Манийг жаахан хүүхэд цагаан дээлтэй Ерөнхийлөгч газраас тос гарлаа гэж дээлэндээ хүртэл түрхээд сүйд болж байлаа. Түүнээс хойш 30-аад жил болжээ. Бичигчийн үеийхэн ч хорвоогийн жамаар хүүхэд байхаа болиод хүүхэдтэй болцгоосон билээ. Гэтэл нөгөө "шар тос" сураггүй. Шатахууны  дарамтад бид сөхөөгүй.

Тэгвэл 2000 оноос хойш МАН/МАХН/-ын уриа үгнүүд харахад цаг хугацаа зогссон мэт сэтгэгдэл төрөх вий. 2004 онд тэд "Таны төлөө тантай хамт" гэсээр гарч ирэв. Ингэхдээ мөрийн хөтөлбөртөө " Сайн засаглал-шударга нийгэм" гэсэн ч байх шиг. Эндээс л газрын наймаа гаарч эхэлсэн дээ. Ер нь МАН" сайн", "шударга", "хамтдаа", "дэвжих", "цахим", "хариуцлагатай" гэх үгсээр их уриалдаг ч тэрийгээ мэддэг эсэх, мэдсэн ч хэрэгжүүлэхийг хүсдэг эсэх нь эргэлзээтэй.

УЧИР ЮУ ХЭМЭЭВЭЭС 2004 ОНД,

-Нефть боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бензин шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхэлнэ./2016, 2020 оны хөтөлбөрт ч тусгасан боловч өнөөг хүртэл нүүрсээ түлж, нефтиэ импортолсоор байна./

-Мэдээлэл холбооны өндөр хурдны хэмжээ бий болгоно. /Төр бус хувийн хэвшил хийсэн бөгөөд АН-ын Ч.Сайханбилэг, З.Энхболд биедээ дургүй шалтгаан нь энэхүү салбарын хамгийн том тоглогчид/

-Хөдөлгөөнт холбоо хэрэглэгчдийн тоог, түүний дотор хэрэглэгч малчдын тоог нэмэгдүүлнэ. /Жам ёсоороо зах зээл нь, үүрэн холбооны операторууд хийчихсэн./

-Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг багасгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээгээ үргэлжлүүлж, сургалтын хэвийн орчинг бүрдүүлнэ. /Одоо хэр нь хэвээрээ төдийгүй 2-3 настнуудад энэ эрхийг нь хасчихсан яваа/

-Ядуурлыг бууруулах, иргэдийн орлогыг тогтвортой болгох, өсгөх зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлэх цогт арга хэмжээ авч 145 мянган ажын байр шинээр бий болгоно. /Төрийн албан хаагчдын тоо 300 мянгад хүрсэнийг тооцвол өнөөдөр биелсэн гэж болох байх/

-Иргэдийн санал, хүсэлтэд шуурхай хандаж, төрийн үйлчилгээг сайжруулан дунд, доод шатны хүнд суртлын чирэгдлийг арилгах талаар шийдвэртэй арга хэмжээ авна.

-Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлнэ. /Мянганы хөгжлийн зорилт байтугай саарал жагсаалтаас гарсан нь их юм/

 

2008 ОН

Шударга ёс-хариуцлагатай төр

Дэвших хөгжил дэвжих амьдрал

Сайн засаглал-шударга нийгэм…

-Элэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтний нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэгт байгуулна. /Одоо ч зүрх судас, элэгний өвчлөл Монголд тэргүүлсэн хэвээр байгаагүй төдийгүй жилд хэдэн мянгаараа амь насаа алдах эрсдэл болсон хэвээрээ байна. Харин барьсан эмнэлэг бий юу гэдгийг бодоод үзээрэй/

-Сургуулийн өмнөх хамран сургалтыг 2012 он гэхэд 70 хувьд хүргэнэ. /Биелсэн бол өдий төдий аав, ээж нар ажил хийж, амьдралаа өөд нь татах байлаа/

-1,5 сая төгрөг “Эх орны хишиг” сан байгуулж, улсынхаа хөгжилд тустай, иргэн бүрийнхээ амьдралд өгөөжтэй хэлбэрээр зарцуулна. /Мөнгийг нь авсан. Харин амьдралд өгөөтэй сан маань хаана байна вэ? Гаднаас зээл авч тараадгийг тооцвол тэд хийсэн. /

-УБТЗ-ын техник, технологийг шинэчилж, тээ, нэвтрүүлэх чадлыг 30 хувиар нэмэгдүүлнэ. /Дохиол холбооны төсөл хэрэгжиж байж нэмэгдэнэ гэсэн тооцооллыг салбарын мэргэжилтнүүд дүгнэлтээ өгчээ. Гэвч амлалтаас хойш 14 жилийг үджээ. Асуудал шийдэгдсэнгүй/

-Түлш нефть бүтээгдэхүүн, эрчим хүчээр потоодынхоо хэрэгцээг хангаж, цаашдаа эрчим хүч экспортлодог улс болох зорилтыг дэс дараатай хэрэгжүүлнэ. /Дахиад л амласан, дахиад л хэрэгжүүлээгүй/

2012 ОН

Хэрэв эрх баригч болсон бол хэрэгжүүлж чадахгүй гэж мөрийцсөн ч бэлэн байна. Та "чадна" гэдэгт итгэлтэй байгаа бол дараах хоёрхон амлалтыг эргэн сануулахад л хангалттай ч харамсалтай нь хэн хэнд маань мөрийгөө авах боломжгүй учраас мөрийцөөд юу хийх вэ, мөрөөдөх сайхан.

-300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг хөгжингүй улс орны түвшинд хүртэл бууруулна.

-Монгол орны үйлдвэржилтийн газрын зургийг шинэчилж, 10 мянган үйлдвэр барина.

2016 ОН

-Бид бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна. /70 гаруй мянган хүүхэд өнөөг хүртэл цэцэрлэггүй үлдэж байгаа төдийгүй аав, ээжийнх нь аль нэг нь хүүхдээ харж, ажлаасаа гарч, өрхийн орлого буурч байна/

-Хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ. /Ер нь нэвтрүүлсэн болов уу/

-Хашаандаа амины орон сууц барьсан айлыг ипотекийн зээлд хамруулна. /Хамрагдсан хүн байвал манай редакцид хандахыг зөвлөе. Жич: шагналтай/

-Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхгүй. /Тэтгэврийн насыг нэмсэн, нийгэмийн даатгал өссөн/

-Анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд 3 ээлжээр хичээллэж байгаа ЕБС-уудыг 2 ээлжит болгоно. /Дүгнэлт хийх боломжийг танд олгоё/

2020 ОН…?

Дээрх амлалтууд бүгд л бий. Асуудлууд ч нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Бас дүгнэх хугацаа нь болоогүй. Тиймээс амлалт нэхэхэд эрт байна. Гэхдээ хоёр жил нь өнгөрсөн байхад юу хийснийг, юу хийнэ гээд байгааг нь тооцоод үзээрэй. 100 жилээс үлдсэн 12 жилд харин юу хийсэн бэ гэвэл өмч хувьчлал, эдийн засгийн реформ, 70 жил холбож чадаагүй авто замын холболт, хамтарсан үед нь Оюутолгой гэрээ гээд онцлохуйц ганц мега төсөл нь хэрэгждэг байх жишээтэй.

ТӨГСГӨЛД НЬ

20 жил. Монгол эрэгтэй хүний дундаж наслалтаар тооцвол 1/3-тэй тэнцэх хугацаа. Хүүхэд байхад хэлдэг байснаа залуу явахад ч давтаж, идэр насанд үргэлжлүүлэн улигласаар. Тэднийг ингэж хэлж эхлэхэд ид явсан залуус тэтгэвэрт гарчээ. Тэтгэвэрт байсан нь үгүй болсон. Дөнгөж төрсөн хүүхэд эрийн цээнд хүрчихсэн эхнэр аваад хүүхэдтэй болоод амьдрах гэж алдаж, онож явна. Гэтэл энэ мэт амласнаа дараагийн сонгуулиар арай өөрөөр амлаж, дахиад амлаж, дахиад… гэсээр өнөөг хүрчээ. Үүний буруутан нь нөхөртэй зодуулах дуртай эхнэр шиг бидэнд асуудал бий. Тиймээс ард түмэн бол цаас юм. Цаасан дээр юу ч бичиж болдог гэж тэд ярих дуртай. Ярихыг нь нотлох бичлэг нь цадагдсан нь УИХ-д суугаа.

Ийм болохоор л Монголын стандар нь МАН гээд буй хэрэг. Тамын амьтад тамдаа жаргалтай гэдэг байх аа. Хамгийн сүүлд тэд “цахим төр” гэж цамнаж байгаа. Өөрчлөгдөгсөн зүйл гэвэл иргэд нь ядуугийн дээр зусар, зулгуй, ажиллаж сонрхолгүй, амьдрах чадваргүй, угжны хурга шиг болсон бол МАН-ын хуучны "навтас" шатаж оронд нь ордон бий болж, энэ л намаас дэлхийд баячуудын эгнээн багтахуйд долларын тэрбумтнууд төрсөөр буй.

Зуун жил болсон ч монголчууд нэг хэсгийнх нь халааснаас гарсан мөнгөөр нэр баригчид нь боовоо тарааж, нөгөө хэсэг алгаа тоссон хэвээрээ л байна. Өөрсдөө өөрчлөгдөөгүй тохиолдолд дахиад зуун жил болсон ч энэ хэвээрээ байна. Хэрэв бусдын хоол болчихгүй бол шүү дээ.

Тэд яагаад “ухаалаг төр” гэдэггүй юм бол. Асуудлыг шийддэг төрийг ухаалаг төр гэдэг. Шийдвэрлэдэггүй төрийг, түүнийг сонгосоор байдаг сонгогчдыг юу гэж томьёолохыг танд үлдээе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-25 103.229.120.8

МАН, , АН гээд цугт нь бич л дээ . Үлдсэн 12 жилээс нь 8 жилд нь төр барьсан АН аас бас л олон тэрбумтнууд төрөө биз дээ

Avatar

Зочин 2022-01-25 213.87.128.221

^^^^ Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-25 66.181.177.73

2022 оны өвлийн БООВНЫ УЛС ТӨР эхэлсээн. Боовчид маань боовоо ачаад тойрог тойрог уруугаа явсаан Сонгогчид боовонд дуртайг УИХ гишүүд яаж ч мэдээд байдгийн . Гишүүд зөв шударга боплогоор биш боовоор л сонгогчидоосоо үнэлгээ авдаг болтой. 24 оны сонгуулиар сайхан боовтой хүү дээ саналаа өгнөө гэх юмуу даа янз нь. МАН тарсан нь дээр юм байна. Шударга үнэнээр явах хосэлтэйчүүд нь даиин нэгдэж нам болвол улс орон өөд нар харах боловуу

Avatar

Зочин 2022-01-25 66.181.180.233

Атаа хорсол л урсаж байна. Марксизм, Ленинизм, социализмд үнэнч болохоо зарлаж гарч ирсэн цөөн хулгайчууд гэнэт ардчилагч болж АН байгуулжээ. МАН бүр 1983 онос ардчилсан өөрчлөлтийн эхэлж шаталсан арга хэмжээ авсаар байж. Энэ нөхөр бүхнийг үгүйсгэн дайрдаг неофашистын төлөөлөл, Геббелсийн хойд дүр гэлтэй. 1921 онд устаж байсан харанхуй бүдүүлэг Монгол одоо өдөр шөнө шиг ялгаатай, Соёлын хувьсгал хийж, 40-50 иад он хүртэл ор хөнжлийн даавуу мэдэхгүй, дээрээ хүртэл задгай бие засдаг нв худлаа юу

Avatar

Саран 2022-01-25 103.57.95.254

САЙХАН БИЧИЖ, БРАВО !!!!

Avatar

Зочин 2022-01-25 202.55.188.41

7/1-ний жагсаалыг МАНгас албаар дотор нь хумуус оруулж турхиран уймуулээд хуучин байраа шатааж оронд нь улсын херенгеер шинэ байр бариулсан. Цар тахалын хуулиар далимдуулж тэрбум тэрбумаар нь хусаж байж баялаг хуртэх ёстой иргэдээс нь харамладаг шулаач луйварчин авилгачин шахаачин алууyрчин дээрэмчин МАНгас!!! Ийм байдалтай эвлэрээд сууж байдаг тэмцэж зогсоож чаддаггуй хүлцэнгүй ард түмэн үүрд луйвардyyлаад шулуулаад алууyлаад дээрэмдуулээд амьдар даа!

Avatar

s 2022-01-25 192.82.65.168

hereg alga

Avatar

Зочин 2022-01-25 192.82.65.168

Odoo uilahaasdaa

Avatar

fak 2022-01-25 103.14.36.250

ai yu unen ene uneen, MAN -iig shuud ustgah heregtei, buur hatuu garaar ustgah heregtei

Avatar

Зочин 2022-01-25 202.9.40.181

Ардын намын үед л Рио Тинтотой гэрээ хийж, өнөөдөр ч далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж хоолтойгоо байгаагаа мэдэж л байгаа байлгүй дээ.

Avatar

Зочин 2022-01-25 66.181.189.148

Холын очиж гуцаарай

Avatar

ИРГЭН 2022-01-25 192.82.64.190

АН ХАМТАРЧ БАЙГААД ОЮУН-ТОЛГОЙН ГЭРЭЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОМ ТАНХИМД С БАЯР АЛТАНХУЯГ ,БАТТУЛГА ,, НЯМДОРЖ НАРЫНГ ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД БАЯР ЁСЛОЛ ЖҮЖГИЙН ДОР ХИЙСЭН БАРИМТАА БҮҮ МАРТ,,,,,

Avatar

M ja 2022-01-25 202.21.101.86

nulimsaa gartal ineej avlaa hudlaa yarhiig utgaar ni uzuul ni shii dee gadagshaa yavaad uhsen huntei uulzaad irdeg garuud shuu dee

Avatar

Зочин 2022-01-25 66.181.161.4

дарвалзаад байгаа новшнуудыг чангалдаг төртөй байх ёстой тэдэнд ямар ч эх орон минь гэсэн бодол байхгүй ялангуяа сүүлийн үеийн залуус

Avatar

Зочин 2022-01-25 202.179.27.78

Тамын амьтан тамдаа жаргалтай гэж…

Avatar

Зочин 2022-01-25 66.181.160.82

АН ТӨР БАРЬСАН ҮЕ НЭН ХОВОР. 2012-2016 ОНД МАХН-ТАЙ, МАН-ТАЙ ХАМТАРЧ ТӨР БАРИХ ҮЕД ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ТААРСАН. ГЭВЧ ЮУ Ч ХИЙЛГҮЙ ХОЙШ СУУЛГҮЙ ИНФЛЯЦИЙГ БУУРУУЛЖ, АЙМГУУДЫГ ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБОЖ, АМГАЛАН ДЦС БАРЬЖ, ДЦС 4 ӨРГӨТГӨЛ ХИЙЖ, 100 МЯНГАН ХҮНИЙГ 8 ХУВИЙН ИПОТЭКЭЭР ОРОН СУУЦТАЙ БОЛГОЖ, МАХ, НООЛУУР, АРЬС ШИР ЗЭРЭГ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ СЭРГЭЭЖ, ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН САЛБАРЫГ ДЭЭШ НЬ ТАТАЖ, 2017 ОНООС ЭХЛЭН ЭДИЙН ЗАСАГ ӨСӨХ СУУРИЙГ НЬ ТАВЬСАН БАЙДАГ. ХАЖУУД НЬ МАН БОЛ ХУЛГАЙЧУУД.

Avatar

Зочин 2022-01-25 66.181.177.73

Их хурлын малчид мал хуйгаа эргэж өвс тэжээл ус унд 1 удаа өгч гийгүүлж буй юм байна. Хэдэн хатсан боовоор сонгонч хөгшчүүлийг хуурчээ Хүүхдийг чихрээр хуурдаг хөгшчүүүлийг боовоор хуурдаг муухай цёвүүн цаг болж. Баячууд баян тарганаа гайхуулаа юу гэтэл тийм биш юм бна. Их хуралд иргэд танар сонгож өгснөөр би их баяжлаа гээв боовны хэлтэрхий өгч байгаа үг аж Муухай цөвүүн цаг юмаа

Avatar

Зочин 2022-01-25 192.82.76.64

Манай дүү нар энэ намд байдаг. Яавч олигтой биш гэдэг нь ойогомжтой.

Avatar

Зочин 2022-01-25 202.21.113.238

“ухаалаг төр” = Элбэгээ болцон тул ашигалхгүй

Avatar

z 2022-01-25 192.82.77.91

яаж муулсан ч АН-аас дээр

Avatar

Зочин 2022-01-25 66.181.189.148

ӨНӨӨДРИЙН МОНГОЛЧУУДЫН СЭТГЭХҮЙ 1950 ОНЫХООСОО ДЭЭРДЭЭГҮЙ НЬ МАН ОЛОН ЖИЛ ЭЭЛЖЛЭН ТӨР БАРЬЖ ЗҮСЭН БҮРИЙН "ОРОС " ТЕХНОЛОГООР ТЭНЭГРСЭН АРДЫН ТАРХИЙГ ЗҮСЭН БҮРЭЭР УГААСААР БАЙГААД БАЙГАА.ОДОО БҮҮР БОЛОВСРОЛГҮЙ ХУДАЛЧ НОМЛОГЧ ТЭНЭГ "ДАНХ"-ААР ХҮРТЭЛ ТОЛГОЙГ НЬ УГААЛГАХАД УГААЛГАЖ Л БАЙНА. 2027 ОНД ХҮРЭЛСҮХ ИЙГ ЭЛБЭГДОРЖООС ДОР ХААНЫ СУУДЛААС БУУХЫГ АРД ТҮМЭН ҮЗЭХ БОЛНО. БАС Л ДАРААГИЙН УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ЧАДВАРГҮЙ ХЭН НЭГНИЙГ ЗАЛНА.

Avatar

Толд 2022-01-25 122.201.21.143

Хогийн худалч хулгайч поп бүх муу юм шүгэлсэн бусд намаас буруу хайсан МАНгар нам тарж сүйрч алга болоосой

Avatar

Равдан 2022-01-25 103.229.120.214

Энэ зөнөсөн худалч авилгалч намыг тараах эсвэл навс унагааж байж ард түмээн хүлээснээс гарна даа. Дандаа худлаа амладаг попорпог бодит төлөөлөл нв Оюун-Эрдэнэ биш үү????

Avatar

б**в бол БУЯН УУ ⁉️ АВИЛГАЛ УУ ⁉️ 2022-01-25 202.126.89.186

ХИЖИГ, УТАА 2-г Цагдаагаараа Хайгаад Олуучихлаа….
Одоо 76 Гишүүд мань "б**в бол БУЯН ЮМ " Ажиллагаа Тойргууд Дээр Ид өрнөж бна !!!
А Сайдууд нь Пластик Дизайнд АВАРГА МАЛЧИН ЖААЗ хэдэн 100-аар Хэвлүүлээд бэлдцэн 2 сар гармагц 21 аймгаар малгайн үс сэргээнгээ өнөөхөө тарааж гарна…!!!
Монгол улс ГУРИЛ-аа Дөнгөж хангаж бна..‼️
МАХ, НОГОО, СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР, СТАНДАРТ, ХҮРТЭЭМЖ нь Яагаа ч Үгүй, Хангалтгүй Бга юмсан ‼️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж