Хашааны гадна сул явсан нохойг буудсан бол хариуцлага хүлээхгүй | News.MN

Хашааны гадна сул явсан нохойг буудсан бол хариуцлага хүлээхгүй

Хашааны гадна сул явсан нохойг буудсан бол хариуцлага хүлээхгүй

Хашааны гадна сул явсан нохойг буудсан бол хариуцлага хүлээхгүй

Сар шинийн баярыг угтан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалын дагуу золбин нохой муурны устгал хийж байна. Тиймээс албаныхан гэр хорооллын айл өрхүүд  энэ сарыг дуустал өөрсдийн нохойг хашаанаасаа гаргахгүй байх, уяж гинжлэх хэрэгтэйг сануулж буй. Гэсэн ч цахим хуудаст иргэдийн зүгээс золбин нохой, муурны устгалд тусгайлан өндөр төсөв баталж байгаад дургүйцэж байна. Мөн хүзүүвчтэй нохой буудаж, устгаж байгаад бухимдаж байгаа юм.

Эзэнтэй нохойг нь буудсан гэх шалтгаанаар иргэд хороо дүүрэгтээ хандаж байгаа ч хашааны гадна сул явж байгаад буудуулсан бол хариуцлага хүлээхгүйг анхааруулжээ.

Нийслэлийн гэр хороолол төдийгүй ногоон бүсэд зэрлэгшсэн золбин нохойн асуудал тулгамдсан хэвээр байна. Устгалын ажлын хүрээнд нэг жилд 100 мянган нохой, муур устгах төсөв батлагддаг бөгөөд устгал хийгдэхгүй бол золбин нохойн тоо хоёр дахин нэмэгддэг аж. Энэ талаар нийслэлийн Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсээс тодрууллаа.

-Золбин муур, нохойны устгалыг жил бүр хийдэг. Нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор нэг нохойг 12 мянган төгрөгөөг тооцож устгах зардлыг тогтоосон байдаг. 2021 онд нийт нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 100 мянган нохой, муурыг устгахаар нийслэлийн төсөвт 1.2 тэрбум төгрөг батлагдсан. Энэ онд ч мөн ялгаагүй устгалын ажил эхлээд явж байна. Үүний дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нохой, муур устгалын мэргэжлийн компаниудтай хамтран ажилладаг. Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт “Өлтэ” компани, Чингэлтэй, Баянгол дүүрэгт “Базалт нэгдэл” компани, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Их булаг” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Мөн төлөвлөгөөт ажлын хүрээнд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газартай хамтран ажилладаг. Төлөвлөгөөний дагуу 80 орчим хувьд нь хяналтгүй нохойг устгадаг, үлдсэн 20 орчим хувьд нь муур багтдаг.

Сүүлийн өдрүүдэд устгалын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Төрийн бус байгууллагын ажилтан, Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсээс ажлыг хянадаг. Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт ажиллах хуваарь гарган дүүрэг хороодтой хамтран өдөр тутам 05:00-10:00 цагийн хооронд ажиллаж байна.

Мөн иргэдийн дуудлагыг хүлээн авах утсыг ажиллуулж иргэдээс ирсэн дуудлагыг шийдвэрлэж ажиллаж байгаа. Нийслэлийн хот тохижилтын газар төвлөрсөн хогийн цэгүүдийг хариуцдаг. Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр Хот тохижилтын газраас утгасан нохой, муурыг давтан тоолж, баримтжуулж сэг зэмийг дарж булах болон зууханд шатааж устгадаг байгаа. Байршил, хүн амын төвлөрөл, хөдөлгөөн зэргээс хамаарч төлөвлөгөөт ажлыг зохион байгуулахад тодорхой хуваарийн дагуу статистик гаргаж, хяналтгүй нохой, мууранд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Нийслэлээс гаргасан тушаалын дагуу ажиллах чиглэлтэй. Дүүргүүдийн хувьд хашаанаас нохойгоо гаргаж устгалд оруулсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэх мэдэгдэл гаргасан байсан. Энэ тал дээр эзэн болоод устгалын ажилтны аль, аль талын хариуцлага яригдана. Гэр хорооллын нохой, муурыг бүртгэлжүүлэх ажлыг бүрэн хийсэн. Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран эзэнтэй нохой, муурыг жил бүр вакцин, туулганд хамруулах ажлыг хийж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-25 213.87.128.221

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zovhin 2022-01-25 59.153.114.122

муур ихсээд байгаа шүү анхаараарай

Avatar

zochin 2022-01-25 184.144.55.230

УЛСААС СУЛ БАЙГАА ОФФШООРОО ЭXЛЭЭД !!!

Avatar

Зочин 2022-01-25 66.181.191.180

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сул явж байгаа баахан золбин нохдыг устгамаар байна.

Avatar

иргэн 2022-01-25 192.82.78.201

гөлөг,муужгайг амьд тоглоом болгон хүүхдүүдээ эрхлүүлдэг,нохой,муурын янз бүрийн үүлдэрээр гайхуулж өрсөлддөг,нийтийн эзэмшлийн газарт баалгаж,шээлгэдэг нь хэрээс хэтэрсэн.Устгал нэрээр мөнгө угаадаг явдлыг таслан зогсоохгүй бол хор уршгийг нь дийлэхгой

Avatar

Зочин 2022-01-25 103.80.210.183

анандбузарын нохойг буудаад үз дээ.

Avatar

иргэн 2022-01-25 66.181.184.15

Зуслан хотын ойр ойд нохой сүрэглэн зэрлэгшсэн байгаа тэдгээрийг бас анхаараасай. устгалыг хийхээс өөр аргагүй шүүдээ өвчин их үед бүр ч аюултай.

Avatar

Зочин 2022-01-25 202.179.24.191

Хашааныхаа гадаа хэвтэж байдаг, хүн өнгөрөхөөр айлгаж ичээдэг. Буудах нь зөв.

Avatar

Зочин 2022-01-25 103.212.119.28

Зөв зөв… Нохой л бол нохой. Нохойныхоо л байр сууринд уяа гинжэндээ, идэшний тэвш хонуурынхаа дэргэд, хашаандаа л байх ёстой. Эсэргээрээ зоргоороо сул явж байгаа нохой бол хүзүүвчтэй байсан ч устгах ёстой золбин оргодол аюултай этгээд мөн… кккк

Avatar

Зочин 2022-01-25 202.126.94.205

Чам шиг пиздагийн үр хүүхэд ньамьдаараа чоно нохойнд бариулнөөө

Avatar

nohoi mongol 2 tun adilhan amidraltaidaa 2022-01-25 43.242.243.184

unuudriin umhii mongol

Avatar

Зочин 2022-01-25 202.21.113.238

muu uil dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж