Их Британи: Банкууд хадгаламжийн хүүгийн өсөлтийг дийлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.01.25-нд нийтлэгдсэн

Их Британи: Банкууд хадгаламжийн хүүгийн өсөлтийг дийлэхгүй байна

Их Британи: Банкууд хадгаламжийн хүүгийн өсөлтийг дийлэхгүй байна

Английн Төв банк арванхоёрдугаар сард суурь хүүгээ 0.25 хувь  хүртэл өсгөсөн боловч түүнээс цөөхөн хэдэн хадгаламж эзэмшигчид л үр ашгийг нь мэдэрсэн гэв.

Хадгаламжийн  хүү өссөн сайхан мэдээ Английн банкнуудыг дахин гүйлгээнд оруулах нэг шалтаг болов. Гэвч Английн банк хүүгээ нэмснээс хойш таван  долоо хоногийн дараа,  зөвхөн дөрвөн санхүүгийн компани нь  хувьсах хүүтэй хадгаламжийн данстай харилцагчдадаа үр шимийг нь хүртээжээ. Төв банк арванхоёрдугаар  сарын 16-ны өдөр суурь хүүгээ түүхэн доод хэмжээ болох 0.1 хувиас 0.25 хувь  болгон өсгөх шийдвэр гаргасан нь хүлээлтийг үүсгэсэн юм. Гэхдээ Төв банк тус шийдвэрийг гаргасан ч зарим банк, санхүүгийн байгууллагууд цөөн тооны, тодорхой заалттай хадгаламжийн  хүүг нэмж, эсвэл хүүг бууруулсан тохиолдол гарчээ.

Санхүүгийн мэдээллээр хангагч "Moneyfacts"-ийн мэдээлснээр зөвхөн Суффолк, Ньюкасл, Кембрижийн барилгын нийгэмлэгүүд болон Атом банкууд хүүгээ бүхэлд нь 0.15 хувиар нэмж, дийлэнх мужид нь өсгөсөн байна. Гэвч Төв банк мэдээлсний дагуу иргэн бүр ямар ч банк байсан хамаагүй, хадгаламжийнхаа хүүг өснө гэдэгт итгэв. Хэдийгээр хүүг өсгөнө гэх мэдээг хоёрдугаар сарын 3-нд дахин Төв банкнаас зарлалаа ч “нэмэргүй” хэмээн шинжээчид  дүгнээд байна. Учир нь шинжээчдийн үзэж байгаагаар энэ онд суурь хүү 1 хувиар л өсөх юм байна.

"Bestinvest" хөрөнгө оруулалтын фирмийн хувийн санхүүгийн мэргэжилтэн Адриан Лоуэри хэлэхдээ "Ихэнх том банкууд хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг татах сонирхолгүй байдаг . Тиймээс суурь хүүгийн өсөлтийг ямар нэгэн утга учиртай байдлаар хэрэгжүүлэхээс татгалзах байх" гэжээ. Үүнийг "Hargreaves Lansdown" хөрөнгө оруулалтын фирмийн хувийн санхүүгийн шинжээч Сара Колес тайлбарлахдаа, "Банкуудад засгийн газраас маш их хэмжээний хямд мэт мөнгө байгаа тул тэд  нэмэлт хадгаламж эзэмшигчид  олж татахын тулд хүүгээ өсгөх гэж яарахгүй байна" гэв.

"Ipswich"-д төвтэй Суффолк барилгын нийгэмлэгийн мэдээлснээр одоогийн байгаа бүх хувьсах хүүтэй хадгаламжийн данснууд нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 0.15 хувиар  нэмэгдсэн байна. Ньюкасл барилгын нийгэмлэг нь тус  өсөлтийг хувьсах хүүтэй хадгаламжийн дансныхаа дийлэнх хэсэгт хүртээнэ гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь хоёрдугаар сарын 1-ээс эхлэн хадгаламж эзэмшигчдийн 97 хувь нь ашиг хүртэх болно гэсэн үг юм. Атом банк өөрийн шуурхай хадгаламжийн дансны хүүг (тус банкны  цорын ганц хувьсах хүүтэй данс) 0.15 хувиас 0.65 хувь болгон  өсгөсөн нь хамгийн сайн тарифын нэг болгосон.

Ихэнх мэргэжилтнүүд санхүүгийн аюулгүй байдлыг хангахын тулд хүн бүр хялбархан нэвтрэх зориулалттай дансанд бэлэн мөнгөтэй байхыг зорьдог гэж хэлдэг. Харамсалтай нь тэргүүлэгчдийн зарим нь, тухайлбал "Lloyds Bank"-ны хялбар хадгаламж, "HSBC"-ийн уян хатан хадгаламж, Халифаксын өдөр тутмын хадгаламж зэрэг нь ердөө 0.01 хувийг санал болгодог байна.

Хадгаламжийн бүтээгдэхүүн маш хурдан ирж, гарч байгаа тул  хурдан ажиллах шаардлагатай байж магадгүй гэдгийг анхаарна уу. Санхүүгийн Chip аппликейшн нь өнгөрсөн долоо хоногт 0.7 хувиас 0.61 хувь  хүртэл буурсан ч харьцангуй сайн хүүтэй хялбар нэвтрэх дансыг санал болгосон байна.

Йоркширийн барилгын нийгэмлэг өнгөрсөн долоо хоногт  1 хувийн хүүтэй тогтмол хадгаламжийн данс ажиллуулж эхэлсэн боловч нэмэлт урамшуулал нь сар бүр 1500 фунт стерлингийн мөнгөн дүнг хүүгээсээ авах боломжтой боллоо. Тус урамшууллаар 2023 оны нэгдүгээр сараас гуравдугаар сард  11 шагналын тохирол явагдах  болно. "Make me a saver" нэртэй энэхүү хялбар нэвтрэх данс нь үйлчлүүлэгчдэд сард 150 фунт стерлинг төлөх боломжийг олгодог. Хүүгийн өсөлтөд  хариу өгсөн томоохон үйлчилгээ үзүүлэгчдийн нэг нь Үндэсний хадгаламж ба хөрөнгө оруулалт (NS&I) байсан бөгөөд арванхоёрдугаар  сарын 29-нд гурван тодорхой  дансны хүүг нэмэгдүүлсэн байна. Тус хадгаламжийн  орлогын бондууд бүгд 0.35 хувь  төлдөг байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж